sonin.mn
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас “Ковид-19” халдварын хавьтлын болон сайн дурын шинжилгээ, мөн голомтын бүсэд хийх өргөтгөсөн шинжилгээний төвүүдийг ажиллуулж байна.
 
ТУХАЙЛБАЛ:
 
2020.11.14-нөөс эхлэн “Ковид-19” халдварын батлагдсан тохиолдын ойрын болон дам хавьтлыг шинжилгээнд хамруулах 18 цэг,
2020.11.17-ноос эхлэн “Ковид-19” халдварын сайн дурын шинжилгээ өгөх хүсэлтэй иргэдийг шинжилгээнд хамруулах цэгийг 92 өрхийн эрүүл мэндийн төв,
2020.11.24-нөөс эхлэн “Ковид-19” халдварын тохиолдол бүртгэгдсэн голомтын бүсэд өргөтгөсөн байдлаар шинжилгээ хийх 12 төвийг тус, тус ажиллуулж байна.
2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдварын шинжилгээний 123 төв, явуулын 2 баг нийт 7197 хүнд шинжилгээ хийсэн байна.
Ингэснээр 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш нийт 89.828 хүнийг шинжилгээнд хамруулаад байна. Эдгээр шинжилгээний цэгүүдэд нийт 750 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байгаа юм. 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР