sonin.mn

 

"Сэтгэшгүй" эмнэлгийн захирал, ховсчин С.Хүрэлбаатар удахгүй АНУ-г зорих гэнэ. Этгээд араншинтай, аливааг өөр өнцгөөс харж, өвөрмөцөөр сэтгэж, сонирхолтой дүгнэлт хийж зарим тохиолдолд хачирхалтай шийдвэр гаргадаг нь тэдний анхаарлыг татсан бололтой.
 
 
 
Тэр бүү хэл АНУ-ын нэгэн сургууль түүнийг дурлалын тухай лекд уншуулахаар урьсан сураг ч дуулдав. Учрыг лавлавал америкчууд түүний номыг орчуулж хэвлүүлэх хүсэлт ирүүлсэн гэнэ.
 
 
 
Тэрхүү ном нь "Үхэл үгүй дурлал" нэртэй С.Хүрэлбаатарын бичсэн роман бөгөөд өнгөрсөн онд Монголд хэвлүүлжээ. Товчхондоо ховсчин С.Хүрэлбаатар америкчуудад Монгол дурлалын амтыг мэдрүүлнэ гэсэн үг.
 
 
Эх сурвалж: "Улаанбаатар таймс"