ЛОНДОН. /BBC/. Унгарын парламент ижил хүйстэн хосуудыг хүүхэд үрчлэхийг үндсэндээ хориглосон хуулийг баталжээ.
Хуулийн төслийг Ерөнхий сайд Виктор Орбан тэргүүтэй Засгийн газар санаачилсан байна.
Унгарт ижил хүйстэн хосуудын гэрлэлтийг хуулиар хориглодог хэдий ч хосуудын аль нэг нь хүүхэд үрчлүүлэхээр бичиг баримтаа бүрдүүлэн өгсөн тохиолдолд асуудал шийдэгддэг байжээ.
Шинэ дүрэм журамд юуны талаар заав?
Орбан 2010 онд засгийн эрхэнд гарснаассс хойш үндсэн хуульд томоохон өөрчлөлт оруулжээ. Мягмар гарагт баталсан нэмэлт өөрчлөлтөд гэр бүлийг эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн гэрлэлт, тэдний үр хүүхэд хоорондын харилцаан дээр үндэслэнэ хэмээн тодорхойлжээ. Үүнээс үүдэн ижил хүйстэн хосуудын аль нэг нь ганц бие хүний хувиар өргөдөл гаргасан ч хүүхэд үрчлэх боломжгүй аж.
“Гол журам нь гэрлэсэн эрэгтэй, эмэгтэй хос л хүүхэд үрчлэх боломжтой” хэмээн Хууль зүйн сайд Юдит Варга мэдэгдсэн байна.
Үүнтэй холбоотойгоор хүүхэд үрчлэн авах үйл явцыг эхлүүлэхийн тулд ганц бие хүмүүс эрх баригчдаас тусгай зөвшөөрөл авах шаардлагатай. Түүнчлэн хүүхдийг хуучныг баримталсан арга замаар өсгөн хүмүүжүүлэх ёстой хэмээн хууль тогтоогчид үндсэн хуульдаа заажээ.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Арчилал хүний эрхээс хүйсийн гаж үзэгдэл бий болсон.
ura ura uraaaaaa
Унгарын Төр засагт ухаантай хүмүүс гарчээ. Ямар мундаг хүмүүс вэ
Орбан ер нь өөрийн бодолтой хүн
Унгарчууд тэгнээ.Орос славуудад ч Франц латинуудад ч таагүй Англосаксон Германчуудад гайгүй сонин хүмүүс л дээ. Австри Унгарын эзэнт гүрэн түүхэнд байсан нь ч тохиолдол биш.
12-Р САР / Зул сарын баярын санал Шуурхай сурталчилгаа !!! 6 цагийн дараа: ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 1000 доллар 2000 доллар олдог ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 2000 доллар 4000 доллар олдог 3.000 ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 6000 $ олдог ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 5,000 $ нь 10,000 доллар олдог 10000 $ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 30,000 $ олдог 20,000 долларын хөрөнгө оруулалт 100,000 доллар олдог Бүрэн ашиг баталгаатай !!! Телеграм сувгаар надтай холбоо бариарай: @ seidnaly одоо хөрөнгө оруулалтаа тохируулахаар !!!! whatsapp: +33 7 52 43 26 19
Humuus bainadaa, ene tur zuuriin gaj yosyg udahgui ustgah bizee.
Humuus bainadaa, ene tur zuuriin gaj yosyg udahgui ustgah bizee.
Argagui yavtsgui gaj dondoo, ayandaa l ustana.
Гаж донгийн эсрэг зоригтой арга хэмжээ авсан Унгар улсын засаг төрд баяр хүргэе.