Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Хөхтний экологийн лабораторийн хамт олон Хустайн нуруу, Тарвагатайн нурууны байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаатай хамтран халиун бугын шилжилт хөдөлгөөн, нүүдлийн коридор, холбоос нутгийг илрүүлэх судалгааг 2019-2020 онд хийжээ.
Судалгааны хүрээнд унтуулах, тор татах аргаар Тарвагатайн нурууны БЦГ-т 4 халиун буга, Хустайн нурууны БЦГ-т 6 халиун буга барьж сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүв.
Сансрын дохиолол бүхий нэг хүзүүвч нь өдөрт 6 цэгэн мэдээлэл дамжуулдаг. Төсөл хэрэгжих хугацаанд нийт 12,500 гаруй цэгэн байршил илрүүлжээ.
Халиун бугын хоногийн шилжилт хөдөлгөөн дунджаар Хустайн нурууны БЦГ-т 484-508м, Тарвагатайн нурууны БЦГ-т 419-485м, эзэмшил нутгийн хэмжээ 144-242 км2, 36-51 км2 талбайг эзэлж байв.
Сонирхуулахад, Тарвагатайн нуруунд хүзүүвчилсэн халиун буга Тэрхийн цагаан нуурын зах орж, буцаад Тарвагатайн гол нурууг дамнан урагш Их Богд уул руу Завхан аймгийн Их-Уул, Тосонцэнгэл, Отгон, Баянхонгор аймгийн Баянбулаг, Гурванбулаг, Хүрээмарал, Бууцагаан, Баацагаан зэрэг сумыг дайран өнгөрч 20 хоногийн хугацаанд 480 км зам туулан Жинст сумын нутагт очсон байв.
Төслийн хугацаа дууссан ч сансрын дохиолол бүхий хүзүүвчтэй буганууд цэгэн байрлалаа дамжуулсаар байгаа аж. ХБНГУ-ын Сэргээн босголт, зээлийн банкны санхүүжилтээр энэ судалгааг хийжээ.
Б.Оюундэлгэр
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Юугаа хийж тэгэж говь руу явсныг тайлбарлавал шинжлэх ухаан болно доо
Оюундэлгэр абгайн бичлэг ойлгогдохгүй байна. Цэгэн мэдээлэл, цэгэн байршил гэж юу вэ? Монгол хүнд ойлгуулах үгээр бич. Чадахгүй бол германаар бичсэн дээр.
Tiim. German helnees shuud orchuulj oilgoh ni iluu hyalbar yum baina!!!
Ene buga harin baga yawsan bna buga gedeg amitan ih yawdag yum haana ch baij magadgvi svhbaatrin talbai deer ch baij magadgvi
Turiin ordonoor orj esun khultiin umnu selfie bas khiisen sh dee bicheech
бүх бугаа хянахгүй бол алаад идчихнэ шүү наадуул чинь
Germanii sergeen bosgolt banknii sanhuujilteer mongoliin bugiig sudlah gej. Gajuudal gej eniig helnedee.
Тарвагатайн нуруунаас эхлээд энэ олон газар дамжин явсан буга 480-хан км зам туулдаг сонин юмдаа?
sayahan ynslaa,Alyaskaas ylaan zystei sybyy (Hoid ebropoos)heerch 11 honogiin daraa Delhiin negee zahad Sine Zelandiin nytagt gazardjee;ene tereliin sybyydiin aylal erdemtiig almairyylab.ene ni 12200 km yamarch zabsarlaggyigeer nissen ni sarbyynd elgesen temdeglegeegeer notloj baina gej bichjee?.....