sonin.mn
ГОРНО-АЛТАЙСК. /Itar-Tass/. Монгол болон Алтайн Бүгд Найрамдах Улсын экологичид улаан номд орсон Aлтайн зэрлэг хонь буюу аргалийг хамтран хамгаалахаар болжээ.
 
Хоёр орны мэргэжилтнүүд аргалийн тоо толгойг бууруулахгүй байх талаар төлөвлөгөө боловсруулсан тухай тус бүгд найрамдах улсын Засгийн газрын хэвлэлийн алба мэдээлжээ.
 
Эрдэмтэд намар хил орчмын Сайлюгем нуруунд нутагладаг аргалийг тоолохоор болжээ. Хамгийн гол зорилго бол уг амьтныг тоолох нийтлэг арга боловсруулах юм гэж аргалийн сүрэг хамгийн олноороо байдаг Сайлюгемын үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Денис Маликов үзэж байна.
 
 “Амьтад нүүдэллэн амьдардаг. Мэдээллийг харьцуулах замаар жинхэнэ тоо толгой болон тархцын талаарх мэдээллийг гаргаж  болно” гэж үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал тайлбарлалаа. Алтайн экологичид амьтдын нүүдлийг судлахдаа хүлээн авагчтай хүзүүвч ашиглах аргыг судалж байгаа аж.
 
Алтайн аргаль бол дэлхийн зэрлэг хонины томоохон төрөл бөгөөд Олон улсын улаан номд орсoн baidag. Сайлюгем нуруунд Оросын 1200 орчим толгой аргал байна.
 
Д.Жаргал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг