sonin.mn

Никарагуа улсын нийслэл Сантьяго хотын нисэх буудлын ойролцоо өнгөрсөн бямба гаригийн шөнө нэлээд том солир унажээ. Солир унасан газарт 12 метр өргөн, таван метр гүн нүх үүссэн байна.

Солир газарт унах агшинд газар нэлээд хүчтэй доргисноос хүмүүс газар хөдөллөө гэж бодсон байна. Үүнээс гадна өнгөрсөн ням гаригт дэлхийтэй ойрхон 20 метр хэмжээтэй том солир енгөрчээ.

Уг тэнгэрийн биет дэлхийн тойрог замд байгаа цаг уурын болон харилцаа холбооны зарим хиймэл дагуулаас ердөө 4000 км зайд өнгөрсөн нь ойроос судлах боломж бүрдсэн аж.

Солир дэлхийн гадаргаас 40 мянга орчим км зайтай өнгөрсөн тул дэлхийд ямар нэг аюул заналхийлээгүй. Энэ солирыг одон орон судлаачид өнгөрсөн сарын 31-ний өдөр анх илрүүлсэн байна. Солир өөрийн тойрог замын дагуу аялж, тодорхой хугацааны дараа дэлхийтэй дахин ойртох нь тодорхой боловч хэзээ гэдгийг судлаачид тогтоож чадаагүй байгаа аж.

Д.Мөнх

Эх сурвалж: