Танимхайран уулзсан бид хэсэг зуур хөөрөлдпөө. Сумын заан цол хүртээд шуугиулж явсан ч гашуун ундаатай хэдэн жил “барилдаад” гавьтай амжилтанд хүрч дээш ахиагүй гэнэ.

Эмчилгээ хийлгээд хатуу ундаагаа орхив уу гэтэл ихэд эмзэглэн хацар улс хийлгэж “Тэгтлээ ядарсан тэнэг эр биш ээ, би. Анх удаа уухад ам уруу чинь албан хүчээр цутгаж өгөөгүй мэдээж. Тийм болохоор тэвчээр хэрэгтэй. Эмчилгээнд зарсан мөнгөөрөө гоё хувцас аваад гангарчих гэж залууст захъя. Өвчнийг гэхээс архийг эмчилдэггүй юм” гээд урсгаж гарах бололтой яриаг тасалж “За, хоёулаа үндсэн сэдэвтээ оръё. Ямар шинэ сониныг сонирхуулъя гэвээ” гэж тэсгэл алдарлаа.

Мань хүн хэсэг зуур чимээгүй сууснаа: Өвөө маань Сэлэнгийн Бургастайгаас холгүй нутагладаг байжээ. Нэг намрын наадамд Боохой арслан, Содном зааныг амласан тухай нэн хөгжилтэй ярих. Боохой гуай өрсөлдөгч бөхийнхөө цээж өөд хоёр гараар зэрэг алгадаад түлхчихдэг байж. Түлхэх мэхээ өөртэйгээ эн тэнцүү, илүү хүмүүст гэхээс тааруу нэг тааралдсан бүхэнд хийгээд байдаггүй.

Содном заан боорцгоо атгасаар арслангийн дэргэд ирж: Та намайг гэнэдүүлж тайвшруулаад гэнэтхэн харвачихъя гэж бодов уу. Би хүлээсний хүчинд хөлд чинь хүрээд хаячихлаа гэхэд Боохой нь: Чамайг тэгж хурдтай огцом зайлангуут хөл шүүрнэ гэж санасангүй гэлцэж байсан.

Хожим Содном заанаас Та Бургалтайн наадамд Боохой арсланг бахдалтай хаясан даа гэж асуувал “тэр наадамд олон хүчтэнүүд цугларсан. Данзан гуай намайг амласан нь нутгийн хоёр /Гомбодорж Зундуй/ зааны нэгтэй үлдэхийг бодсон байх. Түүнээс надаас бор хааш хаашаа, хавыүй илүү хүн. Өрөөсөн гарт нь азарганы тэнхээ байсан даг гэж хуучилсан гэв.

Дайданхүү та аль аймгийн суманд цол авав. Өвөө тань барилддаг байсан байлгүй гэвэл “Би Хомын хоолойн эрдэм шинжилгээний станцад тэрэг жолоодож, хоёр жил болсон юм. Увсын Завхан сумын заваан Жаргал заан гэж өөрөөсөө хориод насаар ахыг ядарч даваад үзүүрлэлээ. Дараа нь Тавантолгой бригад, станцынхаа наадамд түрүүлэхэд манай удирдлага, нөхөд тохуурхсаар заан гэгдэх болсон.

-Хомын станцад а.н Ганхуяг а.з Товуугийн дүү, с.з онин Бямбажав зэрэгтэй барилдаж байсан байх нээ гэж асуувал нүдээ ихэд томруулж, намайг нэг л жигтэй хараад “Ганхуягийг танихгүй. Бямбажавын хувь байсаан...” гэв. Бургалтайн наадамд Чойнзон заан гэдэг бөх зодоглосон тухай өвөө чинь ярьдаг болов уу?

-Ярилгүй яахав. Залуус бидэнд аливаа юмыг өнгөн талаас дүгнэвэл нөхөшгүй алдаанд хүрнэ шүү. Хорь шүргэх насны бидний хэдэн залуус бөх гарахыг хүлээн элдвийг хөөрөлдөн үйсэрч зогслоо.

Тэгтэл нэг маань “Үгүй танар хараач. Баруун жигүүрт туранхай өвгөн гараад ирлээ” гэж хашгирах шахан хэллээ. Бас нэг маань “бидний хэн нэг барилдахаар бүртгүүлсэн бол аз таарч боорцгонд хүрэх байж...” гээд намайг нударлаа. Багашаар наадамд ноцолдох донтой би “Нээрээ, тэгдэггүй яав. Өвгөнийг юу байхав дээ" гэж хөөрцөглөлөө.

Өвгөний далан нөхөөстэй зодогны дэргэд өнгөнд нь нар ойсон шинэ зодогтой бор залуу шуртхийн дайртал гар дээр нь алгадах шиг л болсон. Хэд өнхөрөөд босохыг хараад саяын бодлыг минь таачихсан байх... гээд дэргэдэх залуугийнхаа бугалгыг өвдтөл атгасан гэдэгсэн.

-Намхай начин гэж бардам амтай залууг хаяхыг үзсэнээ дурсах уу?

-Огт тийм юм яриагүй.

-Өөрөө дуулаагүй бол Ж.Дамдин гуайн “Монгол бөх” номыг заавал олж уншаарай. Танай аймагт бөхийн ном, зургийн бөөн цуглуулга Далантай гэж хүн бий.

-За. Нэгэн үе Сэлэнгэ аймгийнхныг Боохой Данзангаа бөх, бордооны морио хурдан гэдэг гэж басамжлалаа хижээл арслангийн ганц гарыг нугалж чадаагүй бөхчүүд дуулддаг л байсан. Би танд онигоо ч гэж үнэн явдал яръя. Шарынголын Пашка Шаамарын тохойн Луухаа гэж яриа гарах вэ.

Аймгийн наадамд орос, хятадын хоёр бөх үлдээд Луухаа нь муухай орлин огцом үсэрч хэвлий өөд нь мөргөөд Пашкаг муужруулжээ.

Бас нэг хятад түрүүлсэн морь цоллохдоо өнөө таил түрүүлэвэй. Ирэх өвөл тогоо тословой гэхэв дээ. Хотод болсон намын хороодын үзэл суртлын ажилтны семинар, зөвөлгөөний үеэр ийм онигоо түгжээнэ.

Ажилтан нь эргэж ирээд даргадаа хов мэдүүлжээ. Дарга нь ихэд инээж ах зөвлөлтийн бөхийгялагдуулж байгаа нь тиймхэн юм уу... гээд жуумалзлаа.

Мань ажилтан албан байгууллагын дарга нарын цуглаанд үнэнд нийцэхгүй ийм дэмий яриа битгий цуурх... гэснээр тэгсгээд намдсан гэнэ лээ. Одоо бол бүх юм чөлөөтэй болж дээ.

-Өөрөө хаа хаана бас барилдав?

-За даа, бусдад ярихаар гайхуулсан зүйл ховор оо. Жараад оны дундуур Сэлэнгэ аймгийн аварга шалгаруулах тойргийн барилдаанд хорь гаруй бөхөөс 10 давахдаа Банди зааныг өмсөж хаяад Жамъянсүрэн арсланд өмсүүлж тархиа дүйртэл унаад ахин зодоглоогүй ээ гэснээ “Та яараад байна уу. Чөлөөтийн улсын аваргад Рагчаа багшийн шахалтаар орлоо. Оноогоор нэг ялж, нэг тэнцээд Дундговийн Пийжаад тонгоруулж цэвэр ялагдаад хасагдсан.

Барилдаж болмоор санагдах үед Пийжаа урмыг хугалсан. Пийжаа дараа нь уран гараат Завханы Баттогтохыг намайг тонгордог шигээ нам ялдаг юм. Жин андуурсан бол уучлаарай. 78 кг санагдана. Хойтон нь хагас сарын бэлтгэлтэй их л зоригтой амьтан ирээд 2 япж, нэг тэнцээд МУИС-ийн Рэнцэндоржид солгой тонгоруулаад хасагдчихав аа.

Одооны энэ Дагваа арслан 2 жил дараалан 1-р байрт шалгарахад Пийжаа Рэнцэндорж нар мөнгөн медаль авч байсан бол 1967, 1968 он. Пийжаа хүнд жинд хөдөөнөөс хотын сайчуултай хүч сорьж медаль зүүсэн мундаг бөх. Хөнгөн жингийнх бол Бадам Моононхүү... гээд бий байх аа. Архийг эмчилдэгтүй юм” гэж үглэсээр гарч одсон доо.

Тэрээр спортоо орхиж спиртээр хичээллээгүй бол мастер болох энүүхэнд... гэж ярианыхаа дунд хэд хэд хавчуулаад авна лээ. Архи ер нь аливаад тотгор болдог гарцаагүй үнээн.

Ш.Мягмар

Эх сурвалж: "Бөх" сонин