sonin.mn

САН ПАУЛО. /Ёнхап/. Энэ удаагийн ДАШТ-ий шөвгийн дөрвийн тоглолтод Бразилын баг Германы багт зургаан оноогоор ялагдсаны дараа бразилчууд гүн гуниг, харамсалд автжээ.

Бразилчууд 1950 оноос хойш 64 жилийн дараа нутгийнхаа талбайдаа зургаа дахь удаагийн аваргын цомоо гардаж авна гэж найдаж байсан боловч Германы багт гутамшигтай ялагдал хүлээсэн нь бразилчуудыг гонсойлгов.

Тэмцээний дараа олон үзэгч бүгд шахуу орь дуу тавин уйлалдаж, зарим үзэгч гомдлоо илэрхийлэн талбай руу хог шидэх зэргээр илэрхийлжээ. Талбайд Бразилын багийг ахлан тоглосон Давид Луис, телевизээр дамжуулан бразилчуудаас уучлал хүсэхдээ мөн л нулимс унагаж байлаа.

Тус улсын гол хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон, олон нийтийн сүлжээгээр тэмцээнийг “Түүхэн шившиг”, “Шившигт ялагдал”, “Минейраны уналт” гэх мэтээр нэрлэж байна.

А.Цацралт

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг