sonin.mn

Археологийн хүрээлэнгийн судалгааны багийнхан Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Чандмань уулаас Хүннүгийн өмнөх хүрлийн сүүл үеийн олдвор олжээ.

Монголчууд археологийн судалгаа хийгээд 100 гаруй жил болж байна. Археологийн судалгааг одоогийн байдлаар ШУА-ийн Археологийн хүрээлэн, МУИС, Улаанбаатар их сургууль, Үндэсний музей зэрэг олон газар хийдэг болсон аж. Археологийн хүрээлэнгийн Авран хамгаалах секторын эрхлэгч, доктор Д.Амартүвшин, доктор Ц.Төрбат, судлаач, археологич З.Батсайхан нарын судалгааны баг хүрлийн үеийн шинэ хэв шинжийн дурсгалуудыг олсон байна.

Мөн ийм олдвор ганц говиос бус баруун бүсийн аймгууд болон Булган аймгийн  нутагт ч илрээд байгааг шинжилгээ судалгааны багийнхан мэдээллээ.

Хүрлийн сүүл үеийн олдворыг хэзээнээс илрүүлж буйг лавлавал, ер нь археологийн судалгаа, малталт хийх бүрд эртний ул мөр илрэх нь ховор ч гэлээ өнгөрсөн хоёр жилийн өмнөөс жижиг сажиг илэрц олдсоор байсан.

Бид тэр бүр олны анхаарлыг татах гэж оролддоггүй. Энэ маань манай хүрээлэнгийн Авран хамгаалах ажиллагаатай холбоотой. Харин хамгийн сүүлийн олдвор бол ноднин өдийд олдсон шинэ зүйл. Бид илэрсэн даруй бус шинжилгээ, судалгаа хийж байж он цагийг нь бүрэн нотолтлоо мэдээлэл тараадаггүй юм гэлээ.

Ийнхүү археологичид хүннүгийн булшнаас өмнөх үеийн олдвор илрүүлж, газар дор "нуугдсан" түүхийн улбааг тодруулах ажлыг амжилттай гүйцэтгэж байна.

Ж.Батсайхан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг