sonin.mn
НЬЮ-ЙОРК. /CNN/. Америкийн биотехнологийн “Moderna” компани 6 муж улсад коронавирусний вакцинаа хүүхдүүд дээр туршихаар бэлтгэж байна.
 
 
“CNN” телевизийн лхагва гарагт мэдээлснээр, “Moderna” компани 12-оос дээш насны хүүхдүүдийг вакциныхаа туршилтад оролцохыг урьжээ. Туршилтад АНУ-ын Айдахо, Миннесота, Нью-Йорк, Оклахома, Техас, Юта мужаас 12-оос 18 хүртэлх насны сайн дурын 3000 хүнийг оролцуулах төлөвтэй байна.
 
Эмнэлзүйн туршилтын гурав дахь үе шатанд вакцин нь 94.5 хувийн үр дүн үзүүлснийг “Moderna” компани 11 дүгээр сарын 16-нд мэдэгдсэн билээ. Туршилтад 30 мянган хүн оролцжээ. Тийнхүү компани 12 дугаар сарын 1-нд вакцинаа бүртгүүлэх хүсэлтээ АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газарт (FDA) гаргасан юм. 
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг