-Бөх гэдэг чинь амьтан юм уу, өвөө?
-Яаж байна, хүү минь?

-Харцага энэ тэр гэж байна, шувуу биз дээ. Заан гэж байна, амьтан биз дээ. Арслан гэж байна, араатан биз дээ.

***

Хоёр ченж хоорондоо ярьж байна.

-Ёстой там юм аа. Ер нь борлуулахын өмнө дураар эдэлж болдог, тэгээд тэрнээс болоод хорогддоггүй, бас хэн ч хэрэглээнд орчихсон юм байна гэж мэддэггүй нэг тийм юмны ченж болох сон. Тэгвэл л санаа амар байх.

-Өө найз аа. Би түүнийг мэднэ,
-Ура. Юуны ченж юм бэ? Тэр лүү чинь оръё.

-Биеэ үнэлэгч хүүхний ченж.

***

-Эмээ, танай нутгийн тэр алдартай дуучин хүүхэн чинь юуны шагналтан бэ?
-Чойбалсангийн шагналтан юм аа, хүүхээ.

-Чойбалсан гуай шагнасан юм байх даа.
-Тэгсэн ч байж мэднэ. Хэзээний аальгүй янхан байгаа юм.

***

-Чи яагаад шанаганыхаа ишийг хугалчихаа вэ, хүүхээ?
-Яахав дээ, азарга гүү хоёрыг хараад...

-Юуг нь хараад?
-Дээш нь, доош нь, уухайс гэж уулга алдаад нэг мэдэхнээ шанагаараа газар савчихсан байна лээ.

***

"Эртнээс бэлтгэлээ хангах гэмтэй" гэж нэг эр нөгөөдөө чин сэтгэлээс зөвлөв.

-Надад зүүн талд ор засч өглөө. Хүүхэн баруун талд унтаж байлаа.
-Байдаг л юм шүү дээ.

-Байдаг л зүйл боловч энэ хооронд их зай байна аа даа.
-Тийм байна.

-Ийм болохоор дэнгийн гэрэлд хамаг бэлтгэлээ хангав аа. Эхлээд унь тооллоо. Босоод тэр үнийг барьж аваад тоолоод яваад байхад тэд гээд хүүхний орны толгойн харалдаа очно гээд сайхан товлож авлаа. Дараа нь хамаг хувцсаа тайчиж нүцгэлээд бэлтгэлээ бүрэн хангалаа. Тэгээд дэн бөхөхийг хүлээгээд хэвтэж байсан чинь нам унтчихжээ. Нэг сэрээд "Пөөх нөгөө ажил" гээд босон харайгаад унь атгаад авсан чинь өглөө болчихсон, хүмүүс цайгаа уугаад сууж байж билээ.

***

Ерөнхий захирал чоныг "Жинхэнэ авлигач" гэж туулай шүүмжилжээ. Чоно уурлаж "Аятайхан байгаарай . Би чамаас авлига аваагүй мах аваа биз дээ" гэжээ.

* * *

Ашигт малтмал олборлох талаар ойн амьтад ярилцжээ. Захирлаараа чоныг сонгоё гэтэл тэрбээр зөвшөөрсөнгүй.
Туулай егөөдөж: -Ашигт малтмалын дотор эрдэс мах байдаг болсон шүү дээ гэж зөвлөсөнд

чоно нэрэлхэж: -Тэрийг ч яахав мэдэж л байна. Туршлагын туулай болохгүйг бодсон юм гэжээ.

***

-Намайг эзгүй хойгуур та нар чоныг мэргэжлийн хяналтын даргаар сонгоод байхдаа яадаг юм бэ гэж туулай уурлажээ.

-Туулай минь, чамайг мэргэжлийн хяналтын зөвлөлийн даргад санаатайг мэднэ.
-Тэгээд?

-Тэгээд яахав дээ, энүүхэндээ гэж хэлэхэд тэр ажлыг яаж хийх билээ гэж өрөвдлөө чамайгаа.
- Юу гэнэ ээ?

-Тийм ээ. Шударга байх хэрэгтзй. Чоно бол мэргэжлийн хяналтын даргын ажлыг нэр төртэй хийж чадна гэж би итгэдэг гэж хонь учирлажээ.

***

Дүлзэн банкны гүйцэтгэх захирал Дарьбазарыг замаасаа зайлуулаад Ариунаатай суухыг эрмэлзэнэ. Ингээд банкыг нь дампууруулна. Гэтэл дампуурсан банкинд эрэлхэг жанжин Барон Унгерн алтаа хадгалуулсан тул хөрөнгөндөө харамсаад тэрээр Дүлзэнг буудна.

Энэ гурван өгүүлбэрийг сонсоод Дүлзэн үхтэлээ айж "Буудах юм бол би тэр рекламанд чинь дүр бүтээхгүй. Эндүүрээд жинхэнэ сум хүхээнд хийчихвэл яах юм бэ, наадах чинь осолтой тоглоом . Больё" гэжээ.

***

Хоёр согтуу хоорондоо ярьжээ.

-Ингэхэд хө, хоршоо, хоршоо л гэнэ, тэр чинь дэлгүүр биш мөнгөө нийлүүлэхийг хэлдэг гэж байна.
-Одоо тэгвэл бид хоёр мөнгөө нийлүүлж архи авч байгаа чинь хоршоо байх нь уу?

-Үгүй ээ. Хоёроор тогтохгүй их олон хүн мөнгөө нийлүүлж байж хоршоо болдог гэж байна.
-Пөөх. Аманд ч үгүй, хамарт ч үгүй юм болно доо. Бусадтай юм хувааж ууж үзээгүй улсуудын санаачилга байна даа хө.

***

-Юу хийж байна даа, бүсгүй минь?
-Даргын туслах.

-Хэр зиндааны алба вэ?
-Даргын л доодох шүү дээ.

Тэмдэглэсэн: МЗЭ-ийн гишүүн зохиолч Т.Бямбадорж /Соёлын гавьяат зүтгэлтэн/
Эх сурвалж: "Утга зохиол, урлаг"