sonin.mn

Монгол Улс БНХАУ-тай Ялтан шилжүүлэх гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан билээ. Гэрээ хүчин төгөлдөр үйлчилж эхлэх хугацаа энэ сарын 21. Гэрээний үйлчлэлээр иргэдээ шилжүүлэх ажиллын талаар Хууль зүйн яамны Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Б.Гандуламаас тодрууллаа.

-Манай улс БНХАУ-аас ял эдэлж байгаа ир­гэдээ эх орондоо шилжүүлэх боломж албан ёсоор нээгдлээ. Ялтан шилжүүлэх асуудлыг 2011 оноос ярьж эхэлсэн байх аа?
-Өмнөх Засгийн газруудын үед ярилцаж, анхны хэлэлцээрүүдийг хийсэн байдаг. 2011 оны зургадугаар сарын 16-нд хамгийн анх ялтан шилжүүлэх тухай гэрээг Монгол Улс БНХАУ-тай хэлэлцэж баталсан.

Харин баталгаажуулах жуух бичиг солилцох ажиллагаа БНХАУ-ын даргын айлчлалын үеэр хүчин төгөлдөр болсон. 2011 оноос хойш Монголын талд гурван иргэнийг шилжүүлж авсан байдаг.

-Гэрээ батлагдсанаар эх орондоо шилжих сонирхолтой иргэд хандаж эхлэв үү?
-Одоогийн байдлаар БНХАУ-ын хуулиар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоод биеэр ял эдэлж байгаа иргэд болон тэдний ар гэрийнхний хүсэлтийн дагуу 10 орчим хүний материалыг илгээгээд байна. Тэднээс хамгийн түрүүнд энэ сарын 21-нд хэрэгжиж эхлэх гэрээний үйлчлэлээс өмнө гурван иргэнийг эх орондоо шилжүүлэх боломжтой.

-Өмнөд хөршид манай улсын хэдэн иргэн ял эдэлж байна вэ?
-Албан ёсны тоогоор БНХАУ-д 41 иргэн биеэр ял эдэлж байгаа. Тэдний 36 нь буюу 50-иас илүү хувь нь хар тамхины хэргээр ял сонссон юм билээ.

-БНХАУ-д ял эдэлж байгаа бүх хүн хүсэлт гаргах боломжтой юу?
-Иргэн бүр хүсэлт гаргах боломжтой. Гэхдээ зөв­хөн БНХАУ-д ял эдэлж байгаа нь хамаарна. Харин тус улсын тусгай засаг захиргааны нэгж ул­суудтай тусад нь гэрээ байгуулж, ялтан шилжүүлнэ.

-БНХАУ манайхаас иргэдээ авч байсан уу?
-Одоогоор тус улсын долоон иргэн манай улсад ял эдэлж байгаа ч шилжүүлсэн тохиолдол байхгүй.

Б.Заяа

Эх сурвалж: