Тэр охин хараагүй төрсөндөө гуниглан гутарч өөрийгөө төдийгүй яагаад ч юм бэ бусдыг хүртэл үзэн яддаг болжээ. Гагцхүү сүйт залуугаа хязгааргүй ихээр хайрлана. Сүйт залуу нь бүсгүйг хайрлаж, халамжилж асардаг байлаа. Хараагүй охин найз залуудаа "Ганцхан удаа боловч чамайгаа, хорвоог харахсан" гэж байнга ярина.

Нэгэн өдөр хараагүй охинд сайхан сэтгэлтэй хэн нэгэн хоёр нүдээ бэлэглэж, нүд шилжүүлэн суулгасан охин хорвоог хардаг боллоо. Сүйт залуу "Одоо надтай гэрлэнэ биз дээ" гэхэд охин сүйт залуу өөртэй нь адилхан хараагүй нэгэн байсанд харамсчээ. Бүсгүй хараагүй хүнд ямар их асрамж шаардагдахыг мэддэг учраас насаараа хараагүй хүнтэй амьдрахыг хүссэнгүй татгалзлаа.

Хожим бүсгүйд цэгэн захидал ирэв. Уг захидалд "Хайрт минь чи намайг хайрлаагүй ч хоёр нүд минь чамтай үргэлж хамт байх болсонд би баяртай байх болно" гэжээ.

Эх сурвалж: "Ган зам"