sonin.mn

ШИНЭ-ДЕЛИ. /ВВС/. Египетийн Синайн хойгт хоёр автобус мөргөлдсөний улмаас 27 хүн амиа алджээ.

Энэ хэрэг өнөө өглөө Синайн хойд нутагт болсон байна. Мөн 40 гаруй хүн гэмтэж бэртсэний дотор Орос, Йемен болон Саудын Аравийн иргэд байсан аж.

Цагдаа нар болон аврагчид аврах ажиллагааг үргэлжлүүлж байгаа бөгөөд амь эрсэдсэн хүмүүсийн тоо нэмэгдэж болзошгүй гэж эмээж байна. Египетийн авто болон төмөр зам аюулгүй байдал хамгийн муу гэдгээрээ алдартай.

Өнгөрсөн оны 12 дугаар сард Египетийн нийслэл Каир хотын өмнөд хэсэгт  бага оврын автобус болон өөр тээврийн хэрэгслүүдтэй галт тэрэг мөргөлдсөний улмаас 26 хүн амь эрсдэж, 28 хүн бэртэж байсан юм.

2012 онд Каирын өмнөд хэсэгт сургуулийн автобусыг галт тэрэг мөргөсний улмаас 50 орчим сурагч амиа алдаж байжээ. Энэ хэргийн улмаас тус улсын Тээврийн сайд огцорч байсан. Тэгвэл 2002 онд Египетэд галт тэрэгний хамгийн их гарз хохирол дагуулсан осол болж байсан. Тодруулбал, Каирт галт тэргэнд гал гарсны улмаас 373 хүн амь эрсэдсэн юм.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг