Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар БНМАУ болон ЗХУ-ын баатар Жүгдэрдэмидийн Гүррагчаа, Вьетнамын Агаарын цэргийн хүчний сөнөөгч онгоцны нисгэгч, Азийн анхны сансрын нисэгч, ЗХУ болон Вьетнамын Ардын цэргийн баатар Фам Туан нарыг хүлээн авч уулзлаа.
1981 оны гуравдугаар сарын 22-30-нд Зөвлөлт-Монголын хамтарсан “Союз-39” сансрын нислэг амжилттай болж, Монгол Улс иргэнээ сансарт нисгэсэн дэлхийн 10 дахь орон болсон. Ерөнхий сайд энэхүү түүхэн үйл явдлын 45 жилийн ойн мэндийг Ж.Гүррагчаа баатарт хүргээд бахархалт үйл явдал болж байсныг тод санадгаа дурсан ярилаа.

Энэ нь зөвхөн нэг нислэг бус, харин Монголын шинжлэх ухаан, судалгаа, олон улсын хамтын ажиллагаанд шинэ хуудсыг нээсэн түүхэн үйл явдал байлаа. “Союз-39” хөлгийн баг сансрын “Салют-6” станцад ажиллаж, анагаах ухаан, биологийн чиглэлээр олон чухал туршилт амжилттай гүйцэтгэсэн нь манай улсын шинжлэх ухаанд бодит хувь нэмэр оруулсан гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ. БНМАУ болон ЗХУ-ын баатар Жүгдэрдэмидийн Гүррагчаа, Вьетнамын Агаарын цэргийн хүчний сөнөөгч онгоцны нисгэгч, Азийн анхны сансрын нисэгч, ЗХУ болон Вьетнамын Ардын цэргийн баатар Фам Туаннар 1978 оноос ЗХУ-ын “Оддын хотхон”-д хоёр жилийн турш хамтран бэлтгэл хийж, тэр үеэсээ нөхөрлөсөн найзууд. Монгол хүн сансарт ниссэний 45 жилийн ойд зориулсан “Сансрын хамтын ажиллагаа” сэдэвт агаар, сансрын технологийн олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцох хүндэт зочдын нэг юм байна.

Ноён Фам Туан хүлээн авч уулзаж буйд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарт талархал илэрхийлээд өөрийгөө Монгол Улстай сэтгэл ойрхон хүн гэж тодотгов. Монголд олон ирсэн, анх 1965 онд хөл тавьсан, сансраас Монгол Улсыг харж байсан зэрэг дурсамжаа яриад монгол хүн сансарт ниссэний 45 жилийн ойд оролцохоор ирсэндээ баяртай байна гэлээ. 1980 онд сансарт ниссэн, Азийн анхны сансрын нисэгч, Вьетнам улсын төдийгүй Азийн түүхэн амжилтын эзэнтэй уулзаж буйдаа Ерөнхий сайд талархал илэрхийлээд хоёр баатрын нөхөрлөл болхувь хүмүүсийн харилцаа төдийгүй Монгол, Вьетнамын ард түмний найрамдлыг бататгаж, ирээдүйн хамтын ажиллагаанд урам зориг өгсөн нөхөрлөл юм гэдгийг онцоллоо.


Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл1
Bietnamtai harizahdaa manai ydirdah tybsiniihen bolgoomjtoi handal daa,Bietnam bol hyn amaar arbin manaihiig bodbol dain yzsen hymyys ni hedlemerch eh oronch yum yzsen ylas oron gedeg ender deed bodlogotoi yum bna,getel manai ydirdaj baigaa eneegiin hampaanuud adyy malaa amidaar gargadagaa bolichgoo....tedend neg bodlogo baina,bidnii bodlogo jul bna,Bietnam bol yobropt bol hydaldaa ariljaagaaraa end tendgyi l holbogdson mas sain ariljaanii gyilgeetei saihan ajillaj baih yum,getel bid (tag haranhyi)yun yobrop be?....hyyhed sig echyyhen bodlogo barij baigaa zasag ter ynenhyy hezyy ye?.......................odoo tegeed sansariin nisegchidtei yylzdag erenhii said gyai?...ta yu bodoj bna daa!!!byryy harilzaa yysgedeg deedsyyd amaan hazaarlah chag irsen bna syy!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!Adyyg (MORIIG)gadags ni hezee ch byy garga loidoryyd aa..........................adyy dendyy heerhiilelttei bis uu?....................................yamar sain daa gyij ireh be?...dee.......................