А.Самбуу: Алтан ургийнхны удам Монголын агуу нэгэн угсаа мөн

Нийтэлсэн: 2013-03-01 11:23:23

Биологийн ухааны доктор, профессор, Буриад улсын шинжлэх ухааны гавьяат Аюурын Самбуутай монгол хүний генийн зарим асуудлын талаар ярилцлаа. Тэрбээр энэ чиглэлийн томоохон эрдэмтдийн нэг билээ.


-Хүн бол нийгмийн хамгийн үнэт зүйл. Хүний талаар генетикчид нэн сонирхолтой зүйл ярьдаг. Та хүний генетикийн ухааны талаар товч танилцуулах уу?

-Удамзүйн шинжлэх ухаан болох генетик нь амьд бие махбодь. Тухайлбал, хүний удамшил, хувьслын үндэстэй холбоотой нарийн асуудлыг судалдаг. Энэ чиглэлээр нэн сонирхолтой судалгаа хийгдэж байгаа. Хүн өөрийгөө танин мэдэхэд энэ шинжлэх ухаан үнэтэй хувь нэмэр оруулж байдгийг дурдахад таатай байна.



-Монголчууд удам угшил сайтай гэдэг нь үнэн үү?

-Энэ талаар ярих юм их байдаг л даа. Монгол угсаатан чадалжиж бүрэлдсэн түүх урт удаан хугацаанд явагдсан. Хүн овог аймаг, отгоороо чадалжиж байж өөрийгөө гаднын халдлагаас хамгаалж чадаж байсан гэдэг нь ойлгомжтой. Нирун монголчууд энд чухал байр эзэлнэ. Энэ нь Алунгоо хатны хөвгүүдийн шууд удам угсаа, Чингисийн алтан ургийн үүсэл суурь болсон хүмүүсийг хэлдэг.

 

Нирун монголчуудын уг үүсэлд үзэсгэлэн төгс, ухаант Алунгоо хатан чухал үүрэгтэй. Түүний сайн сайхан шинж чанарууд боржигоны ясан талын суурь шинж болж үе удам бүрт хадгалагдан үлдэж байв. Түүний хүү "Бодончарыг онол ухаан нь хязгаарлашгүй, эрдэм ид нь үлэмж тасархай" гэж бичиж үлдээсэн нь үүний нэг баталгаа юм.

 

"Монголын нууц товчоо"-нд, "Бодончар боржигин овогтон болов" гэжээ. Хүний төрж мэндлэх, бодижих хувь тавилан заяа зиндаагаа олох энэ бүхэн удам угшлаар эхлэн нөхцөлдөж нийгэм амьдралын олон зүйлсийн орчноос хамааралтай.



-Боржигон монголын алдартай овог. Алунгоогийн генийг авч түүний хүүгээс нь үүссэн овог болохоор тэд хүчтэй чадалтай хүмүүс байх нь ээ?

-Яг тийм. Боржигод оюунлаг хүмүүс. Эрт үед гэхэд л тэд удам судрын ухааныг мэддэгээс өрхийн хэмжээнд ургийн бичиг эхлэн нэвтрүүлж хэрэглүүлж, овгийн доторхи хүмүүсийн байдал төрх, ойр удмынхны ураг төрлийн мэдээ, мэдээллээр үр садын амьдрал, хойчдын заяа удмыг нь заан чиглүүлж цаашдын төрөлд нөлөөлөх, худ ургийн зүг чигийг заах зэргээр ач тусаа өгч байсан бололтой байдаг.

 

Үүний үр дүн нь ураг барилдахыг шинжлэх ухаанчлан гаргаж бараг ёс заншил болгосон. Угийн бичгийг айл өрх бүрээр хөтлүүлэхийг хэвшүүлсэн нь үнэндээ түүхэн гайхамшиг юм. Энэ бүхэн нь нэг талдаа хэдийгээр угсаа гарал ерөнхий нэг ч гэсэн амьдралын явцын дунд хувь хувьдаа буй болсон генийн хэвшлээр цөөн хүн амтай овог, аймгууд удмаа шилдэгжүүлэхийн нарийн механизмыг олж гаргасан явдал гэдэг билээ.

 

Энэ нь ардын мэргэн ухаанаар амьдралын хэлхээ угсаа орчинг залуурдах аргыг зөв олж шийдсэн том алхам байлаа. Боржигон овогтон өөртөө ясан удмын гол шинжийг баттайгаар багцлан шингээж, түүн дээр зохистой чанаруудыг эхийн цусан талаас нийлүүлэн хурааж, тэгээд "зиндаалаг" шинжийг олох боломж гаргасан юм.

 

Ингэж Алунгоогийн үр сад боржигон, жүрхин, хатагин зэрэг сод удамтай олон монгол овог буй болсон гэдэг. "Монголын нууц товчоо"-нд "Эрхийдээ эрчимтэй, элгэндээ шүүстэй, уушгиндаа ууртай, уруулдаа хилэнтэй, хүчит бөх ба эрдэмт эрс уур омогтой, чанга зүрхтэй хүмүүс нийлсэн тул жүрхин гэж нэрлэжээ" гэж байгаагаас ойлгомжтой юм.



-Алунгоогийн үр сад тэнгэрээс төрсөн гэдгийг тайларлаж өгөөч?

-Эргүнэ хунгийнхан бол хүмүүний удмыг чамбайруулах арга ухааныг анхлан гүнзгийрүүлж нийтэд хэвшүүлэн мөрдүүлсэн. Иймээс Алунгоогийн үр сад тэнгэрээс төрөлтэй, бусад монгол овогтноос өөр, илүүтэй ялгаран онцгойрох хүслийг өвөрлөж явснаас улбаалан тэд өөрийн удмыг чамбайруулах арга ухааныг нэн нарийн ойлгож хөгжүүлсэн гэж тусгайлан үзүүштэй.

 

Энэ нь боржигон овог чамбайрахад том түлхээс, хойч үеийн үр садад ач тусаа хайрласан нэг зүйл болсон юм. Боржигон овогтон бол язгуур монголчуудын эрхэм бүхний орой удамлаг, эрэлхэг, чадварлаг, оюунтай шинжийн бүрдлийг шингээж аугаажсан манлай нэгэн удамтан, хүний удамлаг шинжийг өргөх гайхамшгийг ашиглаж сод шугамын салаа салбарыг үүсгэх боломжтойг хүмүүний амьдралд жишээлэн харуулсан овог.

 

Энэ удам овгийн Охинбархаг гэж эрэлхэг нэгэн ноён, мөн Хабул хаан, Хотул эзэн бүгд ямар сүрлэг сайхан хүн байсан билээ. Тиймээс бид тэднээр бахархдаг шүү дээ. Тэд бие хаа тэгш, өнгө зүс хосгүй төгөлдөр, ухаан санаа, эр зоригийг хамтад нь шингээсэн төгс төгөлдөр, эрхэмсэг хүмүүс байлаа. Энэ бол боржигидын угсаанд гарсан удмын том дэвшлийн жишээ юм.

 

Тэднээс удамлаг төрсөн Есүхэйбаатар энэ бүх шинжийг урьдын залгал үеийнхнээс илүү болгож өвлөсөн монголын нэгэн баатар, эл бүгдийг өөрийн үр хүүхдүүдэд өвлүүлэн, Өүлэн эхийн удмаар бүр илүү нийцтэй болгон батжуулж дамжуулсан гэдэг нь тодорхой байдаг юм.

 

Ийнхүү монголчууд бид үндэстнийхээ удмын хүч чадлыг үе удам бүрт, овог тус бүрт чамбайруулах агуу мэдлэг, чадварыг эзэмшиж амьдралд хэрэгжүүлсэн, тэгээд угсааныхаа өв сан, өөртөө байсан удмын хүчирхэг шинжийг гаргаж чадсанаараа Тэмүжин-Чингис хааныгаа төрүүлж түүхээ өнгөжүүлсэн ард түмэн юм. Үүнээс монголчууд нэгэн үед хүнийг дээд зэрэгт хөгжүүлсэн ард түмэн байжээ гэж үзэж болно.



-Тэр үеийн манай өвөг дээдсийн ухаан нөлөөлсний ачаар монгол хүний ген бусдаас онцгой сайн болсон гэсэн үг үү?

-Монголчууд өөрийн үндэсний хүн амын удмын сангийн генийн бүрдлээс сайн бүхнийг нь нэг угсааны геномын бүрдэлд нийлүүлэн оруулж чадсан. Үүний ачаар түүхийн бүх хугацаанд нэр, сүртэй олон хүнийг төрүүлж өгчээ гэж үзэж болно.Энэ бол амаргүй асуудал. Үүний ачаар л эзэн Чингис хааныгаа төрүүлсэн гэж болно.



-Энэ сонин байна. Чингис эзнийг төрүүлсэн генийн учир зүйг судалсан зүйл бий юу?

-Хүний удамзүй судлалын шинжлэх ухаан харьцангуй залуу. Одоо бид хүний генетикийн талаар шинэ шинэ зүйл сонсож мэдсээр байгаа. Тухайлбал ,хүн 35000-40000 орчим гентэй гэдэг нь тодорхойлогдлоо. Удамшлын ийм суурь үндэс байдгийг мэдсэнээр хүний онцлог болон чадавхийг эергээр залуурдаж болно. Энэ нь нийгэмд хүний хөгжлийн язгуур болж өгдөг чухал зүйл гэдгийг ойлгож эхлээд байна.

 

1990 оноос эрдэмтэд хүний геномын судалгаа хийж дүгнэлтээ гаргасан. Энэ нь хүний гарал үүслийг судлах, удмын өвчнүүдийг оношлох, эмчлэх хавдрын оношлогоо эмчилгээ зэрэгт хэрэглэхийг хэдийнэ эхлээд байна. Монголчуудын гарал үүсэлтэй холбоотой генетикийн зарим судалгаа бас хийгдэж байгаа.

 

Хэрэв язгуур монголчуудын эхлэлийг өгсөн Эргүнэ хунгийнхан ганцхан эхээс өнөржсөн гэж үзвэл энэ удмын залгал гинжин хэлхээг одоогийн маньд хүргэсэн тэр шугамын үр садын эмэгтэй хүн болгон тэрхүү эртний буурал эмээгийн зарим генийг анх байснаар нь одоо ч гэсэн тээсээр явах магадлалтай болж байна.

 

Эргүнэ хунгийн язгуур монгол гэгддэг овогтнуудын эр хүйстэн бүхэнд буурал өвөөгийн Ү хромосомын генүүд удмын хэлхээг даган дагасаар одоогийн бидэнд хүргэгдэж ирсэн гэх магадлал бий. Үүнээс үзэхэд, дарлигин монголчууд, нирун монголчууд угшил гарбалын хувьд их л ойр төрлийн үндэстэй байх ёстой юм.

 

Олхонуд, хонгирад, хүрээний эмэгтэйчүүд эхлээд бараг ижил митогеном гентэй байсан болов уу. Бодончар богд, түүнээс хойшхи 12 дахь үеийн хүн болох Чингис хаан хоёрын Ү хромосом, түүний генүүд ижил байх ёстой гэж үзэх нөхөлтэй. Алтан ургийнхан ч бас энэ хромосомын генээр Бодончар болон Чингис эзэнтэй адилхан бүрдэлтэй байсан байж таарна.

 

Энэ ген одоо ар монголын нийт эрэгтэйчүүдийн 10-аадхан хувьд л тээгдэж яваа байх гэсэн тодорхойлолт явж байгаа. Хэрэв тийм бол манайхнаас ердөө л 1000-аад тооны эрчүүл Чингисийн Ү хромосомыг авч яваа гэсэн үг.



-Их сонирхолтой санагдаж байна. Цааш нь дэлгэрэнгүй ярьж өгөөч?

-Боржигин овгийн эхлэлийг өгсөн эх, Алунгоо хатан, монголын хаан дээдсийн эхнэр хатан нар биеийн гэгдэх 22 хромосомын генүүдээрээ дээд алтан ургийн эр хүйстнийг нэн ихээр тэтгэн сэлбэж өгсөн буянт эхчүүд юм. Эзэн Чингис шиг онцгой хүний төрөл заяанд Өүлэн эхийн бүх хромосом, митогеномын угшлууд сайн нөлөөллөө өгсөн гэдэг нь ойлгомжтой.

 

Энд энэ эхийн митогеномын генүүд ч бас тодорхой үүрэг гүйцэтгэсэн байж болох магадлалтай. Иймд Чингисийг төрүүлсэн олхонудын Өүлэн эх бүхнээс гавьяатай буянт эх юм.

 

Бодончараас эхэлж Есүхэй баатарыг хүрсэн бүх хаан эрчүүл бол өөрт нь хувь заяагаар оногдсон удмын уг угшлыг авч тэр бүхнийгээ үр хүүхэдтээ дамжуулсан хүмүүс бөгөөд ямар ч болов боржигодын чансаалаг, зиндаалаг угсааг улам шилдэгжүүлэх үе залгалын дамжлаг болсон хүмүүс мөн билээ. Энэ бүхэн Чингисийн алтан ургийнхны үе залгалыг хойшид олж тодруулахад чиглүүлэгч болж өгөх зүйл юм. Алтан ургийнхны удам ген монголын агуу нэгэн угсаа мөн юм.



-Чингис болон алтан ургийнхантай холбоотой нэг судалгаа байгаа гэсэн?

-Тийм ээ. Энэ нь одоогийн генетикч эрдэмтдийн нэрлэснээр Ү хромосомын "Чингисийн" гэх генүүд юм. Чингисийнх гэсэн тодотголтойгоор нэрлэгдээд судлагдаж буй энэ ген Номхон далайн эргээс Каспийн тэнгис хүртэлх өргөн уудам нутгийн олон үндэстнүүдийн 16 сая эр хүйстэнд удамшин явж буйг судлаачид тогтоож үүний учрыг тайлах эрэл хийсээр байна.

 

Энэ генүүд эр хүйстний онцгой чадал, чанарт хэрхэн нөлөөлдгийг төдийлөн нарийвчилж тогтоогоогүй ч гэсэн түүхийн ийм богинохон цаг зуурт яаж ингэж олон хүнд их хурдтайгаар тархаж чадав гэдэг нь сонирхол татаж байгаа юм. Их газар авч тархсанаараа давамгай байгаа учир энэ нь супер эр хүний шинж гэж хэлэх хүмүүс ч байна.

 

Энэхүү монгол ген Эргүнэ хунгийнханы үед үүсэв үү, эсвэл боржигоны эцэг Бодончарт бүрэлдэн үүсч бий болов уу гэдгийг хэлэхэд хэцүү. Хэрэв энэ нь Эргүнэ хунгийнханд үүссэн бол язгуур монголчууд гэгддэг цөөхөн хэдэн овгийн эрэгтэйчүүд тэдгээрийг өвлөн авч нааш нь дамжуулсан байж болох талтай.

 

Эсвэл энэ нь Бодончарт үүсээд монгол нирунчуудын ясан талынхнаар дамжин наашилж улмаар тив дэлхийн хэмжээнд тархсан байж болох нөхцөлтэй билээ. Ямар ч байсан энэ нь зөвхөн язгуур монголчуудад хамаатай гэдэг нь гарцаагүй.

 

Учир нь язгуур монголчууд болон Чингисийн төрөл садан болох алтан ургийнхан л их эзний үүсгэсэн эзэнт гүрний харь уудмыг эзэмшин захирахаар тарж тархан суурьшсан, тэд шинэ нутагтаа олон жил өнөржих өргөн боломжийг олсон өндөр зиндааны эрхмүүд байсан билээ.


Б.Анхцэцэг

Эх сурвалж

СУРТАЛЧИЛГАА :

39 сэтгэгдэл харуулж байна        

  1. ar mongol gej yrihdaa yahaw de. Mongol uls geldee. Adag n zow yrij bh heregtei

    Зочин, 2013-03-01 11:38:44, 202.179.11.74Хариу бичих

  2. монголчууд хуваагдсан гэдгээ байнга санаж явхын тулд ар өвөр монгол гэж ярьдаг юм аа. тиймээс ар монгол гэж ярих нь зөв

    жажа, 2013-03-01 13:50:27, 202.21.106.183

    Ар Монгол улс гэж байхгүй. БНМАУ л гэж бий. Монгол Улс гэж ярих нь зөв

    Зочин, 2013-03-01 15:02:41, 202.179.11.74

    ene bas neg Argo haanaas garaad irvee?

    i, 2013-03-01 23:58:35, 31.209.237.116

    БНМАУ gej baihgyi bolood 20 jil bolj bna, Mongol uls l gej bii

    Зочин, 2013-03-02 00:06:38, 71.218.4.168

    Таны нэр:

    Тайлбар:

  3. Энэ ген одоо ар монголын нийт эрэгтэйчүүдийн 10-аадхан хувьд л тээгдэж яваа байх гэсэн тодорхойлолт явж байгаа. Хэрэв тийм бол манайхнаас ердөө л 1000-аад тооны эрчүүл Чингисийн Ү хромосомыг авч яваа гэсэн үг. Энэ одоо юу вэ? 4-р ангийн тоо бодож чадахгүй байж юун доктор профессор вэ? Монгол 2.7 сая хүнтэй, за эрчүүд нь 1.3 сая, тэгвэл 10 хувь 130,000 болдог юм доктороо. Арай л том зөрүү биш үү?

    Иргэн, 2013-03-01 11:43:49, 202.131.227.133Хариу бичих

  4. Eereen yum medehgyi bol hooson chalchih hereggyi ee?zaluus aa.ta nariin chalchaa chini 21zyynii hog bolood bna syy?...hyn bolobsroltoi bolj gemeen hamgiin daryyhan heregtei chagt ni harin hemjeenii dyygardag hyniig l bolobsroltoi hyn gej ert edyygeegeen helchseer irsen yum syy dee?ta nar sig saarmag heltengyyd eneegiin Mongoliig hedelgeh ni byy hel helmerchilj ch dabahgyi taldaa hyrchihlee?odoo yana daa?zaluusaa...hynii egyylseniig eechilehdee bys?hyleej abaad syralzaj syr!!!ta nar ezeg ehees l tersen baih!!!ereg ysnaas tereegyi ni magadlaltai?gehdee ta nar barag l ereg ysnaas tersen met tanai mangas Elbegdorj chini egyyldeg biz dee?teren deeree tylbal ter Elbegdorj chini haanaas orj irj terseneen meddeggyi manyyhai baina lee?....yumand her hemjee tyyh chadig gej baidag yum?ahmad hymyysiin egyylseng erdemten mergediin yariag yl syyritai chagnaj syraad byzar ygeen habchyylaj baigaarai!!!!ta bid nar Mongol nytagiin negen ger byld amidarch baigaa ard tymen!!!tyyheen sain yns!!!odoo internet onloin sait byr deer sahyy chingesiin Mongoliin tyyh!!!baij baigaa men salbarlaad ylam zaas ni ynsij medeye gebel nomiinhoo sand zalhyyralgyi sain ynsigch ni bolj hybir!!!chech bylaazaldah ni mergen hereg bolobch medehgyi gytamsig hydal medemhiirbel tyyn sig oi gytam yum baij bolohgyi syy!!!!ard tymen ystchihaagyi Mongol ylas hebendee baij baigaa chagt zaluuchuud jaahan dyylgabartai sonsoj medej yhaarch syrah heregtei bna,bid hyyligyi hymyyn geed yrd hoidohoon medehgyi dyraaraa giljegnehiin hereggyi?hooson tolgoi yund ch hyrgej medne.yhaanaar amidrah 21zyyn yydend chini ireed zaluus ta nariin oyunii hych chadaliig salgaj baigaa.tyynd byderbel transaand orsontoi adil?oyun yhaanaa saijryylaj oloniig hyndetgej syrzgaaya!!!!!!!

    eereen yum medehgyi bol hooson ?..., 2013-03-02 23:54:51, 89.81.146.50

    Таны нэр:

    Тайлбар:

  5. Mongolchuud bid ih haanii udam geed baharhaj tuugere ob ulamjlalaa hsmgsalj hadgalj avch yvmasr bdg.getel delhii bolohoor chinges chin delhiigeer neg bgaa geh geed .yavj yabj ene mah tsusnii asuudal bishee.bie mahbod bol bish.altan urgiin bodlog davamgailsan ov ulamjlald uchir bii um shuu.iim met hunii yariagaar tarhia buu ugaalga.altan urag bol mah tsusnii asuudal geheesee bodlogiig hen avch urgeljluulehev gedeg asuudal.tiim bolohoor ter geniin sudalgaa bidend neeh ach holbogdolgui.mudhon hu jintao guaid chingisin horomsom gene ene ter n baina geh gej l beldetsgeej bna.tuuniigee asiin ev negdel gej ungoloh baih shuu.

    Socrat, 2013-03-01 12:16:18, 203.194.115.180Хариу бичих

  6. чингис хааны үр удам болсон Алтан ургийхныг МАХН жинхэнэ хүйс тэмтэрсэн дээ хэхээ одоо тэгээд тэр намын нөхдүүд юү ч болоогүй юм шиг хээв нэг Чингис хааны хөшөөнд цэцэг өргөөд явж бх юм. энэ монголд ичинэ гэдэг байдаггүй болтой

    жаал, 2013-03-01 13:53:11, 202.21.106.180

    Энхбаяр, Цолмон хоёр чинь харин алтан ургийн хүмүүс гэж өөрсдийгөө зарладаг. Бусдыгаа хүйсийг нь тэмтэрчдээ

    Ураг, 2013-03-01 16:30:06, 122.201.18.184

    Таны нэр:

    Тайлбар:

  7. Sambuutan yugaa medej am meden chalchina ve?

    irgen, 2013-03-01 13:15:45, 103.9.90.252Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. Chingisiin shuud udmiinh bish l bol Mongol bish bolchihno gej yu baihav, ugaasaa Mongol undesten chin zuvhun Chingisiin ger bul hamaatnuudaas burddeg baigaagui yum baigaa biz dee.

    Зочин, 2013-03-01 14:11:55, 203.194.114.77Хариу бичих

  10. Yag unen! Gol ni bid uhaantai medlegtei huchtei ewtei baiih yum bol ali ch owogton baisan mongon hurlen ter buu hel ochir almaazan owogton bolj bolno shuu dee!

    Зочин, 2013-03-03 15:37:48, 80.121.101.147

    Таны нэр:

    Тайлбар:

  11. teneg humuusiig ulam teneg bolgood baih ium. mongol hun hun torolhtonoos iluu ium baihgui, dutuu ium baihgui. erdemten uhaantai hun ni hurtel ingej baihlaar teneg masstai ni iu iarih ve

    unshigch, 2013-03-01 15:05:38, 92.106.96.115Хариу бичих

  12. chi zuv hellee. chingis haan bolon mongoliin ezent guren uuruu gaihamshigtai bish. ene bol hun turulhtnii tuuhen deh nuudelchin soyol irgenshil davamgailsan negen uzegdel. mongolchuud uursdiin nuudelchin soyol ni busdaas ontslog gedgeeree baharhah yostoi bolhoos bidend busdaas iluu yum yuch baihgui. uuruur helbel baigali, tsag uuriin ontslog bolon hursh suurshmal soyoltoi hariltsaatai baisnii ur dund arai hugjingui nuudelchdiin soyol uussen baidag. eri ni hun turulhtnii tuuhend alivaa undesten hugjihud medeelliin soliltsoo hamgiin chuhal tulhuur bolson baidag yum bilee. mongol nutag dah nuudelchdiin hurdan shalamgai baidal ni hyatadaas orj irsen tumur zevsegtei niileed dain baildand davuu baih bolomjiig hunnu-gees galt zevseg garch irtel dor hayaj 1000 jil bii bolgoson. mongoliin ezent guren uuriin gesen ediin zasag, uls turiin togtvortoi system bii bolgoh deer uhaan zaraagui, yalanguya niit irgediin bichig soyol, bolovsroliin tal deer bur yuch hiigeegui ni bidniig busdad zuvhun dainch suitgegch daranguilagch teneg ulsuud gej bodohod hurgedeg yum

    Зочин, 2013-03-03 14:19:37, 203.194.115.249

    Таны нэр:

    Тайлбар:

  13. Чингэсийн генийг судалж байгаад баярлаж байна. харин хүн бүхэн боржигон овогтой болж байгааг анхаарах чухал байна.Хятад хүний цусаар бохирдож,монгол ген устаж байгааг хар хайцагны бодлогоор зохицуулж,Монголоо авраач.

    Мөнх, 2013-03-01 15:12:38, 202.179.11.74Хариу бичих

  14. Таны нэр:

    Тайлбар:

  15. Chingis haanii udmin 27 dahi ue bid nar amidarsaar l udam zalgasaar l bna.Buh mongolchuud tuunii udam bish ch 3 golin yazguuriin mongolchuud yum. Gol ni bid udam zalgaj uuguul nutagtaa suugaa ni l chuhal.

    hurden, 2013-03-01 15:16:34, 124.158.91.45Хариу бичих

  16. Таны нэр:

    Тайлбар:

  17. "А" үсэг ч мэдэхгүй юун хүн худлаа яриад байнаа. Өнөөгийн Монгол Улсын хүн амын 15 хүртэлх хувь нь алтан ургийнхан. Харин энэ ургийнхан оюуны болоод биеийн хөгжлөөрөө монголчууд дотроо хамгийн дорой нь байдаг. Үндсэндээ агуу их эзэн хаанаас өөр өөдтэй амьтан энэ ургийнхнаас төрөөгүй гэхэд болно. Эртний Хүннү нарын удмынхан хамгийн чадалтай нь гэж ихэнх судлаачид мэднэ.

    Зочин, 2013-03-01 15:52:41, 182.160.59.111Хариу бичих

  18. Hunnu gedeg chin neg tsul undesten baigaagui yum shuudee, tureg tungus uvugmongol bur zarim survaljid hoid hyataduud hurtel hamaardag baisan gedeg yum,undesten geheesee iluu negdel holboo baisan

    Зочин, 2013-03-01 17:15:52, 203.194.114.77

    Таны нэр:

    Тайлбар:

  19. МОНГОЛ ХҮМҮҮС ХУЖАА, СОЛОНГОС МЭТИИЙН ДОРД ҮНДЭСТЭНТЭЙ СУУВАЛ МОНГОЛ ТӨРХӨӨ АЛДАЖ ХУЖАА СОЛОНГОСООС ЯЛГАРАХАА БАЙНА. БИД ЗҮС ЦАРАЙ САЙТАЙ АР ТҮМЭН. МОНГОЛ ОХИДЫГ ГАДААД ХҮНТЭЙ СУУХЫГ ХОРЬЕ. УЛС ҮНДЭСЭЭ АВРАХ ЦОРЫН ГАНЦ БОЛОЛЦОО

    Зочин, 2013-03-01 17:57:31, 37.220.178.126Хариу бичих

  20. Таны нэр:

    Тайлбар:

  21. Gen bol uurgiin medeelliig hadgalach. Neg gen neg umu tsoohon heden uurag boldog. Hunii bied 30.000 gen baidag, tuunees 10-15.000 n uurag boldog. Niit geniig buheld genome buyu udmiin san gedeg. Buh delhiin humuusiin 99.99% gen n adilkhan. Zovhon uldsen ene mash baga huvi n bidni yalgaag burduuldeg. Huvi hunii hogjild tuhai hunii osson orchin bolon niigem genees iluu chuhal nolootei. Gen bol hureelen baigaa orchinii noloog yaj huleej avah ve gedeg suuriig burduuldeg. Tegeed hureelen baigaa orchiniikhoo noloogoor hun huvirch bas hogjij baidag. Altan urgiinkhan ch gesen heden ueiin tursh temtsej bas hatuujsanii ur dund ih haaniig ikh amjiltad hureh nohtsoliig burduulsen bolov u gej bodoj baina. Ene hun heterhii neg taliig barisan buruu oilgolt ogohoor yariltslaga ogson baina. Gen hezee ch hunii shuud huch, uhaaniig burduuldeggui. Huch bolon uhaaniig hun ajiilaj, temtsej bas surch baij oldog. Hechneen sain gentei bailaa geed surch bolovsrohgui bol teneg, biee tordohgui bol sul doroi, hun chanaraa tordohgui bol huiten tsevdeg setgelten bolj huvirna.

    Зочин, 2013-03-01 18:58:52, 119.235.81.75Хариу бичих

  22. yag zuv suuliin comment Ok baina

    Зочин, 2013-03-01 21:58:27, 71.89.23.58

    Devshuulj baigaa sanaaniihaa esreg fact yariad baina. Altan urgiinhand muhuj sunulgui heden uyeree temtsej hatuujih dotood huchiig nuguu hureelen baigaa orchinii noloog yaj huleej avah ve gedeg suuriig burduuldeg gen chini olgoson bailgui dee.

    Zochin, 2013-03-02 14:20:22, 99.58.105.161

    Таны нэр:

    Тайлбар:

  23. Сайн байцгаана уу? 119.235.81.75-ийн санаа сэтгэгдэл мөнийг дөхөмтэй хэлсэн санагдаж байна. Явдал нээрэнтэй л зүйл хэлж.

    ЮМ-ҮЗ, 2013-03-01 22:57:53, 216.240.90.212Хариу бичих

  24. Таны нэр:

    Тайлбар:

  25. Chamd tsag hugatsaa haruulah bolno oo. Odoo mongoliin turiig tolgoilj bui novshnuud bol komunizmiin achaar garch irsen guilagachin udamtai uls. Tsuun uldsench altan uragiinhan udahgui huchirhegjih bolno. Uls oron zuv zamdaa orno oo

    A useg meddeg novshid, 2013-03-02 01:35:02, 71.252.112.237Хариу бичих

  26. Таны нэр:

    Тайлбар:

  27. Sambuu guai bol uhaantai,daruu hun. Yarisan zuils ni unend duhnu,buh yum tuguldur baihgui shuu dee.Sanaa ni bol tsever Mongol tsusaa avj uldeh gesen setgel,odoo tsagt bid undserhuu uzleer omogshij globachlal gesen hudal zuilees hol baij chadval avragdna.Gen huchtei emotsi,gai gamshig,har tamhinii dontoltoos bolj mutatsid orj bolno gol tsum ni tiim amarhan huvirahgui ee.Zaluusaa hari elegiin humuustei buu amidralaa holbooroi,Halhiin zaluus hadand garaagui,Mongoliin huuhnuud modond aviraagui bizdee,kkkkkkkk

    Damdinsuren, 2013-03-02 02:45:37, 202.170.82.4Хариу бичих

  28. globalchlal gedeg gemgui saihan ner zuugeed deerem hiij oyun sanaanii tuurugdul muhardald oruulj undestnuudiig bie bolon oyun sanaagaar n uusgaj ugui hiih uursdiin bool bolgoh hariin bodlogo bol uneheer ayultai

    Зочин, 2013-03-02 02:50:53, 203.194.114.230

    Таны нэр:

    Тайлбар:

  29. Odoo yed delhiid bolj baigaa yil yavdal ni amerikchuudiin hiij baigaa zyil shyy dee.Manaid Ediin zasgaar xyataduud hir zereg gun orson yum be? hen helj chadah yum? Hujaa geed l bie bieiigee doromjlood.Yas bulaazaldsan nohoinoos doloon dor.Yamarch soeliin her baihgyi.Esvel dandaa sogtuu baidag yum uu?!

    uvuu, 2013-03-02 05:08:23, 92.229.18.61Хариу бичих

  30. Таны нэр:

    Тайлбар:

  31. Энэ нөхөр сайхан залж байна. Чингисийн удмаас нэг ч хүн Монголд байхгүй. Сталин болон түүнй утсан хүүхэлдэй Чойбалсан тэргүүтэй удирдах хүмүүс бодоготойгоор, системтэйгээр, урьдчилан бодож боловсруулсан нарийн зохицуулалттайгаар тэднийг нэг бүрчлэн хүйс тэмтэрсэн. Одоогийн бид архичин, хулгайч, худалч, оюун санааны хомсдолтой хүмүүсийн удам. Одоогийн төр,засагт ажиллаж байгаа хүмүүсийг харахад энэ нь их тодорхой харагдана. Тэднээс цөөхөн хэд нь гайгүй хүмүүс байх. Генийг удирдаж болдог болох үед юуны өмнө архичин, залхуу, оюуны хомсдолтой, хулгайч хүмүүсийг эмнэх явдал чухал. Хааны удам гэж байдаг бол харин ертөнцийн баруун зүгрүү явж эрвэл тэнд удам угсаань явж байгаа.

    Зочин, 2013-03-02 09:13:11, 203.194.115.192Хариу бичих

  32. 1918 оны тооллогоор зөвхөн халхад л гэхэд чингисийн хүү тулуйн удмын 13000 гаруй тайж байсан тэднээс нэгниййх нь ч удам үлдээгүй гэвэл үнэнд нийцэхгүй.бидний дунд өчнөөнөөрөө байгаа.чингисийн удмынхан гэдэг чинь бидэнтэй л адилхан хүмүүс.биднээс илүү дутуу юм байхгүй.

    үл итгэгч, 2013-03-02 11:23:05, 180.235.171.53

    Нэг өвөрмонгол хүн ар монголд жинхэнэ чингисийн алтан ургийн хүн байхгүй гэж байсан. яагаад гэсэн чинь ар халхын алтан ургийн гээд байгаа ноёдуудын үүсвэр нь Батмөнх даян хааны сул хатан Жимсгэнээс гарсан Гэрсэнз жалайр хунтайж. Хаадын алтан урагт сул хатнаас гарсан хүүхдийг алтан урагт тооцдоггүй гэж ярьсан нь сонин санагдсан шүү. Тэр хүний яриагаар бол Мандухай хатнаас гарсан 7 хүүхдийн удамыг алтан урагт тооцох бөгөөд тэд бүгд одоогийн өвөрмонголын аймаг ханлигуудыг захиран сууж өвөрмонголд үлдсэн. Тиймээс чингисийн жинхэн алтан ургийн удам өвөрмонголд бий гэж байгаа юм байна лэ.

    Зочин, 2013-03-02 15:13:55, 49.0.130.141

    тухайн үедээ алтан ураг гэж тооцоод л гэрсэнзэд халхыг өмч болгож өгсөн байлгүй дээ.хэрвээ тэгэж тооцохгүй байсан бол юу боллоо гэж чингис хааны үүсэж мандсан газрыг өгөх вэ дээ.харин ч даян хаан монгол заншлаар отгон хүүдээ гал голомтоо үлдээсэн байх шүү.чингис хаан гэхэд л отгон хүү тулуйдаа монгол нутгаа хувь болгож өгсөн байдаг.өвөр монголын ноёдын зүгээс халхын ноёд тайж нарыг жинхэнэ алтан ургийн биш гэж гадуурхаж байсан түүх байхгүй.

    үл итгэгч, 2013-03-03 02:48:44, 180.235.171.220

    Таны нэр:

    Тайлбар:

  33. ХҮН ТӨРӨЛХТНИЙ ТҮҮХ ДОРНООС, ЯЛАНГУЯА МОНГОЛЧУУДААС ЭХТЭЙ, УЧИР НЬ ТЭНД ТӨР БАЙСАН ЮМ ГЭЖ АГУУ ГЕГЕЛЬ ХЭЛСЭН БАЙДАГ. МОНГОЛ ТӨРИЙН АЛТАН УРАГ МОДУН ХААНААС ЭХТЭЙ ГЭДЭГТ БИ ИТГЭЖ ЯВДАГ. ТЭМҮҮЖИНГ ШОНХОРЫГ БИЛЭГДЭЭД ИРЭХЭД БУСАД НЬ ДОГШИН ХААНЫ СҮЛДЫГ ЗАЛЛАА ГЭЖ БАЙСАН НЬ СУДАРТ ҮЛДСЭН БАЙГАА. ТЭМҮҮЖИН ЯАЖ МОДУН ХААНЫ ТУХАЙ ТИЙМ САЙН МЭДЛЭГТЭЙ БАЙСАН БАЙЖ ТААРАХ ВЭ

    Зочин, 2013-03-02 10:59:50, 202.179.20.161Хариу бичих

  34. хүн төрөлхтний анхны төр мэө 3500 оны үед месопотамд үүссэн нь маргаангүй болчихсон зүйл.харин хүннү улс мэө 209 онд байгуулагдсан

    Зочин, 2013-03-02 11:26:05, 180.235.171.53

    Таны нэр:

    Тайлбар:

  35. САМБУУ ЭРДЭМТЭН БОЛ ГЕНИЙН САЙН ЭРДЭМТЭН ХҮН, МЭДЭЭЖ ҮНДЭСТЭНИЙ ҮЗЭЛ ХАНХАЛСАН ЯРИЛЦЛАГА БАЙНА_ ТААЛАГДАЖ БАЙНА. ЭНД ДҮҮРЭН ХУЖААГИЙН ЭРЛИЙЗ, ХУРЛИЙЗУУД, КАЗАХУУД СЭТГЭГДЭЛ БИЧДЭГ БОЛСОН ЮМУУ ХААШАА ЮМ БЭ

    5, 2013-03-02 13:08:55, 122.201.20.210Хариу бичих

  36. Таны нэр:

    Тайлбар:

  37. Энэ бол гарцаагүй шинжлэх ухаанаар батлагдсан үнэн тул түүхийн хичээлээр заах ёстой сэдэв. 1 ангиас эхлээд 12 анги төгстөл нь.

    Сайд, 2013-03-02 18:36:33, 122.201.24.54Хариу бичих

  38. Таны нэр:

    Тайлбар:

  39. Chingis haanii 29 -30 ueiin ach M. Hishigbadrah 1863-1938 H. Dagva 1890-1938 H. Gombosuren 1897-1939. ovgodiinhoo dursgald altan urgiin ur udam onod monh bul onor melmii tungalag uhaan saruul olmii bat orshig

    f, 2013-03-03 01:36:20, 202.179.23.82Хариу бичих

  40. Таны нэр:

    Тайлбар:

  41. tuuhiig shinjleh uhaanchaar harj delhiin tuuhtei hamt sudlah heregtei. odoo mongolchuud setgel hudlul, uzel sanaand avtagdsan hetruulegtei tuuh yaridag heveer, uuruur helbel communizmaa chingis haanaar solison baina. chingis haan bol huvi zayanii erheer tuv asiin nuudelchdiig negtgej mongol usliig baiguulsan ontsgoi huvi zayatai hun. harin mongoliin baildan daguulal bol tuuhend gadaad uls orniig turemgiilen daranguilah gants bodlogotoi tur uls, undesten suuldee huurhiilultei baidald ordogiin neg jishee bolj uldsen. yostoi azaar communist suvlultiin uuriinhuu als dornodiig hamgaalah shaardlagiin achaar hujaagaas tusgaar togtnoj chadsan. mongolchuud bid uursdiin nuudelchin soyoloo baigal orchind eeltei uvurmuts soyol gedgeer ni, uursdiinhuu tuuhee zuvuur harj baharhah heregteildee

    Зочин, 2013-03-03 14:33:39, 203.194.115.249Хариу бичих

  42. Таны нэр:

    Тайлбар:

  43. 1918 онд монголд 13000 гаруй чингис хааны ШУУД угсааны хүмүүс байсан гэдэг нь үнэхээр үнэн юмуу? Манжиийн дарлалын үед чингисийн угсаа хиад боржигин овогтнууд мааны их хурдан тоймгүй олон болж өсчээ тэгвэл?

    Тайж, 2013-04-12 18:47:36, 49.0.147.154Хариу бичих

  44. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар:

Фотог:

"Сайжруулсан зуух 2014" (Фото сурвалжлага)12

"Сайжруулсан зуух 2014" үзэсгэлэн яармаг худалдаа өнөөдөр өглөө ҮХАҮТанхим дээр боллоо.

Фотог:

Домогт баатруудын өлгий нутгаар...

Домогт баатруудын өлгий нутгаар...

Фотог:

Улаанбаатарчуудын улиасны хөвөнгүй зуссан арга

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас харшил үүсгэдэг мод, сөөг, ургамал навчист модыг арчлах тал дээр онцгойлон анхаарч ажилласны үр дүнд Улаанбаатарчууд энэ жил улиасны хөвөнгүй зуслаа.

Фотог:

Дарын утаанд өнгөрүүлсэн миний амьдрал

Дунд сургуулийн ширээнээс салаад удаагүй жаахан хүү соёлын довтолгооны багшаас Дотоод яамны тусгай хэлтэст ахлах төлөөлөгчөөр томилогдож байсан Гүржав миний амьдралын түүхэн замнал тэртээ 1916 оноос эхлэлтэй.

Фотог:

Монгол оюутнуудын төлөөлөлтэй уулзав

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн Ц.Цолмон, Байнгын хорооны ажлын албаны ажилтнуудын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн гишүүд ОХУ-ын Эрхүү, Улаан-Үд хотод ажиллах үеэрээ ОХУ-ын Дотоод хэргийн яамны Дорнод Сибирийн их сургуульд Монгол Улсын Хууль зүйн яамны гэрээгээр суралцаж байгаа оюутнуудын төлөөлөлтэй уулзаж, оюутнуудын санал хүсэлтийг сонсон, харилцан ярилцлаа.

Монголын сонгуулийн байгууллага сорилтыг давж, сонгуулийг амжилттай зохион байгуулав гэж дүгнэжээ

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс “Монгол Улсад үзүүлсэн сонгуулийн туслалцааны сургамж 2008 -2012 он” сэдэвт тайланг хэвлэн гаргажээ.

Адуу (Фото нийтлэл)

Говийн нүдэн дэх адуун сүрэг

Зургаахан секунд таны эрүүл мэндийг өөрчлөх боломжтой

Зургаахан секундын эрчимтэй дасгал хөгшчүүлийн эрүүл мэндийг өөрчлөх боломжтой гэж Шотландын судлаачид мэдэгдлээ.

Монгол судлаачдад зориулсан зуны сургалт эхэллээ

Гадаадын монгол судлаач залуу эрдэмтдийг бэлтгэх, монгол судлалыг хөгжүүлэх, санаачлах зорилгоор энэ жил “БШУ-ны сайдын ивээл дор” зохион байгуулж буй зуны сургуулийн нээлт өнөөдөр боллоо.

Сэнгээ гэвш гэж хэн байв

Ap халхын газраа хуучин сайн ноён Хан аймгийн Далайчойнхор вангийн хошуунд 1905 онд мэндэлж 15-тай Тариатын хүрээнд шавилж, 25-тай Цастын оронд сургууль хийхээр морилж Төвдийн орны үүргийн газрын Сэра хийдэд 90 сүүдрийг зооглотол ном буяны үйлд насан турш хамаг эрдмээ зориулсан халхын нэгэн номч гэвш байлаа.

“Ээжээ надтай гэрлээч” кино үзэгчдэд хүрнэ

Милл кино компанийн бүтээл “Ээжээ надтай гэрлээч” уран сайхны кино ирэх сард нээлтээ хийнэ.

БНСАУ-ын уран хатгамалч бүтээлээ дэлгэнэ

БНАСАУ-ын уран хатгамалч Чэ Жон Сүн-ний уран бүтээлийн бие даасан хатгамлын үзэсгэлэн Blue Moon арт галерейн үзэсгэлэнгийн танхимд ирэх сарын 01-нээс үзэгчдийн хүртээл болно.

Голууд олон жилийн дунджийг давж үерлэжээ

Өнөөдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 65 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 55 см

Алтан-Өлгийн оршуулгын газрыг дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгоно

Монгол Улсын төр нийгмийн зүтгэлтнүүдийг нутаглуулдаг Алтан-Өлгийн оршуулгын газар нь 4,6 га талбайг хамардаг бөгөөд Улсын онц чухал объектийн жагсаалтад байдаг.

МУСГЗ, зохиолч Г.Аюурзана: Номоороо амь зууж байгаа зохиолч Монголд бараг л би юм биш үү

Надад хэдэн номоосоо өөр гоёх зүйл бий гэж үү. Ховдын Булганд нэг нөхөр намайг зохиол бичдэг гэж хэлэхэд "Дүү хүү, чи Гун-Аажавын Аюурзанатай эхлээд танилц. Түүнээс жаахан юм асууж лавлаж байж л дараа нь ном зохиол бичих хэрэгтэй шүү. Танихгүй бол утсыг нь надаас аваарай" гэж лаг зөвлөгөө өгсөн юм даг.

Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн Мөнх тэнгэрийн тахилга хийнэ

Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх Мөнх тэнгэрийн тахилгыг наймдугаар сарын 5-7-ны өдөр Хөвсгөл аймгийн Хатгал суманд зохион байгуулах болсон талаар өнөөдөр “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн холбоо”-ноос мэдээлэл хийлээ.

48 байгууллагад хүний эрхийн хяналт шалгалт явуулжээ

Хүний эрхийн үндэсний комисс энэ оны эхний хагас жилд зохион байгуулсан хяналт шалгалтын тайлангаа нэгтгэн гаргажээ.

Штабын дарга, ахмад дайчин П.Шагдарсүрэнг Монгол улсын баатарт нэр дэвшүүлж байна

1939 онд болсон Халхын голын дайнд оролцсон ахмад дайчин одоо Монгол Улсад 30 гаруйхан амьд мэнд байгаа гэж дайнд оролцогсдын Монголын хороонд бүртгэгджээ.

МУСГЗ, МЗЭ-ийн шагналт зохиолч, Генерал Л.Пүрэвдорж: Харийн захиалгыг далд, нарийн хийдэг хүн их ховордсон, ихэнх нь илэрч заваардаг. Тэр нөхрийн ухааныг өөр сайн юманд ашиглах сан

Бидэнд гурван бузар байна. Үүнээс салахгүй бол өөд нар харахгүй. Нэгд, архи уух. Монголчууд архи уухдаа их бузартай ууна. Дэлхийн бусад үндэстний эрчүүд ингэж уудаггүй байх. Тасартлаа уугаад, нэг нэгнээ гэмтээнэ, хөнөөнө, өмдөндөө шээж баана.

Оточийн үүдэнд

...Тээр жил хөдөө явж байгаад нэгэн бөөвгөр бор ганц гэрийн үүдэнд хэдэн хүн юм хүлээсэн мэт цувран сууж байхтай тааралдаад "Дэлгүүр юмуу гэхнээ нь ямар ч тэмдэггүй, бас тэгээд цагаан бүрээсгүй, багийн даргынх юмуу гэхээр арай л ядуувтар гэр.

"Америк дахь Монголчуудын "Тулга" уран үгсийн наадам-4" Лос-Анжелос хотноо

...Айргийн үнэр ханхийж, шувуудын ганганаан хөгжим мэт эгшиглэж, хүмүүний сэтгэл амсхийж нэгэнтээ тайтгарах намар цагаар алс холын Америк орон дахь монголчуудын дунд жил болгон уламжлал болсон "Уран үгсийн "ТУЛГА" наадам тохиодог.