sonin.mn
Иргэн, аж, ахуйн нэгж, байгууллагуудыг цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, хавьтлын талаарх шуурхай мэдээлэл өгөх www.qr.119.mn цахим системийг хэрэглээнд нэвтрүүллээ.Уг цахим системийг УОК-оос өгсөн чиглэлийн дагуу Харилцаа, холбоо мэдээллийн технологийн газар, Гааль, Татвар, Санхүүгийн мэдээллийн технологийн төвөөс хамтран боловсруулав.
 
Хэрэглээнд нэвтрүүлэхдээ;
 
-       ААН байгууллагууд: www.qr.119.mn сайтад нэвтэрч, QR код үүсгэн, үүдэндээ байршуулна
 
-       Иргэд: Ebarimt аппликейшнээр орж, ААН, байгууллагуудын үүдэнд байршуулсан QR кодыг уншуулж нэвтэрнэ
 
Ингэж иргэн та зорчиж буй хөдөлгөөнөө тэмдэглэснээр халдварын эрсдэл тохиолдоход шуурхай мэдэгдэл хүлээн авч шинжилгээнд хамрагдан халдварын тархалтыг бууруулах ач холбогдолтой. Тус системд иргэний хувийн мэдээлэл бүртгэгдэхгүй. Зөвхөн ebarimt аппликейшнаар дамжуулан тухайн иргэний гар утсанд эрсдлийн тухай мэдэгдэл цаг алдахгүй очно. Аж ахуйн нэгж байгууллагуудын угтагч, хүлээн авах ажилтнууд үйлчдүүлэгчдээ ebarimt аппликейшнээрээ QR кодыг уншуулан бүртгэл хийлгэж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллана.
 
 
ААН-үүд QR авахдаа:
 
qr.119.mn хаяг руу нэвтэрнэ.
Байгууллагын нэр, утас зэргээ оруулж, QR код үүсгэх товчийг дарж, кодоо авна.
Гарч ирсэн QR кодыг байгууллагынхаа үүдэнд наана.
 
QR код иргэд хэрхэн уншуулах вэ?
 
EBarimt апп-руу ороход дотор нэвтрэх хэсгийн өмнөх цонхонд COVID-19 гэсэн цэс харагдана.Хэрэв COVID-19 цэс харагдахгүй бол appstore, playstore руугаа орж, Ebarimt апп-аа шинэчилнэ
COVID-19 рүү орвол QR код уншуулах хэсэг гарч ирэхэд тухайн ААН-ийн QR кодыг уншуулна. 
Ийнхүү QR кодыг уншуулснаар тухайн байгууллагад коронавирусийн халдвар гарсан эсэх мэдээлэл утсанд тань очиж, халдвараас сэргийлэх боломж бүрдэх ажээ.