sonin.mn

Төв аймгийн Лүн сум дахь “Адуун чулуу” гэх газар 47-84 УНА улсын дугаар­­тай “Хонда Фит” маркийн ма­шиныг  согтуугаар жо­лоо­дож явсан Д.Энх­баяр гэгч иргэн Г, З нарын амь насыг хохироосон гэмт хэрэг гарсан билээ.

Түүнд холбогдох хэрэгт прокурорын газраас эрүү­гийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. Сум дундын  23   дугаар шүүх эрүүгийн анхан шатны шүүх хуралдаанаар хэ­лэл­ц­сэн юм.
 
Шүүхээс Д.Энхбаярыг Тээв­рийн хэ­­рэгслийн хөдөл­гөө­ний аюулгүй байдлын бо­лон Ашиглалтын журам зөр­чиж хоёр хүний амь нас хохироосон гэм буруутайд тооцож тээврийн хэрэгсэл жо­лоодох эрхийг  таван жилээр хасч, таван жил зур­гаан сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэг­тэй­чүүдийн  хорих  ангид эд­лүү­лэхээр шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж: