sonin.mn

УИХ, Засгийн газрын гишүүд энд, тэндхийн баяр, ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнд байнга л тэргүүн эгнээнд залаг­даж, залардаг хүмүүс.

Ха­рин УИХ-ын ги­шүүн Д.Лүндээжанцан ги­шүүний хувьд туршлага­тайдаа ч тэр үү, нас намбандаа ч болдог уу нэ­лээд хойхнуур зогсож байгаа харагддаг.

Тэрбээр өчигдөрхөн хүртэл Хэлмэгдэгсдийн дурс­­галыг хүндэтгэх ёс­­лолын үеэр энгийн иргэд­тэй хамт жагсан, намын нөхөд хийгээд ангийн ги­шүүдээсээ тусдаа зогсож байв.

Түү­гээр ч зогсохгүй га­шуудлын арга хэмжээнд очиж буйн илэрхийлэл болгон хар цамц, хослол өмссөн байсан. Харин бу­сад түшээдийг харах нь хэл­мэгдэгсдэд хүндэтгэл үзүүлэх гэхээсээ илүү хэв­лэлийнхэний анхаарлыг татахын тулд ирсэн мэт байлаа.

Эх сурвалж: