Камбожийн гурван настай хүү Рей Ронг өвчтөнүүдийн биед хүрч тэдний эд зүйлст шившлэг хийхэд өвчин эмгэг нь ор мөргүй эдгэдэг гэнэ. Хүүгийн өвөөгийн хэлснээр тэд хүүгийн анагаах чадварыг олж нээгээд удаагүй байгаа бололтой.
 
 
Хагас жилийн өмнө хүүгийн авга ах нь хүнд өвджээ. Түүнийг өрнө,  дорнын анагаах ухааны мэргэжилтнүүд ямарч эмчилгээгүй нас барна гэж байв. Гэтэл хүү гэрийнхээ ойролцоох ширэнгэн ойгоос түүсэн элдэв эмийн ургамлуудаа найруулж авга ахыгаа уу гэжээ.
 
 
Авга ах нь түүнийг уугаад эдгэрсэн байна. Зөвхөн гурван сарын хугацаанд л гэхэд Рэй Ронгийн гэрт 3000 гаруй өвчтөн ирсэн байна. Бяцхан хүү ирсэн бүх хүний усыг ариусгаж маш завгүй ажилладаг тул өөрөө өвдөж магадгүй гэж гэрийнхэн нь санаа зовж байгаа ажээ.
 
 
Эх сурвалж: "Ганзам"