sonin.mn

Нийслэлийн Тээврийн газраас “Нийтийн тээврийн сүлжээ-үйлчилгээний шинэчилсэн төлөвлөлтийн туршилтын ажил”-ыг хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.

Энэ хүрээнд өдрийн турш 500 төгрөгийн үнэтэй тасалбараар үйлчлүүлэх шинэ үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна. Нийтийн тээврийн автобусуудыг богино эргүүлж, өдрийн 500 төгрөгийн тасалбараар хэдэн ч удаа сэлгэн суух боломжтой туршилтын ажил энэ 31-ны өдрийг хүртэл буюу 10 хоногийн хугацаанд хэрэгжих юм.

Харин 500 төгрөгийн тасалбарыг хуурамчаар хийсэн гэх мэдээлэл Тээврийн газарт иржээ. Тиймээс Нийслэлийн Тээврийн газраас "Иргэд нийтийн тээврээр  үйлчлүүлэх тасалбараа тухай өдөртөө л тасалбар борлуулагчаар дамжуулан худалдан авах боломжтой.

Тасалбарыг урьдчилан буюу өмнөх өдөр нь худалдаалахгүй тул иргэд хуурамч тасалбар худалдан авахаас сэргийлэхийг сануулж байна" гэсэн анхааруулга гаргажээ.

Ч.Ариунболд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг