Аймхай, мангардуу бацаан, хөхүүл хүүхэдтэй давжаа бүсгүй хоёрыг дагуулсан ядруухан чөргөр эр Төрийн Сайдын үйл хөдлөлийн маш нарийн тагнан мэдээд гэрт нь дайрч орж олон хутгалан амийг нь хөнөөсөн гэдэг үлгэрт "итгэдэг" хууль цаазныхан байдаг байх нь. Бүр Төрийн өндөрлөгт суудаг 3 дурак тэрэнд нь "итгэсэн" гэнэ. Ядарсан хөөрхий хоёрыг жинхэнээсээ хүн алсан рецедив гэмт хэрэгтэн Амгаланбаатараар "гэрчлүүлж" хүчиндэж ял оноосон.
Би бээр, Цэндийн Нямдоржид улс төрчийнх нь хувьд дургүй боловч, хаа очиж энэ хэргийн хохирогч болсон гэж боддог Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллуулсанд нь талархаж явдаг. Хүн алсан этгээд олон жил амар тайван явж чаддаггүй гэж хуулийнхны ярьж, бичиж байдгийг мэдэх юм. Харин тэр Амгаланбаатар шиг шийдчихсэн рецедив гэмт хэрэгтэн л биш бол шүү дээ. Тэд бол тусдаа асуудал.
Э.Бат-Үүл хар яр зантай ч хүн алж чадахгүй, нарийндаа бол их өрөвч хүн гэдгийг мэдэх юм. Ц.Элбэгдоржийг сайн мэдэхгүй ч энэ аллагад холбоотой гэж боддоггүй.
Энэ хэрэг "Эрдэнэт"-тэй холбоотой байх үндэслэлтэйг тухайн үеийнхэн андахгүй. 1998 оны турш л Монголыг шуугиулж байсан хэрэг. "Эрдэнэт"-ийн энэ хэргийн талаар мэддэггүй монгол хүнгүй болохоор тэр тухай бичих илүүц.
Нэгэнт "Эрдэнэт"-тэй холбоотой хэрэг болохоор хар аяндаа л Ерөнхий захирал нь байсан талийгч Ш.Отгонбилэгтэй холбогдоод явчихдаг. Ш.Отгонбилэг агсан Ерөнхийлөгч асан Н.Багабаньдын нутгийн амин найз нь байсныг бүгд мэдэх биз. Энэ логикоороо тэр бээр бас нэр нь холбогдож дуулдах нь аргагүй. Аллагын мөрийг балласан байж тун магадгүй Цагдаагийн дарга байсан, хурандаа Мөрөнг хүмүүс их сэжиглэж ярьдаг байсан!
"Эрдэнэт"-ийн Ерөнхий захирал нь байсан талийгч Ш.Отгонбилэг нь Оросын талыг баримтлагч байсан бол Дэд бүцийн хөгжлийн Сайд агсан С.Зориг Оросын эсрэг үзэлтэй хүн байсан. Тэд нар эв түнжин муутай байсныг бүгд мэдэх биз. Монголчууд Ардчилалын замд орсонд хамгийн их хорсдог улс бол Орос ! “С.Зориг”-ийн гэх энэ хэрэгт Оросын тусгай байгууллагыг сэжиглэдэг монголчууд зөндөө олон байдаг. Энэ хэрэг хэзээ илрэх вэ? Миний бодлоор хойд хөрш эзэнт гүрний дээрэнгүй бодлогоосоо татгалзаж, шинэ ардчилсан Орос улс үүсэн байгуулагдсны л дараа илрэх байх даа. Тэр болтол бидний хөөрхий Монголчууд бие биенээ хардаж, сэрдээд тэдний “тоглоом” болоод л явах биз дээ...
Дээрхи зураг нь Тодын Отгонбаяр миний 2013-2017 онд зурсан "Хар мангас" гэдэг том хэмжээний Surrealist Art урлагийн жанраар бүтээсэн зургийн нэг фрагмент юм.
Тодын Отгонбаяр (Лондон зураач)
Бямба - 10 сарын 03,
2026
Сэтгэгдэл0