sonin.mn

ЛОНДОН. /ВВС/ Сьерра-Леонд "Эбола" вирусын халдвар авсан Их Британийн иргэнийг Хатан хааны агаарын цэргийн хүчний онгоцоор эх оронд нь авчирлаа.

Эрүүл мэндийн ажилтныг тусгайлан тоноглосон С-17 онгоцоор Лондонгийн Хатан хааны агаарын цэргийн хүчний Нортхолт нисэх буудлаар дамжуулан "Royal Free Hospital"  эмнэлэгт хүргэсэн байна. Эрүүл мэндийн газрын хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, “өвчтөний бие хүндрээгүй байгаа” гэжээ.

Их Британид уг өвчин дэгдэх эрсдэл "маш бага" гэдгийг Эрүүл мэндийн албаныхан онцолж байна. Их Британид өвчтөнийг эргүүлж авчрах шийдвэрийг зөвлөгөөн хийж гарсан тухай Эрүүл мэндийн газраас мэдээлсэн байна.

П. Эрдэнэжаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг