Энэ нийгэм, энэ цаг дор хэн юугаа хийж, хэнийг бас юуг шүтэх нь хэнд ч хамаагүй. Шашин шүтлэг гэхээс илүүтэй сонирхол татдаг сэдав бол бөө мөргөл.
 
Гэвч сүүлийн үед айл болгон бөөтэй болж, айхтар луйвар ч энэхүү мөргөл, итгэл бишрэлээр халхавч хийн нийгмийг сэрдийлгэх болсон нь нууц биш. Гэхдээ бид энэ удаад удган Х.Уянга бүсгүйтэй уулзаж хөөрөлдсөн юм. Хөөрөлдснөө эрхэм танаа хүргэе...
 
 
-Сүүлийн үед айл болгонд л онгод, тэнгэр буулаа гаж дуулдах болж. Өөрийн тань хувьд энэ тухай хэзээ хэрхэн яаж мэдсэн бэ?
 
-25-ны жил ордог жил.., Цагаан сараас дараахан буюу ханш нээгдэх үеэс л эхэлсэн дээ. Хамаг бие сонин болоод... Ер нь багаасаа л бие эвгүй болоод байдаг байсан юм. Гэхдээ арван жилд байхад ч оюутан байхад ч орой үдэш гадуур дотуур орж гарахаар, гэртээ байсан ч гэсэн хий юм хардаг байсан.
 
Тухайн үед хүүхэд байсан болоод ч тэр үү анзаардаггүй байсан. Бүр айхтар зэрэгцээ ертөнцийг харж мэдэрсэн үе бол аравдугаар анги төгсдөг жил. Зуныхаа амралтаар лагертаа гарчихсан байсан юм. Шинийн 15-ны үдэш цонхоор сарны туяа тусчихсан байсан үе л дээ.
 
Санаандгүй цонх руу хартал хүн явах шиг болсон. Манай тэр хавиар орой үдийн цагаар хүн амьтан явах ямар ч нөхцөл боломжгүй газар. Анх хий зүйл буюу зэрэгцээ ертөнцтэй таарсан нь тэр үе байж гэж сүүлд л мэдсэн. Сонин юм шүү, тэглээ гээд айж эвгүйцээгүй. Одоо бодоход тэрнээс хойш тийм сонин мэдрэмжтэй болсон.
 
Хүнтэй яриад сууж байхад, гэнэтхэн тийм үе, үелзэл гэдэг шиг тухайн хүний дотроо бодож байгаа бодол, гэнэтхэн миний толгойд ороод ирэх ч юмуу тайлбарлаж чадалгүй сонин сонин мэдрэмж төрдөг болсон. Түүнээс хойш хоёр сарын турш тасралтгүй өвдсөн дөө. Шөнө зүүд эвгүйцээд л, унтаж чадахаа больчихсон.
 
Дээшээ хараад хэвтэж байхад цээжин дээр хүн дараад эсвэл боогоод байгаа юм шиг бие их эвгүйцнэ. Тухайн үедээ өвдчихлөө гэж бодоод эмнэлгээр их явсан. Зүрх судас, тархины бичлэг хийлгэсэн ч шинжилгээний хариу ямар ч асуудалгүй эрүүл гэж гардаг.
 
Би жаахан охинтой. Охиноо тэврээд зурагт үзээд эсвэл хөхүүлээд сууж байхад гэнэтхэн гар тавигдах жишээний Сүүлдээ хүүхдээ тэврч, хөхүүлж ч чадахаа байсан. Хэл ам дарвигнаад толгой эргээд ч байгаа юм шиг...
 
Яагаад байгаагаа хэлж мэдэхгүй үгээр хэлэхийн аргагүй, тайлбарлаж боломгүй сонин мэдрэмжүүд төрөх болсон. Тэгээд эмнэлгээр яваад нэмэр болохгүй болохоор нь нөхөртэйгөө ярилцаад үзэж хардаг хүн дээр очьё гэж шийдэн таньдаг хүн дээрээ очсон.
 
 
-Ямар хүн дээр очсон гэж. Аль чиглэлийн шашинд хамаарах вэ гэсэн үг л дээ?
 
-Хадам аавын танил. Тэгсэн тэр эгч хараалгасан байна гэдэг юм байна. Манай хүн бид хоёрч бүр гайхаад, ямар юмных нь хараал, хэн яахаараа хараадаг юм бэ гээд сүйд болсон. Тэгсэн чинь, уучлаарай миний дүү, чамайг ахиад сайн татаж үзэхгүй бол нэг л биш байна гээд эрхи, хуураа татаад л байсан.
 
Тэгснээ чи яах аргагүй онгодтой хүүхэд байна гэсэн.Тэр эгч дээр очих үед бие, оюун санааны хувьд их хүнд байсан л даа. Харахад зүгээр ч өөрөө хаана юу хийгээд байгаагаа ч мэдэхгүй, биеэ захирах ч тэнхээгүй болчихсон байсан. Нөгөө эгч онгодтой байна энэ тэр гээд л...
 
Тэгсэн чинь хамаг тархи толгой дүүрээд өөрийн эрхгүй нүд анилдаад явчихсан. Тэгсэн чинь манай нөхөрт, хурдхан архи сүүнд гараад ир. Эхнэр чинь болохоо байлаа гэсэн. Архи, сүү авчраад өргөөд л байх шиг байсан. Нүд өөрийн эрхгүй анилдаад, сонсоод байгаа мөртлөө биеэ захирч чадахгүй болчихдог юм билээ.
 
Тэр явдлаас долоо хоногийн өмнө миний хоолой ямар ч шалтгаангүйгээ өвдсөн байсан юм. Тэгсэн нөгөө эгч чинь эрхээрээ нуруу руу ороолгоод нэг юм гуйгаад, надаас өөр хүнтэй юм яриад байсан. Би харж чадаагүй... Тэгсэн хэрнээ сонсох мэдрэмж байгаад байдаг. Одоо бодоход дээдэс онгодыг л тайтгаруулж байсан юм билээ.
 
Тэр үед миний хоолой аймаар өвдөөд яг л хүн хоолой багалзуурдаад байгаа юм шиг амь тэмцээд. Хамаг бие сулбайгаад хөгшин хүн шиг ч юм шиг эсвэл дээрээс хүн дараад байгаа ч юм шиг дээшээ өндийх тэнхэлгүй болчихсон. Уг нь би би тамхи татдаггүй.
 
Гэтэл нөгөө эгч маань тамхи тат гээд миний огт мэдэхгүй хэлээр за та утаа нэр гээд л. Нөгөө тамхийг чинь жигтэйхэн булааж аваад л татсан. Хүүхнүүд чинь тамхийг хоёр хурууныхаа салаанд хавчуулаад л их маяглаж сордог ш дээ. Тийм юм байхгүй нөгөө тамхийг чинь булааж аваад л айхтар гүнзгий сороод...
 
Юун хахаж цацах... Хэзээний тамхичин хүн шиг татаж эхэлсэн. Би дотор нь сонсоод байгаа хэрнээ яаж ч чадахгүй кино шиг л юм болоод байгааг мэдээд байгаа юм. Юу л болоод яагаад байгаагаа ч мэдэхгүй, за ингээд л галзуурдаг юм байж гэх бодол хамгийн түрүүнд толгойд буусан.
 
Тэгсэн өнөө эгч, за буурай минь ингээд тайван сайхан байгаарай, ойлгохгүй удсан бол өршөөж хайрлаарай л гэнэ. Дандаа л уучлал хүсч, өршөөл ирээд л байсан. Би бол учрыг нь ч олохгүй. Энэ авгай чинь юу гээд солиороод байна аа гэж дотроо бодоод байдаг. Тэгсэн хэрнээ биеэ дийлэхгүй.
 
Босч чадахгүй, биен дотор нэг хүн орсон байгаа нь мэдрэгдээд байдаг. Нөгөө тамхийг чинь айхтар татаад л, нөгөө над руу орчихсон хүн чинь цурхиртал уйлаад л байна. Надаас бол уйлах ч тэнхэл гарахгүй байгаа юм чинь. Тэгж байгаад би өөрийнхөөсөө огт өөр дуу хоолойгоор яриад эхэлдэг байгаа.
 
 
-Ямар?
 
-Яг 60,70 гарсан өвгөний хоолой надаас гарсан. Нөгөө эгч ч өршөөгөөрэй аль аймгийн ямар гаралтай энэ тэр гэж асуугаад... Тэр өвгөн баруун зүг л гэхээс яг тэр аймаг гэдэг ч юм уу нарийн зүйл хэлээгүй. Энэ бүхнийг би сонсоод л суугаад байгаа хэрэг шүү дээ. Өвөө айхтар уйлж байснаа тас тас хөхрөөд тэгснээ дахиад л уйлаад л...
 
Би дотроо ингээд л галзуурдаг юм байж дээ. Амьд явсных элдвийн юм үзэх нээ гэж бодоод л байгаа юм. Тэгсэн нөгөө эгч, чи сайхан онгод тэнгэртэй юм байна. Би чамайг барж дийлэхгүй, чамайг багш дээрээ аваачина гэсэн. Одоо бодоход тэр хүн бид хоёрт маш их тус хүргэсэн.
 
Одоо хүний ертөнцөд байхгүй бурхан болчихсон л доо. Тэгээд багш дээр нь яваад очтол Золзаяа гээд залуухан хүүхэн байж байна Тухайн үедээ бид хоёрт бөө удганы талаар ямар ойлголт ядаж төсөөлөл ч байгаагүй. Тэр эгчийн ажлаас багшийнх нь гэр хүртэл хоёр км зайтай.
 
Тэр бага зайг машинаар туулах ахархан хугацаанд хүний сэтгэлзүйгээс гардаг ямар характер байдаг юм бэ, тэр бүгд л гарсан. Нөгөө эгч миний хажууд суугаад, манай нөхөр жолоочийн хажуу сандал дээр суусан байсан юм. Би ч нэг уйлаад л инэгээд л их сонин мэдрэмж төрж байсан даа.
 
Манай нөхөр гайхаад, ээ бурхан минь энэ чинь галзуурч байгаа юм биш байгаа гэсэн харцаар хараад л байсан. Тэгээд л багшийнд ирсэн. Хашааных нь хаалгаар орж чадахгүй өвдөг сөхрөөд уначихсан. Нөгөө эгч манай нөхөртэй хамт хоёр талаас чирээд тахилын гэр рүү явж орсон.
 
Тэгсэн багш гаднаас орж ирээд шилэн хүзүүн дээр дарж үзснээ гурван удаа харваад орсон байна ш дээ. Энэ хүүхэд бүр болохоо байлаа, үхлээ гэж байна Би бие дээрээ мэдэрсэн хэрнээ л юу вэ үхсний чинь харваад орох, юу балайраад байгаа хүүхэн бэ гэсэн шүү юм бодогдоод бас мухай хараад суугаад байгаа юм.
 
Золзаяа багш онгодоо буулганаа гээд онгодоо буулгасан чинь нөгөө өвгөн чинь нөгөө эгч дээр буугаад л... Айхтар догшин онгод шүтээнтэй хүүхэд байна, гурав хоногийн дараа чанартай. Тэр үдэш хамт явахаас өөр арга байхгүй. Тэгэхгүй бол амиа алдлаа гэсэн.
 
Тэгсэн нөгөө буусан онгод маань за энэ чанар дээр амжих үгүйгээ хэлж мэдэхгүй байна. Хажууд нь би завилаад суучихсан байсан юм. Миний онгодтой л ярьсан байх. 21 хоног гэсэн чинь зүгээр сууж байсан хүн чинь хэдэн тийшээ намираад нахилзаад уначихлаа. За 21 хоног гэвэл наад хүүхэд чинь тэвчихгүй юм байна.
 
14 хоног гэсэн дахиад л нахилзаад уначихлаа, долоо хоног гэсэн дахиад л саваад уначихлаа За гурван хоног гэсэн чинь овоо тогтлоо. Тэгээд яахав дээ, гурав хоногийн дотор юмаа бэлд. Гэр орон, ах дүү, садангаа дуудаж ир, чи яах аргагүй удган болох ёстой хүүхэд гэсэн. Сонин юм билээ.
 
Бие дээрээ тийм мэдрэмж аваад хүмүүс тэгж хэлээд байхад ч итгэдэггүй юм билээ. Тэгээд надад нэг эрхи, толь өгсөн. Онгод тэнгэрт чинь буудал суудал гэж юм байдаг, тэрийг нь бичиж ав, өмсгөлийг нь бичиж ав гэсэн нөгөөдүүлийг нь бичиж аваад гэртээ харьсан. Бие ч харьцангуй дээрдчихсэн. Тэгсэн атлаа итгэл байхгүй л байгаа юм.
 
 
-Сонин юмаа тэгээд яаж итгэл төрөв дөө?
 
-Овоо гайгүй байж байснаа орой нь бас л эвгүйтээд эмнэлэг эрүүл гэсэн хүн чинь өнөө эгчийн багшид л хандаж байгаа юм чинь... Хурдан наашаа аваад ир наад хүүхэд чинь болохоо байлаа Хэлээд байхад итгэлгүй байгаад байх юм.
 
Гурав хоног тэсч чадахгүй нь..Одоо уг наана гэдэг юм байна Тэгээд л уг наах үйлийг хийлгэсэн дээ. Багшийнхаа онгодын өмсгөлийг өмсөөд хэц, хэнгэрэг бүгдийг нь барьж аваад л уг наалгах ёсолгоо хийсэн.
 
 
-Ямар ч бэлтгэлгүй онгод тэнгэрээ хүлээж авчээ. Анхны сэтгэгдэя ямар байв?
 
-Үнэхээр эвгүй байсан. Гар хүртэл хүнийх юм шиг л санагдаад... Өнөө хэцийг чинь хачин сурамгай барьж байнаа Яг тэр үйл явдлыг болж байхад манай нөхөр, миний доод талын эрэгтэй дүү хоёр хамт байсан. Манай хоёр хажуугаас хараад, за энэ Уянгаа яах бол гээд л ажаад сууж байсан хэрэг.
 
Тэгсэн хэцийг нь бариад л малгайг нь өмсөөд л... Би дотроо мөнхийн айдастай тэгсэн атлаа тэр бүгдийг хэзээний мэддэг юм шиг л байсан. Тэгтэл ч нөгөө өвгөн чинь тас гээд л биен дээр суурьтай ороод ирсэн. Дахиад л уйлаад эхэллээ нөгөө өвгөн чинь. Нэг инээгээд л, нэг уйлаад л байсан.
 
Одоо бодоход тэр өвгөн их л хэцүү байдалтай байж байгаад ашгүй ингээд хөрсөндөө буугаад ирлээ. Энэ олон хүүхдийн буян заяаг түгээх үйл минь дөхөж ирлээ гэж бодоод баярлаад л уйлаад байсан юм байна лээ. Нөгөө өвгөн асуулаа. За миний удмын хүүхдүүдээс хэн байна гэж.
 
Танай удмын хүүхдүүдээс танай улаачийн төрсөн дүү, нөхөр хоёр нь байна. Тэгээд манай дүүтэй золгоод манай дүү ч өвөө энэ тэр гээд л уналаа. Тэгсэн би дотроо, инээд хүрээд, өвөө энэ тэр гээд байхаар нь сонин санагдаад боддоггүй. Цай ууж, тамхи татаж байгаа энэ тэр нь яг өвгөний үйлдэл.
 
Миний үйлдэл гэхээр юм юу ч байхгүй. Манай дүү "өвөө минь би таны улаачийн чинь төрсөн дүү нь байна гээд л дүүгийн толгой тархийг нь үнэрлээд л, мөр энэ тэрийг нь илээд байхаар би өөрөө жүжиглээд ч байх шиг санагдаж байж билээ.
 
Дашрамд сонирхуулахад манай дүү хоёр хоногийн өмнө харих гээд автобусны буудал дээр зогсож байж л дээ. Тэгтэл замын хажуугаар явж байсан хэдэн сахилгагүй, согтуу банди нар манай дүүгийн хамрыг нь мурийтал нь цохисон байсан. Өөрөөсөө жаахан хүүхдэд цохиулаад хамар нь далийчихсан байсан юм.
 
Нөгөө өвгөн, за хүүгийнхээ самсайг тэгшилж, гоо болгоно гээд л их олон юм ярьсан. Тэр өдрөө манай дүүгийн хамрыг тэгшилчихсэн. Манай дүү, яанаа өвөө цус гарчихлаа ш дээ гээд байсан. Миний инээд хүрээд гайхаад л, хэлэхийн арга байхгүй сонин байсан. Тэгж байгаад за өвөө нь мордлоо гээд явсан.
 
Багш маань та хэдэн удаа буух юм бэ гэхэд гурван удаа бууна гээд л мордлоо гээд л явсан. Би дотроо сониуч зан ихээр хөдлөөд... Хэц энэ тэрээ нүдээд мордоод явчихангуут бүх бие нээх сайхан тайвшраад биенээс нэг том юм гараад явчихсан ч юм шиг санагдаад л сэтгэлзүйн хувьд тайван сайхан болчихсон.
 
 
-Тэгээд яав?
 
-Шууд дүүгийнхээ хамрыг харсан. Үнэхээр тэгширчихсэн байсан. Манай багш " За чи харав уу танай онгод чинь анх бууж ирсэн өдрөө дүүгийн чинь хамрыг тэгшилчихлээ, хамар тэгшилнэ гэдэг амаргүй биз дээ гэж хэллээ. Би ч тийм л дээ гэж бодсон хэрнээ, гэхдээ л гэдэг бодол байгаад байгаа юм.
 
Багш одоо гурван удаа бууна гэсэн шүү гэж байн байн сануулаад л... Бид өөрөө юун буух энэ тэр гэсэн шүү юм бодоод байж байтал дахиад л хүзүүн дээрээс нэг юм дараад авах шиг болсон. Сүүлд мэдэх нь ээ, шахаа гэдэг нь байсан юм байна лээ. Буух гээд л шахаад байна. Тэгээд яахав, өнөөх өвгөнөө буулгалаа.
 
Буугаад ирэнгүүт л мөрөн дээр тээглээд байсан юм чинь байхгүй болчихдог. Тэгээд баахан юм яриад л байсан. Хөрстөд маш олон онгод шүтээнүүд удам болгонд буух ёстой. Хамгийн гол нь зөв зүйтэй сайхан хайрлаж буулгаарай гээд л...
 
Манай онгод буух болгондоо зөв зүйтэй үг хэлж, сургааль үг хэлдэг. Ойлгохгүй юмыг ойлгуулах гэж хичээдэг. Тэгээд л гурван удаагийн буултын дараачаас бөөгийн амьдралд орсон доо, би.
 
 
-Бөө болохоор энгийн амьдрал их өөрчлөгдөх үү. Ялгаа байх уу гэсэн үг л дээ. Янз бүрийн дэг ёс сахих гээд л?
 
-Удган болсноосоо хойш зөндөө хүнийг эдгээж,бариа хийн, үзэж харж байна. Сонин сонин юм зөндөө л болсон. Эхэндээ итгэхгүй байх асуудал байсан ч одоо эргэлздэггүй. Улаачаараа дамжуулан өвдсөн зовсон хүмүүст тусал. Өөрийн зөн совинг мэдэр.
 
Тэнгэрээс чамд ямар мэдээлэл өгч байна вэ, тэрнийгээ харамгүй гаргаж сур. Хүн нэг хувийн авъяас, 99 хувийн хөдөлмөрөөр амжилтанд хүрдэг гэдэгдээ.Тэгэхээр тэр ганц хувийн авьяасаа хөгжүүлж, тордож байх хэрэгтэй. Хичнээн авъяастай байлаа ч зүгээр суугаад байвал ямар хэрэг байх вэ.
 
Зовж зүдэрсэн хүмүүст туслахгүй, тэнгэрээс заяасан чадвараа ил гаргахгүй нуугаад байж болдоггүй юм билээ. Харин ч эсрэгээрээ ил гарч, олон түмэнд туслах том үүрэгтэй болсон. Юуг нь нуухав. Эхэндээ их эргэлзээтэй байсан. Наадах чинь худлаа худлаа гээд л... Хамаатан садан.найз нөхөд эргэн тойрны хүмүүс ойлгохгүй.
 
Яг миний үзсэн амьдралыг мэдэхгүй учраас сүлжээ, худлаа гэдэгл байсан даа. Тэгээд байхаар хүн чинь нээрээ юу билээ гэж бодно. Нөгөөтэйгүүр дэврсэн сэтгэлийг нураагаад байхаар цаг хугацаа харуулна биз гээд өөртөө итгэх итгэлээ нууцлана.
 
Иймэрхүү байдлаас болоод онгодыгоо, надад итгэж байсан хүмүүсийн итгэлийг нурааж, урмыг хугалах явдал зөндөө гарсан. Гэхдээ одоо үнэхээр чин сэтгэлээсээ надад туслаачээ гэсэн хүн ирвэл чин сэтгэлээсээ тусалдаг. Хамгийн гол нь намайг тоогоод, онгод буугаад ирсэн.
 
Үүний цаана маш том чадвар байдаг юм. Чадвара олны тусын тулд зориулах ёстой. Үнэхээр эдгэхгүй өвчин тусч, шаналсан хүмүүс зөндөө ирсэн. Тэр болгоны тоог бичдэггүй болохоор сайн хэлж мэдэхгүй байна. 100-аас даваад явчихсан байхаа, ямартай ч...
 
 
-Гадуур сайн муу олон бөө байх юм. Нөгөөтэйгүүр хүн чинь гарах гарцгүй болохоороо бөөд ханддаг. Өнөөдүүл нь айхтар хатуу үнэ хэлээд суучихдаг. Ерөнхийдөө бизнес болчихоод байх шиг санагддаг. Ингэхэд өөрөө ямар өртгөөр хүнд тусалж, засал хийдэг юм бэ?
 
-Ийм асуудал миний амьдралд ч тохиолдож байсан. Хүний зовлонг авч, гарзынх нь үүдийг хаагаад байхад гар хүндрүүлэхгүй байж болохгүй гэж дийлэнх хүмүүс ярьдаг л юм. Мэдээж улаач ч гэсэн энэ нийгэмд эгэл хүмүүний амьдралаар амьдардаг. Хүн л юм чинь амьдралтай, үр хүүхэдтэй, ар гэртэй.
 
Өөрийн гэсэн амьдралтай учраас бусадтай л адил идэж ууж, өмсөж зүүнэ. Би өөртэйгөө ижил үзэж хардаг хүмүүстэй уулзаж туршлага солилцож үг сонсдог л юм. Тэд ч чи өргөл, барьц ав л гэдэг байсан. Нэг хэсэг энэ замаар явсан. Үнэ тариф ч тогтоосон. Тэгсэн онгод тэнгэр маань, чи өөр хүн шүү дээ.
 
Чи тэнгэрийн онгод буулгаж, зон олонд буянаа түгээх ёстой хүн. Тэнгэрээс өгсөн чадварыг үнэлэх ёстой юу, үгүй юу гэдгээ өөрөө тунгаа гэж хэлсэн. Би ч тэр үед тариф тогтоох ёстой юм байна ,өөрийгөө үнэлэх ёстой юм байна гэж бодсон. Их буруу ойлгосон юм билээ. Гэтэл үгүй юм байна.
 
Тэр болгоны нарин ширийнийг цаг хугацаа өнгөрөх тусам онгод минь надад ойлгуулсан. Хүмүүс сэтгэлээрээ буян үйлдэх хэрэгтэй, хатуухан хэлбэл эрхтэй юм билээ. Угаас өөрт тусалсан хүний алгыг тэнийлгэх ёс байдаг шүү дээ. Ямартай ч би энэ чадрарыг дамжаанд явж, сургуульд сураад олоогүй.
 
Тэнгэрээс хүнд туслаач, олон түмэнд буянаа түгээгээчээ гээд хүрээд ирсэн. Миний ээж, эмээ хоёр гартаа байгаа чадвараа хүмүүст түгээж яваагүй ч ойр тойрныхоо хүмүүсийг анагаагаад л явж байсан. Манай буурай эмээгийн хувьд бөө байсан юм билээ. Олон хүнд тус дэмээ түгээдэг байсан гэдэг.
 
Миний хувьд тариф тогтоохоо больсон. Гэмээ ухаараад... Хүн чинь их сонин амьтан. Би ч гэсэн сүүлийн үеийн нийгмийн бүтээгдэхүүн учраас л нэг үе тариф энэ тэр гээд дэмийрч явсан хэрэг. Одоо бол ойлгосоон.
 
Хамгийн гол нь миний хийж өгсөн юмыг яг хэлсний дагуу хийгээд, чин сэтгэлээсээ хандаад буян болох юм бол болоо. Бусадтай адил тариф тогтоох ёсгүйн байна гэдгийг маш сайн ойлгосон.
 
 
-Улаач хүн олон түмнийг анагаах ёстой. Тэр үйлээ хийхгүй бол бие нь өвддөг. Эмнэлгээр яваад ч оношлогдоггүй гэсэн үнэн үү?
 
-Харин тэгдэг юм билээ. Сонирхуулахад над дээр нэг ямар ч эмчилгээгүй болсон хүү ирсэн. Солонгос руу 70 мянган доллараар явж эмчилгээ хийлгэж байж л эдгэнэ гэсэн оноштой. Тэр хүү миний онгод бууж ирсэн үед надаар дамжуулж бариа хийлгээд гурван сар гам барьсан. Одоо зүгээр болчихсон шүү.
 
Эхэндээ би чадах уу гэж боддог байсан бол сүүлдээ эдгэрээд талархаад эргээд хүрээд ирэхээр нь баярладаг болдог юм билээ. Тэр ч утгаараа тэнгэрээс ирсэн чадварыг олон түмэндээ хүргэхгүй нуугаад байж болохгүй. Хэрвээ засал буян бариа хийхгүй байгаад байвал бие өвдөөд л эхэлнэ.
 
Хамаг бие хөндүүрлээд, толгой тархи эргээд сонин болоод байдаг юм. Тэрийг хүнд ойлгуулах хэцүү л дээ, их зовиуртай болдог. Ажиглаад байхад тэнгэрээс ирсэн энерги нь хуралдаад байдаг юм шиг байгаа юм. Тэр их энергээ гаргахгүй болохоор өөрт сөргөөр нөлөөлж сэтгэлзүй болоод бие махбодь хэцүү байдалд ордог.
 
 
Х.Уянгатай хөөрөлдсөн яриа ийм буюу. Хэрвээ уншигч авхай та түүнггэй холбогдохыг хүсвэл 88681005 99182229 утсаар залгаарай
 
Эх сурвалж: "Улаанбаатар таймс"