sonin.mn

ТОКИО. /NHK/. Оскарын шагналт Их Британийн кино найруулагч, жүжигчин Ричард Аттенбороу 90 насандаа таалал төгсчээ.

Аттенбороу Кембрижи хотод төржээ. Жүжигчиний хувьд тэрээр "Аугаа орголт", "Юрын галвын цэцэрлэг" зэрэг олон кинонд тоглосон юм. 1960-аад оноос эхлэн тэрээр кино найруулж, продюсерээр ажиллаж эхэлсэн байна.

Аттенбороугийн 1982 онд бүтээсэн Энэтхэгийн  тусгаар тогтнолын төлөө тэмцлийн удирдагч Махатма Гандигийн амьдралыг харуулсан “Ганди” кино найман "Оскар" авсны хоёрыг нь Аттенбороу гарджээ. Аттенбороу зургаан жилийн өмнө унаснаасаа хойш тэргэнцэртэй байсан юм

П. Эрдэнэжаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг