sonin.mn

САМОА. /NHK/. Уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн ихээр өртсөн арлын улсууд энэ асуудлаа шийдвэрлэхэд хамтран хариу арга хэмжээ авахыг олон улсад уриалж байна.

Арлын улсуудад тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэхээр “Жижиг арлын хөгжиж буй улсууд”-ын талаарх бага хурлыг НҮБ сүүлийн есөн жилд анх удаа зохион байгууллаа. Бага хурлын бүгд хуралдаан өнөөдөр Самао улсын нийслэл Апиа хотод эхэлжээ.

50 гаруй улс, бүс нутгийн удирдагч нар, томоохон улсуудын дээд албан тушаалтнууд үүнд оролцож байна. Олон улсын хамтын нийгэмлэг дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй гэж бага хурлыг даргалагч Самаогийн Ерөнхий сайд Туилаепа Саилеле Малиелегаои хэлэв.

Түүний хэлсэнчлэн, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд гаргаж буй одоогийн хүчин чармайлт хангалтгүй байна. Авах арга хэмжээний төлөвлөгөө, хамтарсан тунхаг бичиг, тэдгээрийн дотор, олон улсын хамтын нийгэмлэгт зориулсан хүсэлтийг бага хурлын сүүлийн өдөр буюу энэ пүрэв гарагт эмхтгэн гаргах ажээ.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг