sonin.mn

ЛОС-АНЖЕЛЕС. /Ёнхап/. Холливүдийн бүтээл болох “Transformers-4” кино Хятадад хамгийн олон хүн үзсэн АНУ-ын кино болов.

Кино Хятадад нээлтээ хийснээс хойш арван өдрийн дараа 222 сая 700 мянган долларын ашиг олж “Аватар” киноны амжилтыг эвджээ. Гэтэл уг кинотой хамт нээлтээ хийсэн Хятадын инээдмийн “Brake of guru” кино дөнгөж зургаан сая 550 мянган долларын ашиг олсон нь “Transformers-4”-ын дараа орсон байна.

Хятадын хөрөнгө оруулалтаар тус улсын үзэгчдийн сонирхох магадлалтай үзэгдэл бүхий уг киног арван өдрийн хугацаанд Хятадын 17 сая 720 мянган хүн үзсэн байна.

А.Цацралт

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг