Ардчилсан намаас санаачлан хэрэгжүүлж буй “Бүтэн Ардчилал”,” 4Б хөтөлбөр”, “Ардчилал 3.0 апп”-ийн танилцуулга сургалт Увс аймагт амжилттай үргэлжилж байна.
Тус сургалтаар Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн гишүүн Чимэддорж Мөнхжаргал Ардчилсан намын ялалтын стратеги төлөвлөлт, 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулиар Ардчилсан нам хэрхэн ажиллах төлөвлөгөөний талаар мэдээлэл өгсөн бол Ардчилсан намын Аутосорсинг, инновацийн хэлтсийн дарга Т.Мөнхдэлгэр “Ардчилал 3.0 апп”-ийг намын гишүүд хэрхэн ашиглах, тус апп-ийг ашигласнаар Ардчилсан намын бодлого, хөтөлбөр, үйл ажиллагаа, цаг үеийн мэдээ мэдээллийг шуурхай хүлээн авах цахим шийдлийг гишүүддээ санал болгож байгаа талаар мэдээлэл өгсөн бол Ардчилсан намын Намын байгуулалтын газрын дарга О.Мөнхбаяр “Бүтэн Ардчилал” сургалт хэлэлцүүлгийн хэрэгжилт, үе шат, сургалтын ач холбогдлын талаар, Ардчилсан намын Хуулийн хэлтсийн ахлах Д.Содномдорж Сонгуулийн тухай хуулийн дэлгэрэнгүй мэдээллийг тус тус өглөө.
Хэлэлцүүлгийн үеэр бүс нутгийн онцлог, хүн ам зүй, нийгэм, эдийн засгийн хүчин зүйлүүдээс шалтгаалан тус бүс нутагт ямар бодлого, стратегийг хэрэгжүүлэх боломжтой, Сонгуулийн тухай хууль өөрчлөгдсөнтэй холбоотойгоор сонгогчид тухайн тойрогт хэдэн мандатад санал өгөх, хуулийн бусад өөрчлөлтийн талаар мэдээлэл өгч, намын гишүүдтэйгээ нээлттэй санал солилцлоо.
Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн гишүүн М.Чимэддорж, Ардчилал бол дан ганц ардчилсан төрийн байгуулал байгаад ардчилал биш болдог төрийн үйл ажиллагаанд хяналт тавьж байдаг сайн дурын иргэдтэй байх нь ардчиллыг тогтвортой хадгалж байдаг.
Монголын ардчилал өөрөө үйл явдал буюу ардчилсан хувьсгалын үр дүнгээр бий болсон. Өнөөдөр ардчиллыг авчирсан, ардчиллын анхдагч гэгдэх хүмүүс нийгэмдээ ажиллаж, амьдарч байна. Өөрөөр хэлбэл ардчиллын түүх болох, бүх түүхэн үйл явдлын гэрчүүд амьд байна. Харин хэсэг хугацааны дараа ардчилал гэдэг түүх болж үлдэнэ. Харин тэрхүү түүхийг устгахын тулд "МАН" төлөвлөгөөтэйгээр ажиллаж байна. Бидэнд сонгуульд ялах ганцхан зорилго л байгаа. Ардчилсан нам оршин байж ардчилал амьд үлдэнэ гэдгийг онцоллоо.
Ардчилсан намын Намын байгуулалтын газрын дарга О.Мөнхбаяр, Ардчилсан нам энэ сонгуульд ялах, эс ялах нь ардчилсан үзэл санаа, үнэт зүйлийг эрхмэлэн дээдэлдэг намын анхан шатны нэгжийн удирдлага, гишүүд та бүхний хичээл зүтгэл, итгэл үнэмшлээс хамаарна гэдгийг хэлж нийт гишүүддээ амжилт хүслээ.
Сэтгэгдэл10
АН д эрүүлээр сэтгэдэг хүн амьтан даанч нэг алга аа.Яасан мулгуу харанхуй амьтад нэг бүлэгт үгссэн юм шиг бөөнөөрөө шавчихсан байдаг юм бэ. Ардчиллыг ямар нэг нам нэртэй жорлон дангаар өмчилдөг юм биш. Ардчиллын үзэл санаа бол монголын бүх ард түмний оюун санаанд байгаа үнэт зүйл.АН н батүү гэдэг хулгайч өөрийгөө ардчилал гээд нэрлэчихсэн намайг шоронд хийвэл монголын ардчилал сөнөнө гэж мангартаж явна. батүү өөрөө ардчилал юм бол удахгүй нүд анихаар нь АН байсан ч байгаагүй ч ардчилал гэдэг юм үгүй болох нь ээ дээ.Тэгэхээр ингэж элийрч балайрч явдгаа больцгоох хэрэгтэй.Та нарт чин үнэнийг хэлвэл монголын ардчиллын нэр хүндийг гутаагч сөнөөж сүйрүүлэгч нь Ан өөрөө болчихоод байгаа. Танай өмхий жорлон үгүй бол манай улсад эрх зүйт хүнлэг ардчилал жинхэнээрээ тогтох болно. Дүр эсгэсэн хуурамч ардчилсан өмхий жорлон Ан үтэр түргэн үнсэн чандруу болж дөтийн замаар тонилох болтугай.
АРДЧИЛАЛ ГЭДЭГ ХООСОН ҮГЭНД УЯРДАГ ЦАГ ӨНГӨРЧЭЭ, ЭЛБЭГ ХУЛГАЙ, ЭЛБЭГ ХУЛГАЙЧИЙН БӨГСНИЙ АЛЧУУР ӨНӨРБАЯР ГЭХ ЭЛБЭГ ХУЛГАЙЧИЙН ЗААЗУУР ХУРЦ, ЭРДЭНБАТ МЭТИЙН ХҮН ХОГУУД АН-ААР ЭРГЭЛДЭЭД ЭЛДЭВ ЮМ ЯРИАД ЯВААД БАЙХААР ХЭН АН-Д ИТГЭХ ВЭ, БУЗРЫН ХАР ХУЛГАЙЧИД АН-Д БӨӨН ГАЙ ТАРЬЖ БАЙНАА
Демократ нам гэж байхаас хагас дутуу монгол нэртэй намд итгэхэд бэрх.
Та нар Элбэгдорж,Баярцогт,Да.Ганболд,Гончигдорж,Дорлигжав,Эрдэнээ нараасаа салсан цагт та нарт ард түмэн итгэл үзүүлнэ...
Баттулгыг намаасаа хөөчихвөл байдал тун аята йхан болно доо, хамаг эвдрэлийн үүдийг дандаа онгойлгодог этгээд чинь төвдийн гарз нохойн гөлөг шүү дээ ! Оросын бууны дуугаар ухасхийх үүрэгтэй, түүнийгээ маш сайн биелүүлдэг, их олон өлөн гуйлагачинг цавчааны болон оросын мөнгөөр угжиж байдаг лалар шүү дээ !!!
Б.Батцэцэг сайд болсноосоо хойш гурван компаниараа 35 тендерээр ₮12,7 тэрбумыг авчээ
"Цензургүй" Л.Мөнхбаясгалан говийн бүсэд ирсэн сургаар тус тойрогт нэр дэвшихээ илэрхийлээд байсан Сү.Батболд санд мэнд нийслэл рүү буцжээ. "Үхлийн тойрог" гэж нэрлээд буй говийн бүсийг Л.Мөнхбаясгалан амлан авч МАН-ын "томчууд"-ыг "няц дарна" хэмээн эрчүүдээсээ илүү эр зоригтойгоо гайхуулсан нь олон хүний анхаарлыг татаад буй. Харин түүнийг говийн бүсэд ирсэн сургаар Ерөнхий сайд асан Сү.Батболд барьц алдаж, нийслэлийг зорьсон гэх. Бүр намын даргынхаа үүдийг сахиж, тойргоо солих санаагаа илэрхийлсэн байна.
Ишш элий балай юм хуцаж байхаар ажил хийцгээ
Биднийг сонговол ардчилал оршино тогтноно. Биднийг сонгохгүй бол ардчилал устаж та нар эрх чөлөөгүй болно. кккк. Мангар монголчуудыг бүүр таг харанхуй юмтай гэдгийг мэдчихсэн байна
АНам Элбэгдоржийн луйварчдын,урвагчдын,эх орноо цөмөгчдийн,хулгайчдын бүлэглээс салаагүй цагт сонгуульд олигтой амжилт үзүүлэхгүй,зүгээр л наадуулаа АНамаасаа хөөн зайлуулж байж л нэр хүнд чинь дээшилнэ.