ПАРИС. /France-Presse/. Францын Ерөнхийлөгч асан Валери Жискар д'Эстен 94 насандаа таалал төгсжээ. Жискар д'Эстений төрөл садны хүмүүсийн мэдэгдсэнээр, тэрбээр коронавирусний халдварт өвчний улмаас нас барсан байна.
“Жискар д'Эстен Луар ба Шер муж дахь гэртээ 12 дугаар сарын 2-нд таалал төгслөө. Тэрбээр “COVID-19”-н халдвартай байсан бөгөөд биеийн байдал нь хүндэрсний улмаас таалал төгслөө. Өөрийнх нь хүсэлтийн дагуу түүнийг эцсийн замд нь үдэх ёслол гэр бүлийнх нь хүрээнд болно” хэмээн Жискар д'Эстений ойр дотныхон нь мэдэгджээ
Жискар д'Эстен зүрхний дутагдлын улмаас Францын хойд хэсгийн Тур хотын эмнэлэгт 11 дүгээр сарын дундуур хүргэгджээ. Өнгөрсөн 9 дүгээр сарын 14-нд түүнийг мөн уушги нь өвчилсний улмаас Парис хотын эмнэлэгт хүргэсэн байна. Тэнд тэрбээр Жорж Помпидугийн нэрэмжит эмнэлэгт эмчилгээ хийлгэж байсан аж.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Ум мани бадми хум. Жискар д'Эстэн болон түүний гэргий хоёулаа сурвалжит гаралтай гэр бүл байсан юм. 90 нас хүртлээ улс орныхоо эрх ашгийн төлөө хөдөлмөрлөсөн хүн.
Энэ хүн монголд ямар хамаатай билээ үхсэн хүмүүсийн тухай бичихээ болимоор юм Аянзаяа ч гэх шиг.
Ум мани бад мэ хум.Франц хэлний д` угтвар бол тухайн хүний язгууртан дээдэс гаралтай хүн болохыг илтгэдэг. Францчууд манай монголчууд шиг гудамжны люмпэн очирбат,багабанди, элбэгдорж шиг сэжиг хүрэм амьтдыг төрд ойртуулахгүй. Төр бузартдаг юм. Манай монголчууд төрөө дээдлэхээ больжээ. Ингэсэн тохиолдолд өөрсдөө эргээд бүх үйлс нь доройтож муугаа үздэг гэдгээ ойлгохгүй байна. Монголын төрийг монголчууд өөрсдөө хайрлахгүй, дээдлэхгүй бол гамингийн АН сүйрүүлэх сүйтгэхээ л бодно шүү дээ.
Чам мэтийн өөрийгөө малын дайтай авч яваа амьтнгы "төрт ёс", "төрийн сүлд өршөө" гэсэн хоцрогдсон ойлголтоор тархийг чинь угаау биеийг чинь шилбүүрдэж ороолгох малчин олдож л таарна.Бид өөрсөддөө үйлчилгээ авах гэж татварр төлж төрийг ардчилсан сонгуулиар сонгоддог болохоос тахих гэж сонгодоггүй.
Ум ма ни бад мэ хум