sonin.mn

ВАШИНГТОН. /ITAR-TASS/. Америкийн сансрын нисгэгчдийг Олон улсын сансрын станцад /ОУСС/ хүргэх сансрын шинэ хөлгийг АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төвийн /NASA/ захиалгаар “Boeing” болон “SpaceX” компани бүтээхээр болжээ.

Тус компаниудын төсөл өөр бусад компани бас оролцсон уралдаанд шалгарч сонгогдсон гэж АНУ-ын сансрын байгууллагын захирал Чарльз Болен мягмар гарагт мэдэгджээ.

Америкийн сансрын шинэ хөлөг бүтээснээр, тус улс “ОУСС-д нисгэгчдийг хүргэхэд ОХУ-аас хараат байдлаас татгалзах” боломжтой болно гэж Болден онцлон дурдсан байна. Одоогийн байдлаар, сансрын нисгэгчдийн олон улсын баг зөвхөн Оросын “Союз” хөлгүүдээр тойрог замын цогцолбор руу нислэг үйлдэж байгаа юм.

Сансрын шинэ хөлөг ОУСС руу үйлдэх анхны жолоодлогот нислэгээ 2017 онд үйлдэх боломжтой гэж NASA агентлаг найдаж байгаа ажээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг