sonin.mn

Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор УИХ-ын гишүүн, Хүн Амын Хөгжил Нийгмийн Хамгааллын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн, УИХ дах Ардчилсан намын бүлгийн дэд дарга, “Иргэн та-Баялаг” сангийн тэргүүн С.Одонтуяа нарын санаачилгаар хүүхэд өсвөр үеийнхэнд эх оронч үзэл төлөвшүүлэх, эр зоригийн чадваруудыг эзэмшүүлэх зорилготой “Эх орон-36” хөтөлбөр Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд 08-р сарын 20-25-ны өдрүүдэд хаалтын ажиллагаагаа хийлээ.

Тус хөтөлбөрийг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил улсын хэмжээнд 10 мянга гаруй хүүхэд хамрагдсан нь өмнөх жилээс даруй хоёр дахин нэмэгджээ. Энэ удаагийн зуслан цугларалтыг ХАХНХЯ ,БХЯ ,ХТҮГ , Олон Улсын Хүүхдийн Найрамдал Төв, Зэвсэгт хүчний 311-р анги зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан.

Цугларалтанд Архангай, Булган, Завхан, Дорнот, Дундговь, Төв аймаг, нийслэлийн Баянгол, Сонгино-хайрхан, Чингэлтэй дүүргийн хүүхэд багш нар, зохион байгуулагчид зэрэг 580 гаруй  хүн оролцлоо.

Энэ удаагийн зуслан цугларалтаа “Энхийн өсвөрийн элч -2014” нэртэйгээр зохион байгуулсан бөгөөд тус цугларалтанд оролцогчид 3 хоногийн турш Олон Улсын Хүүхдийн Найрамдал төвд сургагч багш нарын хамт Марш тактикийн тэмцээнд бэлтэж Зэвсэгт хүчний 311-р ангид очин анх удаагаа “Энхийн өсвөрийн элч -2014” марш тактикийн тэмцээнд амжилттай оролцлоо.