Прокурорын байгууллага 2024 оны дөрөвдүгээр сарын 22-ноос 30-ны өдрүүдэд 274 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
Тодруулбал
Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 112,
Өмчлөх эрхийн эсрэг 79,
Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 56,
Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 11,
Хүний амьд явах эрхийн эсрэг зургаа,
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах дөрөв,
Авлига, албан тушаалын гурав,
Мөнгө угаах хоёр,
Төрийн нууцыг хууль бусаар олж авах нэг хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
Нийслэлийн прокурорын газраас “З” сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Ө нь нэр бүхий зургаан иргэний болон шүүхийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн, мөнгө угаасан, төрийн нууцад хамаарах баримтыг хадгалсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 13.11 дүгээр зүйлийн 2.1 /Хувь хүний нууцыг задруулах/, 13.14 дүгээр зүйлийн 1 /Худал мэдээлэл тараах/, 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх/, 18.6 дугаар зүйлийн 1 /Мөнгө угаах/, 19.11 дүгээр зүйлийн 1 /Төрийн нууцыг хууль бусаар олж авах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
Баянгол дүүргийн “Усан спорт сургалтын төв” орон нутгийн өмчит, төсөвт үйлдвэрийн газрын дарга Э.М, нярав Ч.Г, ажилтан Д.У нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, үйлчлүүлсэн иргэдийн 58.4 сая төгрөгийн төлбөрийг өөрсдийн дансаар хүлээн авч, эдийн засгийн давуу байдал бий болгосон, мөн Э.М нь “А” ХХК-ийн менежер Э.Э-д худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж, гэрчид хууль бусаар нөлөөлсөн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 /Худал мэдүүлэх/, 21.5 дугаар зүйлийн 1 /Гэрч, хохирогч, шинжээч, оруулагч, хэлмэрчид хууль бусаар нөлөөлөх/, 22.1 дүгээр зүйлийн 1, 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн мэргэжилтэн Н.Т нь иргэн Х.М-ын ажилд томилох, давуу байдал бий болгох зорилгоор хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 3 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
Булган аймгийн прокурорын газраас тус аймгийн Орхон сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Э, нягтлан бодогч М.У нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан “С” ХХК-ийн захирал Г.Б-ээс эм, эмнэлгийн хэрэгслийн падаан хуурамчаар бичүүлэн авч, санхүүгийн анхан шатны баримтгүйгээр гүйлгээ хийн, бэлнээр гаргуулан авч, давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.
Сэтгэгдэл13
Ih hurliin gishuun boloh mash undur magadlaltai bolohoor n aij baigaagiin harahaar uneheer erelheg busguishuu amjilt
тэр шуналтай шантаажчин авгай гишүүн боллоо юу
Gishuun bolood dotor n baigaa idee beerign shahaad ug
Нууц баримтаар хүн шантаажлах гэж байсан нь тодорхой. Энэ аймшгийн бүсгүй шүү.
Зөвхөн жирийн иргэд л гэмт хэрэг хийдэг, МАН н дарга нар хэзээ ч гэмт хэрэгт орооцолддоггүй. МАН
МАН энэ сонгуульд ялагдахаас үхтэлээ айж бн. Эбий, СБилэг нарын эх орондоо ирхээр нь барина хорино нтр гэж урьдчилж айлган сүрдүүлж ирүүлэхгүй байх нь хэд ашигтай юм бэ МАН д ашигтай. Хориноо гээд зориуд сануулаад байдаг нь ?!
Шүүх хурлаа нээлттэй явуулчих тэгвэл үнэмшье. МАН ч ёстой бүтэхгүй гарууд гэдэг нь илт байна. Төрийн нууц гэдгээр өөрсдийнхөө гэмт хэргийг нууцалдаг байх нь.
ийм хог шаарнуудыг алга болгох хэрэгтэй
Нууц баримтыг Өнөрөө гэж энэ бүсгүйд алдсан этгээд буруутай. Харин ч түүнийг нь цааш задруулалгүй хадгалж байсан нь гавъяа юм л даа. Өнөрөө гэж сэтгүүлч бүсгүй нууц баримтыг хууль бусаар хулгайлж, дээрэмдэж аваагүй бол яагаад буруутан болдог билээ. Хууль бусаар олж авна гэдэг нь юу гэсэн үг вэ? Зөвхөн энэ заалтаас харахад л илт хилс хэрэг тохож баййгаа юм байна.
Шантааж Өнөрцэцэг хууль зөрчсөн л бол ялаа эдлэнэ шүү дээ чи хэн байх нь хамаагүй. Битгий өөрийгөө энхийн цагаан тагтаа болгох гэж хэвлэл мэдээлэлийн хэргсэлээ ашиглаад шантаажлаад бай. Бүүр болохгүй бол алаг тагтаа болох гэж үз
Төрийн нууц гэж МАН-ын дарга нарын идсэн уусан хэргүүдийг хэлээд байна уу..
Сэтгүүлч, нэвтрүүлэгч зурагт радио, уран зохиол, дуучин, бөх удирдуулсан Монгол улс ирээдүй гунигтай байна хүмүүс минь. Тод жишээ нь Элбэгдорж , С.Баяр, Сумьяабузар, Н. Энхболд, Саран гэрэл, Оюунчимэг цаашаа бараг 80-90 % сэтгүүлч. Одоо маш олон жудаггүй шинэ сэтгүүлчид төрийн түшээ болохоор явж байна
Сэтгүүлч нэрээр шүүхд нөлөалөж болохгү.татвараас зугтаасан мөнгө угаасан жириын иргэнийг бл шүүнэ ш дэ.сэтгүүлч. ч ялгаагү шү