sonin.mn

НЬЮ-ЙОРК. /RIA Novosti/. Есдүгээр сарын 11-ны террорист халдлага болсноос хойш 13 жил болж буйтай холбогдуулан дурсан санах арга хэмжээ өнөөдөр АНУ-ын Нью-Йорк хотод болно.

Арга хэмжээ Дэлхийн худалдааны шинэ төвийн өмнө болох ажээ.  Орон нутгийн цагаар өглөөний 8 цаг 46 минутад буюу 13 жилийн өмнө Дэлхийн худалдааны төвийн хойд цамхгийг мөргөсөн мөчид Нью-Йорк хотын оршин суугчид нэг минут дуугаа хураана. Үүний дараа төрөл төрөгсөд нь амь үрэгдэгсдийн нэрсийг уншиж эхэлнэ. 2001 оны есдүгээр сарын 11-нд амиа алдсан нийтдээ 2983 хүний нэрийг оруулжээ.

Амиа алдагсдын нэрсийг зарлах үеэр Дэлхийн худалдааны төвийн урд цамхгийг хоёр дахь онгоц мөргөсөн 9 цаг 03 минут, террористуудыг Пентагонд халдсан мөч буюу 9 цаг 37 минут, өмнөд цамхаг нурж эхэлсэн 9 цаг 59 минут, хойд цамхаг нурж эхэлсэн 10 цаг 28 минутад нэг минут дуугаа хураах ажээ.

Түүнээс гадна, 1993 оны хоёрдугаар сарын 26-нд Дэлхийн худалдааны төвд үйлдсэн халдлагад амиа алдагсдыг Нью-Йорк хотын оршин суугчид есдүгээр сарын 11-нд дурсан санана. Тухайн үед дэлбэрэлтийн улмаас 6 хүн амь насаа алдсан байна.

Дэлхийн худалдааны төвийн шинэ барилга энгийн зочдод 6 цагийн турш хаалттай байх ажээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг