Өнөөдөр дэлхийд 11 сая орчим нэр төрлийн химийн бодис ашиглагдаж байна. Эдгээр бодисын 10 орчим мянга гаруй нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг. Химийн бодисын үйлдвэрлэл сүүлийн 70 жилд нэг саяас 400 сая тонн болтлоо өссөн гэсэн статистик бий. Сүүлийн зуун жилд химийн бодисын үйлдвэрлэлийн нэр төрөл, тоо хэмжээ эрс нэмэгдэж, хаягдал нь их хэмжээгээр хуримтлагдаж, хүн төрөлхтөн хор аюулд нь автсаар байгаа билээ.


Дэлхийн хэмжээнд бүртгэгдсэн 11 сая орчим нэр төрлийн химийн бодисын 60-70 мянга гаруй нь байнга хэрэглэгддэг, үүнээс, 200-1000 хүртэлх нэр төрлийн бодисыг жилд нэг тонноос дээш хэмжээгээр үйлдвэрлэж, ашиглаж байна. Өнөөгийн байдпаар cap тутамд 600-аас дээш, жилд 7000 гаруй шинэ нэр төрлийн химийн бодис дэлхийн зах зээлд цоо шинээр нийлүүлэгджээ.

Манай улсад 1998-2003 онд химийн хүчил, шүлтээр 213, угаарын хийн хордлогоор 118, нитритийн хордлогоор 55, фосфат, цайрын хордлогбор 43, бусад төрлийн химийн бодисоор 80 хүн тус тус хордож, 509 хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүснээс 21 хүн нас барсан байна. Мөн мэргэжлээс шалтгаалж өвчилсөн хүний тоо 7000-д хүрчээ. Үндэсний ангиллын жагсаалтад хар тугалга, мөнгөн ус зэрэг 96 нэр төрлийн онцгой хортой бодис багтдаг.

Мөн хлорсульфоны хүчил, хромын нитрит зэрэг долоон төрлийн онцгой исэлдүүлэгч, цууны альдегид, ацетон, бензол, бутан, хлорт пропан зэрэг 110 нэр төрлийн онцгой шатамхай бодис, бутилфенол, концентрацитай хүхрийн хүчил, хлор цууны хүчил, хайлуур хүчил зэрэг 50 нэр төрлийн онцгой идэмхий бодис, хлорилог хүчил, цууны хүчил зэрэг 35 нэр төрлийн онцгой цочромтгой бодис байдаг.

Эх сурвалж: "Утга зохиол, урлаг"