sonin.mn

Монгол улсад аялал жуулчлалын салбар үүсч хөгжсөний 60 жилийн ой, Улаанбаатар хотын 375 жилийн ойн хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран “Улаанбаатар төмөр замын төв буудал”-д Жуулчны мэдээллийн төвийг шинээр ажлуулж эхэллээ.

Жуулчны мэдээллийн төв нь зөвхөн гадаадын иргэдэд бус гадаадад аялах монголын иргэдэд, Улаанбаатар хотод ирж буй дотоодын жуулчдад иж бүрэн мэдээлэл, аяллын туслалцааг үзүүлж байгаа юм.

Манай улсын зорчигч тээврийн хамгийн том зангилаа болдог тус буудлаар өдөрт 40 мянган зорчигч, сард 1 сая 200 мянган хүн үйлчлүүлж байна. ОХУ, Монгол улсын иргэд харилцан визгүй зорчдог болсноор тус мэдээллийн төвийн хэрэгцээ улам нэмэгдэх юм гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.