sonin.mn

ВАШИНГТОН. /RIA Novosti/. “Лалын улс” бүлэглэлийн босогчдын эсрэг Ирак, Сирид явуулж буй АНУ-ын байлдааны ажиллагааг америкчуудын 61 хувь нь дэмжиж байна. Үүнийг телевизийн “NBC” суваг болон “Wall Street Journal” сониноос олон нийтийн дунд явуулсан санал асуулгын дүн харуулжээ.

Есдүгээр сарын 3-7-ны хооронд явуулсан судалгаанаас үзвэл, уг байлдааны ажиллагааг санал асуулгад оролцогсдын 13 хувь нь дэмжээгүй байна. Харин 24 хувь нь хангалттай мэдээлэлгүй учраас үзэл бодлоо илэрхийлж чадаагүй аж.

“Лалын улс” бүлэглэлийн эсрэг явуулж буй байлдааны ажиллагааны цар хүрээний хувьд америкчуудын санал хуваагдсан байна. Санал асуулгад оролцогсдын 40 хувь нь босогчдын байрлалд өгч буй агаарын цохилтыг хязгаарлах хэрэгтэй гэж үзжээ.

Харин 34 хувь нь агаарын цохилт ч газраар явуулах ажиллагааг ч зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Тэгвэл 15 хувь нь “Лалын улс” бүлэглэлийн эсрэг байлдааны ажиллагаа явуулж буйг эсэргүүцжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг