sonin.mn

НЗДТГ-аас энэ сарын 22-31-нийг хүртэл автомашиныг дугаараар нь буюу тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэр гаргажээ.

Энэ хүрээнд наймдугаар сарын 22, 24, 26, 28, 30-нд тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох бол 23, 25, 27, 29, 31-нд сондгой тоогоор төгссөн дугаартай автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулах юм байна.

Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан НЗЦГ-аас хөдөлгөөний ачаалал бууруулахаар шат дараатай арга хэмжээ авч, зүүн гар тийш эргэдэггүй зарим уулзварыг эргэдэг зохицуулалттай болгож, гэрлэн дохио тавин, замын тэмдэг тэмдэглэгээг тодруулж эхэлжээ.

М.Үүрийнтуяа

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг