sonin.mn

МОСКВА. /express-novosti/. Худалдааны чөлөөт бүс байгуулах саналыг Монгол Улс ОХУ-д тавьжээ. Энэ тухай ОХУ-д суугаа Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэл мэдээлсэн байна.

Үүний тулд  худалдааны чөлөөт бүс байгуулахад ашигтай хэд хэдэн санал, төслийг Монголын тал боловсруулжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын эхээр Монголд айлчилна. Айлчлалын үеэр гарын үсэг зурж магадгүй хэд хэдэн гэрээг Монголын Засгийн газар бэлтгэжээ. Ш.Алтангэрэлийн мэдээлснээр, айлчлалын үеэр 10 баримт бичигт гарын үсэг зурж магадгүй байна.

Түүнчлэн Монголын махан бүтээгдэхүүнийг нийлүүлэх асуудлыг Оросын тал сонирхоно гэж найдаж байгаа аж. Түүний сацуу, Монголд нефтийн бүтээгдэхүүн дангаар нийлүүлдэг байдлаа Орос улс алдаж буйг Элчин сайд онцлон тэмдэглэжээ. Цаашид энэ асуудал тээврийн зардал болон нефтийн бүтээгдэхүүний үнээс хамаарна.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг