Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааны үеэр үйл ажиллагааг нь хязгаарласан зарим чиглэл, салбаруудыг үе шаттайгаар нээх асуудлыг хэлэлцсэн. Энэ хүрээнд ирэх 7 хоногоос зарим төрлийн барааны худалдаа, үйлчилгээний тодорхой чиглэлүүдийг халдвар хамгааллын дэглэм, шаардлагуудыг мөрдүүлэн нээхээр боллоо. Үүнд, цахилгаан бараа, тавилга, гар утасны төвлөрсөн худалдаа, түргэн үйлчилгээний цэг, цанын баазын үйлчилгээ зэрэг багтаж байна. Мөн иргэдийн агаарт гарах, ууланд алхах зэргээр дархлаа, эрүүл мэндэд чиглэсэн үйлдлийг дэмжих хүрээнд зарим цэгүүд, зогсоолуудын үйл ажиллагааг эргэн хэвийн горимд шилжүүлэх юм.
Нийслэлийн хэмжээнд 2021 оны 01-р сарын 11-ний өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, 18 салбар чиглэлийн үйл ажиллагаанд нэр дурдан хязгаарлалт тогтоож, бусад бүх төрлийн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний үйл ажиллагааг нээсэн. Ийнхүү халдварын тархалтын нөхцөл байдалд хийсэн шинжилгээ, эрсдэлийн үнэлгээ, мэргэжлийн байгууллагуудын саналд үндэслэн үе шаттайгаар нээж байна. Дараагийн ээлжинд нөхцөл байдлаас хамаарч үлдсэн бүх төрлийн барааны худалдааг нээхээр төлөвлөсөн. Иймд мэргэжлийн байгууллагууд цаашид нээгдэх аж ахуй нэгжүүдэд шаардлагатай мэдээллийг урьдчилан хүргэж, үйл ажиллагаа нээхэд хэрэгцээтэй бэлтгэлийг хангуулах ажлыг зохион байгуулна.
Мөн иргэдийн зорчилт хөдөлгөөний бүртгэлийн QR системийн ашиглалтыг сайжруулах хүрээнд иргэд, ААН-үүдийг мэдээллээр хангах, хариуцлагыг нэмэгдүүлэх, хяналт шалгалтыг эрчимжүүлэхээр тогтов. Дээрх шийдвэрүүдтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын А/06 тоот захирамжийн хавсралтад доорх байдлаар өөрчлөлт орж байна.
№Үйл ажиллагааг нь хязгаарлах салбар, чиглэл
1. Хүнсний болон ахуйн хэрэглээнээс бусад барааны худалдаа /бүх төрлийн хувцас, гэр ахуйн бараа, бөс бараа, гоо сайхны бараа, тоглоом/
2. Олон нийтийг хамарсан хурал, жагсаал, цуглаан, аялал зугаалга, тэмцээн уралдаан, хурим найр, цайллага, хүлээн авалт
3. Бүх төрлийн баар
4. Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
5. Цахим болон бүх төрлийн тоглоомын үйлчилгээ
6. Спортын арга хэмжээ /заал, фитнес, бүжиг, иогийн клуб/
7. Саун, бассейн
8. Шашны зан үйл /гандан, сүм хийд, мөргөлийн газрууд/
9. Урлаг соёл, үзвэр үйлчилгээ
10. Үсчин, гоо сайхан, хумс засал11. Бариа засал, массажны газар, алжаал тайлах төв12. Амралт, жуулчны бааз, зочид буудал, дэн буудал13. Нийтийн халуун ус14. 5-аас дээш хүнтэй танхимын болон үйлдвэрлэлийн сургалт
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл0
Та нар дандаа өөрсдийнхөө бизнесийг дэмжсэн шийдвэр гаргах юм. Та нараас мөнгө ажил гуйхгүй өөртөө болон бусдад ажил олгоод мөрөөрөө яваа жижиг дунд бизнес эрхлэгчдийг тэр дундаа үсчинг яагаадп нээдэггүй юм бэ? Бас халуун усны газар. Гэр хорооллын иргэд чинь хүн биш юм уу?
Gertee us halaagaad tumpund bugsuu ugaagaach...hasag avgai nar ugaagaad bolood l bna
Өөрийнх нь циркийг хаасан бол энэ муу бөх дүүтэйгээ нийлж хэвлэлийн хурал хийж яаж дүвчигнэх бол. Өмнө нь аса нулимс унагаад л циркийг битгий хөнд, Магнай дүү гээд л байсан. ӨӨрсдийнх нь бизнест халдахаар нулимс унагаад л эсэргүүцэн дайрдаг мөртлөө ядарсан үсчингүүдэд их дээрэлхүү, эд нар яах нь бидэнд ямар хамаатай юм гэж шийдэж байгаа юм. Коронагийн энэ олон хүн халдвар авахад нэг ч хүн үсчингээр халдвар аваагүй. дандаа эмнэлэг, гэр бүлийн замаар тархсан. Мэдлэг, боловсролгүй бөхчүүдээр төр засгийг удирдуулбал иймэрхүү ялгаварласан, И март мэт мөнгөтэй луйварчдын бизнес ажиллаж, ядарсан үсчин гоо сайхан зэрэг хүмүүсийн бизнес зогсож хохирох жишээтэй.
Талх
Энэ хүнд жоохон ч гэсэн боловсрол алга ядаж байхад зөвлөхүүд нь бас хүнд гарууд байна
Энэ бөх ч дээ. Ард түмэнд биш дарга, баячуудын анги, давхаргад л үйлчилдэг, тэдний эрх ашгийг төлөөлөн хамгаалдаг этгээд байна дөө.
SAUNIIG BASSEINTEI HARITSUULAAD BAIHDAA YAHAVDEE MALNUUD.
Барааны дэлгүүрээ нээ .
Чихрийн шижин, Хэт таргалалт, Өвдөг өвдөх гэх мэт асуудлуудын талаар: www.eruulay.com
Түц гар утасны худалдаа бол дэмий шүү дээ. Энэ өвчний хажуугаар эрүүл ахуйн шаардлага хангахгүй хүнсийг автобусны буудалд байгаа ариутгал халдваргүйжүүлэлт байхгүй ТҮЦ нээс хэн юм авах юм.
Энгийн ард иргэд хамаагүй дэлгүүр хэсч болохгүй байх л даа. Олон хүн гадуур тэнэж эхэлвэл дарга нарын гэр бүлийн гишүүдийн эрүүл мэнд эрсдэлд орно шүү дээ. Учир нь тэдгээр гадаадад амьдардаг гэр бүлүүд Монголд ирчихсэн байгаа тул дарга нар маань гэр бүлээ хайрлаж байгаа.
Хотын дарга хаана үсээ ингэж гоё засуулаад байна аа? Сэжигтэй
МАН-ын мангайсан тэнэгдүү царайтай хулгайч нар дандаа буруу шийдвэр гаргах юм.МАН Монголд халдвар оруулж тараасан гол буруутан мөн.МАН-д хариуцлага тооцооч ээ өмхий малууд аа.
Больж үз. , сургууль соёл Тохилог жорлон эмлэг эм хэрэгтэй бна, автобус унаа тоглоомын талбай гээ л ниитиин юм яриачээ !!!