2000 оноос хойш Орхоны хөндийд алт олборлосон "Монгол газар "ХХК, "Алтан дорнод Монгол "ХХК, "Алтай гоулд "ХХК-ниудын нүсэр техникийн дуу өнгөрсөн намраас дуулиан шуугиан, сайд дарга дээрээ тулж байж намжсан. Мөнх ногооноороо байсан байгалийг орвонгоор нь эргүүлснийхээ төлөө алтны компаниуд гараа хумхин суусаар л.

Харин саяхнаас Орхоны хөндийд 60 жилийн лиценз эзэмшсэн "Монгол газар" ХХК энэ жилээс Орхоны хөндийд нөхөн сэргээлт хийхээр болжээ. Гэхдээ тус компанид уулын ажлын төлөвлөгөө болон усны дүгнэлтийг хийх, мөн энэ сараас эхлэн хаалтын ажлын төлөвлөгөөгөө баталж, хүлээлгэн өгсний дараа хяналт тавьж, нөхөн сэргээлтийг хийх боломжтой гэсэн чиглэлийг аймгаас өгч байгаа аж.

Эх сурвалж: "Архангайн амьдрал"