sonin.mn

НЬЮ-ЙОРК. /ITAR-TASS/. Холливудын жүжигчид болох Брэд Питт, Анжелина Жоли нар өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт Францын зүүн-өмнөд нутагт хуримаа хийсэн тухай тэдний албан ёсны төлөөлөгч сэтгүүлчдэд мэдээлжээ.

Куран тосгоны зэргэлдээх жижиг сүмд болсон хуримын ёслолд хосуудын эцэг, эх, дотны найзууд л уригдсан байна. Өмнө нь тэд хуримаа хийх тухай мэдээллийг няцааж байсан юм.

Өдгөө 50 настай Питт, 39 настай Жоли хоёр 2005 оноос хойш хамт байгаа билээ. Тэд “Ноён, хатагтай Смит” киноны зураг авалтын үеэр танилцжээ. Хосууд зургаан хүүхэдтэй бөгөөд гурав нь өргөмөл юм. Тэд сүй тавьснаа 2012 оны дөрөвдүгээр сард зарласан билээ.

Жолигийн хувьд энэ нь гурав дахь гэрлэлт юм. Тэрбээр өмнө нь жүжигчин Жонни Ли Миллер болон Билли Боб Торнтон нартай гэрлэж байжээ. Харин Брэд Пит “Найзууд” цуврал киноны од Женнифер Энистонтой гэрлэж байсан бөгөөд тэд 2005 онд салсан билээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг