Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх үеэрээ УИХ-ын гишүүн асан, АН-ын гишүүн З.Нарантуяа тус хэрэгт холбогдсон Т.Чимгээд Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар орон сууц олгосон асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрээр: "Т.Чимгээг хэрэв хэлмэгдүүлсэн бол нэр төрийг нь цагаатгаад, уучлалт гуйгаад, төрийн өмнөөс үйл ажиллагаа явагдах ёстой. Гэтэл дурын нэг Нийслэлийн Засаг дарга, дурын улстөрч гарч ирээд энэрэнгүй сэтгэл гаргаад, байр саваар дэмжиж туслаад байгаа нь цэвэр улс төрийн зорилгодоо ашиглах гэж байгаа үйлдэл. Яагаад гэвэл хуулийн байгууллага буруу ажилладаг юм бол мянга мянган адилхан хүмүүс байгаа шүү дээ.
Тэднийг бүгдийг нь гаргаж ирээд байр өгөөч. Бүгдийг нь шагна л даа. Гэтэл ганцхан хэргийг сугалж авчраад, ганц хэрэг дээр хуулийн системийн бүх хүмүүсийн хөдөлмөрийг, үйл ажиллагааг нь харлуулж болохгүй. Энэ бол хүлээн зөвшөөрч болохгүй үйл ажиллагаа явагдаад байна. Т.Чимгээг цагаатгаагүй байгаа." гэлээ.
Н.Отгончимэг
Баасан - 10 сарын 02,
2026
Сэтгэгдэл2
Нарантуяа ичмээр байна шүү Эрүү шүүлтийг өмөөрөөд байгаа юм уу Эррүүдэн шүүсэн гээд тогтоогдчихсон шүү дээ Зөвхөн тэр6ийхээ төлөө улс нөхөн олговор өгөх естой юм Өглөө хоер баыр өгсөн гэж зарим сайт бичсэн чинь АН ы Цогтгэрэл бүр гурван байр гэж ярьж байна Ер нь өгсөн хь үнэн үү Шалгамаар Сэтгүүлчид юу ч гэж худлаа бичиж чадна шүү
Нарантуяа чи хуульч ухаантай биз дээ ичиж амьдар.