sonin.mn

 

Энэ удаад бид жүжигчин Ц.Төмөрбаатар бус багш Төмөрбаатартай уулзлаа. Тэрбээр “Зохиомж” дээд сургуулийн жүжигчний ангид багшилдаг бөгөөд биднийг сурвалжлахаар очиход шавь нараа тойруулан суулгачихаад хичээлээ явуулж байсан юм.
 
Хичээлийнх нь завсарлагаанаар Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатартай уран бүтээл, амьдрал, ажил үйлсийнх нь талаар ярилцлаа.
 
 
-Хүмүүс таныг Цагааны Цэгмидийн хүү Төмөрбаатар жүжигчин гэдгээр мэддэг. Харин багшилж байгааг хүн болгон мэддэггүй. Танд багш, жүжигчин байх хоёрын аль нь хүнд байдаг вэ? 
 
-Өнөөдөр эргээд бодоход багш байх нь надад хүнд санагддаг. Учир нь хүүхэд болгонтой харилцана гэдэг амаргүй ажил. Тэгээд ч нэг биш нэ- лээд хэдэн хүүхэдтэй ажиллана.
 
 
Хүн болгон адилгүй гэдэгтэй адил хүүхэд ч ялгаагүй өөр өөр зан араншинтай. Хүү хэд тус бүртэй тулж харилцана гэ- дэг хүсэхээр ажил биш. Харин жү жиг- чин байх нь өөрт ногдсон үүргээ сайн биелүүлээд явах ганц асуудал л байдаг. 
 
 
-Багшийн хувьд шавь нартаа юуг зааж, яаж сургахыг зорьдог вэ? 
 
-Багш бүхэн нэгэн зүйлийг л хүсч мөрөөддөг. “Миний шавь сайн байгаасай” гэж л хүсч явдаг. Би ч гэсэн шавь нараа сайн жүжигчин болгохыг хүсдэг. “Би багш нь” гэж бахархах олон шавь төрүүлэхийг ч хичээдэг.
 
 
Хэрвээ ийн бахархах олон шавьтай бол багш болсны гавьяа нь тэр л дээ. Арван хүүхэдтэй анги байхад тэднээс аль болох олон хүүхдийг жүжигчин гэх хүнд бөгөөд эрхэм сайхан мэргэжлээр төгсгөхийг зорьж хичээж явна даа. 
 
 
 
-Урлагийн салбарт таны шавь хэр олон байдаг бол? 
 
-Би багш болоод арав гаруй жил өнгөрсөн байна. Бас ч гэж олон шавьтай болжээ. Олонхи шавь маань орон нутагт ажиллаж байгаа. Энхжаргал гэх нэг шавь маань Завхан аймгийн Соёлын төвийн найруулагчаар ажиллаж байна.
 
Бас Архангай аймагт нэ лээд хэдэн шавь маань жүжигчнээр ажиллаж байгаа. Ер нь салбар, салбарт л шавь нар минь ажиллаж байна. Тухайлбал, телевизийн салбарт хувийн студи байгуулаад ажиллаж байна. Бүр бү жигчин болчихсон явж байгаа шавь ч бий. 
 
 
 
-Таныг жүжигчний замд хөтөлсөн багш тань хэн бэ? 
 
-Олон хүн бий л дээ. Ааваар минь хичээл заалгаагүй ч багш мэт хүндэлдэг байсан хүмүүс намайг аав шиг минь сайн жүжигчин болоосой гэж зааж, зөвлөдөг байсан. Тухайлбал, Гавьяат жүжигчин Жарантав ах байна.
 
 
Юун түрүүнд багш нараа дурдах нь зүйтэй болов уу. Ардын жүжигчин, найруулагч Жигжидсүрэн, СТА Маам- хүү, театрт очиход гар дээрээ тосч авсан Цэндсүрэн гээд олон багш бий. 
 
 
-Багшаасаа урмын үг сонсох хамгийн сайхан. Та ямар хүнээс хамгийн дотно урмын үг сонсч байв? 
 
-Төрийн соёрхолт, ардын жүжиг- чин, зохиолч, найруулагч Эрдэнэбатын Оюун гэж гайхамшигтай авьяастай, алдартай эмэгтэй байлаа. Тэр хүнээс урлагийнхан их ч айдаг, хүндэлдэг байлаа. Тэр хүнээс урмын үг сонсоход тэнгэрийн умдаг атгасантай адил мэт үздэг байсан юм.
 
 
Оюун багш бол “За чи овоо доо” л гэж хэлнэ. Тэгж хэлэх нь ч ховор. Ер нь тэр үгээ барагтай бол хэлэхгүй дээ. Түүнээс голдуухан “Яана даа, яана хүү минь. Яаж жүжигчин болно доо” л гэх нь санаанд нь хүрэхгүй байгаагийн илрэл.
 
 
Мэргэжилдээ зүгшрээд дүрдээ ороод ирэхийн цагт “Яахав дээ, овоо доо” гэнэ. Ингэж хэлбэл болох нь тэр. Тэр бол хамгийн сайхан урмын үг. Би анх Чимэд гуайн “Хүний санаа” жүжигт нэг хулигаан залуугийн дүрд тоглосон юм.
 
 
Түүнийг маань үзчихээд Э.Оюун багш минь “Төмөрбаатараа овоо доо” гэж хэлэхэд нь дотроо ихэд баярлаж билээ. Дараа нь “Амьдралын нахиа” кинонд согтуу Баяраа гэж залуугийн дүрд тоглож, Соёлын яамны шилдэг дүрээр тодорсон.
 
 
Тухайн үед багш минь “Овоо доо, Төмөрбаатараа одоо л чи нэг үзэх юмтай болж байх шиг байна” гэж байсан сан. Оюун багшийн тэр үгс надад их урам зориг хайрласан даа. Ер нь хамтран ажиллаж байгаа най руулагч, ахмад, залуу жүжигчдээс ур мын үг сонсох шиг жаргал байхгүй ээ. 
 
 
-Кино урлаг хөгжихгүй байна гэж зарим хүн ярьдаг. Үүнийг жүжигчин хүний хувьд та хэрхэн дүгнэдэг вэ? 
 
-Манай кино урлаг хөгжиж байгаа. Хөг жихгүй байна гэж ярьж байгаа хүн жаа хан мэдрэмж муутайнх болов уу гэж бодож байна. Түүнээс биш олон улсын жишигт нийцсэн бүтээлийг манай залуус хийж л байна.
 
 
Ганцхан тэр хөгжил гээч зүйлийг нь соёл урла гийн төв лөрсөн бодлого, техник технологийн хоцрогдол удаашруулаад байгаа юм. Харин Монголын залуусын авьяас чад вар, мэргэжил мэргэшлийн хувьд хэ нээс ч дутахгүй гэдгийг би бардам хэлнэ. 
 
 
-Соёл урлагийн бодлого дутуу байна гэлээ. Яг ямар бодлого дутагдаж байна вэ? 
 
-Соёл урлагийн бодлого гэдэгт би хэдэн зүйл бодож явдаг юм. Монгол Улс даяар авч үзвэл аймгуудын Соёлын төв нэг үеэ бодвол овоо хөгжиж байгаа. Улаанбаатар хотын хувьд ганц драмын театр байгаа нь чамлалттай.
 
 
Голцуу хувийн чанартай, дураараа үйл ажиллагаа явуулж байна. Уг нь урлаг гэдэг маань төвлөрсөн удирдлагатай, уламжлалаар хөгжсөн байх ёстой юм л даа. Гэтэл бид гэнэт ахмадуудаа сонсохоо больж, тэднийг хуучинсаг үзэлтэн болгож, шинэ үе гарч ирж байна гээд дураараа аашлах болсон.
 
 
Урлаг бол анархи байж болохгүй. Урлагт анархизм тогтвол урлаг биш болно. Манай урлагийн салбарт анархизм тогтоод байна. Тэгээд хэтэрхий дураараа болчихсон. Урлаг өөрийн гэсэн бичигдээгүй хууль, ёс зүйтэй. Мөн үзэгчийг хүмүүжүүлж байдаг.
 
 
Одоо энэ үүргээ биелүүлэхээ ч больж байх шиг байна. Социализмын үед хагас цэргийн зохион байгуулалттай гэдэг байсан. Өнөөдөр бол хагас цэргийн зохион байгуулалт байтугай тус тусдаа дураараа үйл ажиллагаа явуулж байгаа.
 
 
Иймд урлагийн салбарт нэгдсэн бодлого хэрэгтэй байна. Хэрвээ би урлагийн бодлогыг зохицуулдаг бол хамгийн түрүүнд жүжигчдийн цензурыг тогтооно. Өөрийнх нь хэм хэмжээг ойлгуулах хэрэгтэй. Харин найруулагч нарыг бэлтгэх ёстой. Бэлтгэхэд нь улсаас туслах хэрэгтэй.
 
 
Гэхдээ байнга тусал гэсэн үг биш. Тодорхой хэмжээнд, тодорхой хугацаанд л туслах хэрэгтэй. Социализмын үед балетын бүжигчдийг Орос улсад бэлтгэдэг байлаа. Гол цөм нь тэнд байсан болоод л тэр. Одоо дотооддоо бэлтгээд ганц, хоёр бүжигчин л гарч ирж байна.
 
 
Тиймээс төрөөс тодорхой арга хэмжээ авах хэрэгтэй. Тэр нь юу гэвэл нэг, хоёр кино, жүжиг, балетад хөрөнгө мөнгөөр нь туслах ёстой. Гэхдээ чадаж байгаад нь шүү. Чадахгүй хүмүүст бол юу ч өгөх шаардлагагүй. Манай улс барилга, уул уурхай зэрэг олон салбарт тендер зарладаг.
 
 
Гэтэл урлагийн салбарт ямар ч тендер зарладаггүй. 
Жишээ нь: Канн, Москва зэрэг дэлхийн олон кино наадамд зориулсан кино хий гэж нэг найруулагчид даатгаж бүх хөрөнгийг нь улсаас гаргаж өгөөд үзэх хэрэгтэй. Тэр хүн чадаж байвал дэмжээд цааш нь аваад явчихад л урлаг маань хөгжинө.
 
 
За тэгээд урлагийн салбарынхныг наанаас харахад нэг их сайхан инээсэн улс явдаг ч цаанаа амьдрал нь өрөвдөлтэй. Цалин хөлсийг нь нэмэх шаардлагатай. Тэд чинь дурандаа л ажиллаж, хөлс хүчээ зарцуулж байгаа. Цалингаа нэмэгдүүлье гэж жагсаж, цугладаггүй их ноомой улс.
 
 
Бас боловсролын хувьд их нимгэн хүмүүс. Монголдоо л гэхээс дэлхийд гарч чадахгүй байна. Тэднийг улс, ард түмнийхээ төлөө зүтгэдэг болгох хэрэгтэй байна. Зөвхөн мөн гө хайсан хэдэн инээдмийн продакш нууд биш.
 
Хүмүүс инээгээд байхдаа гол нь биш Монголынхоо ард түмнийг хүмүүжүүлэх, оюуны цангааг тайлахын тулд зүтгэдэг хүмүүсийг бий болгох хэрэгтэй юм. 
 
 
-Жүжигчин хүний хувьд өөрийгөө жүжигчин боллоо гэж дүгнэх амар хялбар биш гэдэг. Таны хувьд өөрийгөө хэзээ жүжигчин гэж хүлээн зөвшөөрч байв? 
 
-Одоо болтол би өөрийгөө жүжиг- чин боллоо гэж хэлж чаддаггүй. Ми- ний мэргэжил юу гэвэл жүжигчин. Жү жигчин амьдралыг судлагч юм. Амьд рал мөнхийн хөдөлгөөнтэй, дуу- сашгүй байдаг. Үүнтэй ижил жүжигчинд сурч мэдэх зүйл дуусашгүй.
 
 
Тиймээс би өөрийгөө жүжигчин болоо гүй байна гэж үздэг. Цаана нь олон зүйл, дүр намайг хүлээж байгаа. Яахав хэд гурван жүжиг, кинонд тоглож, шаг нал авчихаад өөрийгөө болсон, би жүжигчин гэж үздэг хүмүүс байдаг л байх. 
 
 
-Аавын тань талаар асуумаар байна. Таны аавын үлдээсэн хамгийн сайхан дурсамж юу вэ? 
 
-Аавын тухай сайхан дурсамж олон бий. Тоглосон киног нь үзэхэд л бүх дурсамжууд нүдний өмнө харагддаг. Аав минь амьдрал дундах хүмүүсийн дүрийг тов тодорхой гаргадаг хүн байсан. Тэр дундаа “Улаанбаатарт байгаа миний аав” киног үзэхэд л миний аав амьдрал дээр яг л ийм хүн байсан юм шүү гэсэн сайхан дурсамж төрдөг.
 
 
Үр хүүхэд, эхнэртээ хайртай, ажилдаа дуртай ийм л хүн байж. Хүн ажил, амьдралдаа хайртай байх нь сайхан амжилтыг хүнд өгдөг гэсэн дурсамж л бидэнд үлдсэн. Ер нь хүн амьдралдаа хайргүй, ажил мэргэжилдээ дургүй байхад яаж амьдарсан шиг амьдарч чадах билээ.
 
 
Одоо бол ажил мэргэжилдээ дуртай хүн болж, мөнгөний төлөө зүтгэж байгаа хүн олон байна. Мөнгөний төлөө яваад мөнгөтэй болчихлоо, нас нь явчихлаа. Тэр хүн яах билээ. Хураасан мөнгөө дараа төрөлдөө хэрэглэнэ гэх биш. Эх орныхоо төлөө тэр мөнгөө зориулах хэрэгтэй байна.
 
 
Нобель гэдэг хүн шиг байх хэрэгтэй. Тийм иргэний зориг гаргах хүн манай улсад байна уу, байхгүй. Өчнөөн сая, тэрбумаар нь хураагаад л байдаг. Юу авч, юу хийх гэж тэр их мөнгийг хураадгийг би ойлгодоггүй.
 
Тэр их мөнгөтэй хүмүүсийг хураасан мөнгөнийхөө талыг нь ч болтугай ард түмэндээ зориулаасай л гэж хүсдэг. Тэгвэл ард түмэн ямар их баярлах болно гэж би боддог. 
 
 
-Авьяас удам дамждагийг танай гэр бүлээс харж болно. Та хүүхдүүдээ жүжигчин болгох уу? 
 
-Би бага хүүхдүүдтэй л дээ. Том охин минь ямар ч байсан урлагийн хүн болохгүй. Би болгохгүй. Манай улсад эмэгтэй хүн жүжигчин болно гэдэг хүнд. Учир нь хүнтэй сууж, хүүхэд гаргана. Эр нөхөр нь дуртай байх уу, үгүй юу гээд олон хүндрэл тулгардаг. Тиймээс охиноо “Миний охин урлагийн хүн болоод яах вэ” гэж байгаа.
 
 
Гэхдээ өөрөө дуртай, жүжигчин болно гэдэг л юм. Би болохоор аавынхаа үгэнд ор, эдийн засагч эсвэл хуульч бол гэж ятгаж сууна. Хуульч болж, өмнө нь гаргасан бо лон одоо гаргаж байгаа тэнэг хууль, заал туудыг засч, ард түмнийхээ төлөө үйл чил дэг хууль гарга гэж захиж байгаа. 
 
 
-Жүжигчин болоход авьяас, хичээл зүтгэл хоёрын аль нь чухал вэ? 
 
-Авьяас байх ёстой зүйл. Гэхдээ авьяасгүй хүн гэж байхгүй. Хүн болгонд авьяас бий. Зарим хүн авьяас чухал гэдэг ч миний хувьд хичээл зүтгэл чухал гэж хэлмээр байна. Манай урлагийнхан багш гэж ярьдаг Оросын жүжигчин, найруулагч К.С.Станиславский “99 хувийн хөдөлмөр. Нэг хувийн авьяас” гэж хэлсэн байдаг.
 
 
Хамгийн гол нь хөдөлмөрлөж байж хүн өөрөө хөгждөг. Дан авьяасаа дагасан хүн адаглаад л цаг үеэсээ хоцорно. Нэг үгээр хэлбэл, цаг үеэ мэдэрдэггүй, хүмүүстэй уулзаж, хичээж зүтгэдэггүй хүн бол хөгжиж чадахгүй байсаар авьяасаа мөхөөнө гэсэн үг. Тиймээс авьяасыг хичээл зүтгэлээр хөгжүүлдэг юм. 
 
 
-Та яагаад чөлөөт уран бүтээлчийн замыг сонгов? 
 
-Та нар амьдралыг хар даа. Хүн ер нь амьдарч болох нь уу, үгүй юу. Дарга бол өөр байх л даа. Идэж, ууна. Үүнд л гол нь байгаа юм. Зүгээр бодож үзье л дээ. Би драмын театрт ороод 500 мянган төгрөг аваад ажиллая. Өглөө есөн цагаас оройн зургаан цаг хүртэл завсар зайгүй ажиллана.
 
 
Өөр ямар ч зүйлд оролцохгүй. Хажуугаар нь нэг кино, клипинд тоглох гээд чөлөө авах гэтэл дарга чөлөө өгөхгүй. Ингээд надад сард 500 мянгаас өөр орлого байхгүй. За яахав ганц, хоёр кинонд тоглохыг зөвшөөрч магад. Нэг үгээр хэлбэл нэг газар харьяалагдахад цаг хугацааны хувьд их баригдмал болчихдог юм.
 
 
Харин чөлөөт уран бүтээлч гэхээр ажлын төлөвлөгөөгөө өөрөө гаргана. Хэрвээ театр, продакшн хамтран ажиллахыг хүсвэл цалин мөнгөө тохироод ажиллачихна. Тиймээс надад илүү ашигтай нь чөлөөт уран бүтээлч. Театрт ажиллаж болж л байна. Гэтэл нэг талх доод тал нь 1000 төгрөг хүрч байна.
 
 
Хүн юм чинь гайгүй талх идье гэж бодно шүү дээ. Эхнэрийн цалинтай нийлээд нэг сая төгрөг болно. Том хүүхдүүдтэй бидний амьдралд сая төгрөг хаанаа ч хүрэхгүй. Хүүхдүүд сургуульд сурна, сургалтын төлбөр гэж бодохоор хэцүү шүү дээ. 
 
 
-Шинэ залуу жүжигчид олноор бэлтгэгдэж байна. Таны хувьд тайзаа хэзээ орхих бол? 
 
-Би үхсэн хойноо л тайзаа орхино. 
 
 
-Гишгэсэн мөрөө эргэж харахгүй амьдар гэдэг. Гэхдээ зарим үед зайлшгүй эргэж харах шаардлага гардаг. Таны амьдралд эргээд харахад харамсах зүйл байдаг уу? 
 
-Би бүр эсрэг байна. Гишгэсэн мөрөө эргэж хар. Би ямар төвшинд явж байсан, одоо ямар байр суурьтай болсон байна вэ гэдгээ эргэж харах хэрэгтэй. Өөрийнхөө гишгэсэн мөрөө харж алдаа, оноог үнэлж дүгнэсний эцэст би үр, хүүхдээ сургана.
 
 
Энэ шавь нартайгаа алдаа, оноогоо хуваалцана, зааж зөвлөнө. Тэгэхгүй маргаашийг бодоод өнөөдөр хойшоо харахгүй явах шиг худлаа зүйл байхгүй. Мөнгөтэй хүмүүс нь эргэж харахгүй амьдардаг юм байлгүй.
 
 
Маргааш би 900 саяыг завшина гэдэг ч юм уу, эх орныхоо тэр газар шороог тэр хүнд төчнөөн төгрөгөөр худалдана гэдэг ч юм уу. Үнэндээ монголчууд үндсэн мөн чанараа алдаад байна. Хичнээн гоё гоё зүйлсийг улстөрчид ярьдаг билээ.
 
 
Гэтэл одоо Баярцогтоос эхлүүлээд булхай нь илэрч байна. Монгол түмнээ хохироочихоод ичих ч үгүй биеэ өмөөрөөд суугаад байгаа юм. Ядаж “Уучлаарай намайг” гэж хэлэхэд их л иргэний зориг харагдана аа. Гэтэл тэдэнд тийм зориг алга.
 
 
Улстөрчид эх орноо идэж дууслаа. Идэх идэхдээ бүр ах, дүү хамаатан саднаараа идэж байна. Одоо улс орноо босгохын тулд ажиллах хэрэгтэй байна. Саяхан сонгууль болоод өнгөрлөө.
 
 
Төрийн бүх албан тушаалд хамаатан саднаа чихэж чихчихээд сэтгэл санаа нь ханахгүй байгаа юм. Монголын ард түмэн нэг дэлбэрвэл тэр улстөрчид чинь өрөвдөлтэй амьтад болж хувирна. Хэн ч тэдний талд орохгүй. 
 
 
-Таны амьдралд алдаа, онооны аль нь илүү байв аа? 
 
-Надад оноо их бий. Алдаа цөөн бий. Гэвч том том алдаа гаргасан. Ажил, амьдралд хоёуланд нь алдсан зүйл их. Гэхдээ би тэр алдаануудыг давтаагүй. Хүн алдаанаасаа суралцана гэдэг дээ. Харин оносон зүйлээ ахин дахин давтаж амьдрахыг хичээдэг шүү.
 
 
Г.Нямсүрэн
 
Эх сурвалж: