sonin.mn

Өмнө нь би “Украины ард түмний сөрөн тэсвэрлэх чадвар” сэдвээр нийтлэл бичсэнийг “gogo.mn” сайт нийтэлсэнд баярлалаа. Дээрхи нийтлэлийг бичиж байхдаа би Оросын ард түмний сөрөн тэсвэрлэх чадварын тухай товчхон дурдаад өнгөрсөн. Тэгээд энэ талаар аминдаа бага сага юм уншиж, үзэж хараад энэ удаа дэлгэрэнгүй бичлээ. Ганцхан өчил байна! Би бол Оросын ард түмнийг үзэн ядагч биш, тусгаар тогтносон, бүрэн эрхт Украины эсрэг түрэмгийллийг нь эсэргүүцэгч. Дэвшилтэт хүн төрөлхтөний талын хүн.  


Магтаал. Оросын ард түмний сөрөн тэсвэрлэх чадвар үнэхээр гайхалтай. Бүр арай ч дээ гэмээр тэсвэртэй. Яг л харх гэсэн үг. “Бидэнд хатуу водка, хар талх, халуун төмс байхад л хватит” гээд сууж байгаа юм шиг санагддаг. Нэгэн бодлын харамсмаар, эсвэл гайхмаар. Нөгөө бодлын арай дэндүү гэмээр хэнэггүй. Заримдаа харагддаг юм. Амьдралд хайргүй ч юм уу гэмээр. Тэдэнд амар тайван, тансаг сайхан амьдрая гэдэг хүсэл ер нь байдаг юм уу, үгүй юу гэж эргэлзмээр. 


Гэтэл миний эргэлзээг тайлж эрхэм Баабарын орчуулсан Орос, Зөвлөлтийн нэрт зохиолч, 1917 оны цуст улаан хувьсгалын дууч Максим Горькийн 1922 онд бичсэн ”Орос араншин” буюу “Орос хэрцгийлэл” хэмээх эссэ-бодрол бичигт ингэж бичсэн байх юм. 


Горькийн цөхрөлийн үгс:–Түүнд (орос тариачинд) учирсан газартаа аль болохоор төвхнөж, орчиндоо өөрийн ашиг сонирхлоо тэлэх эрмэлзэл байхгүй, байлаа ч тэр нь хөгждөггүй. Тосгоны амьдралд шинэ зүйл бүтээхийг хичээсэн хүмүүсийг хөршүүд нь үл итгэж дайсагнах ба нутгаасаа шахаж зайлуулдаг. Гэхдээ тосгоны ягшмал үзэлтэй тулгарсан шинийг санаачлагчид ихэвчлэн өөрсдөө тэндэхийг орхидог гэж гэжээ. Орос хүн Горький бээр аль эрт 100 гаруй жилийн өмнө ингээд биччихсэн юмсанж. 


“Манай оросууд өөрсдөө хөгжил дэвшлийг санаатай эсэргүүцэгчид” гэсэн утга энэ мөрүүдээс нэвт ханхална. Түүнийг нь тэдний амьдрал нь батлах мэт. Лавтай хагас зууны өмнө би бээр өөрийн биеэр үзэж, нүдээр харсан оросын хөдөө тосгоны бүдүүлэг, хээ шаагүй амьдралын хэв маяг одоо ч бараг тэр хэвээрээ байгааг YouTube-ийн амьд бичлэг-контентуудаас нэлээн хожим хараад гайхсан гэж. Үнэнийг хэлэхэд, миний хувьд нэлээд дээхнээс Оросыг сонирхохоо больсон. Орос-Украины дайн эхэлсэн үеэс хойш л Оросын тухай ном сонин эргүүлж, орос кино, видео бичлэгүүдийг их үзэх боллоо. Тэр үеэс “Энэ орос гэдэг үндэстэн, оросууд нээрээ ямар хачин хүмүүс вэ?" гэсэн бодол толгойноос салахгүй байгаа юм. Тэгээд д энэ тухай бичье гэж шийдсэн хэрэг. 


Горький цааш нь ингэж бичжээ:–Хахир хатуу өвлийн 6 сар (гурван сар?) залгаж, давчуу бохир оромжиндоо оролдох юмгүй уйдсан хүн (тариачин орос) амьсгал давчдан гиюүрнэ. Түүний бүтээсэн гэх зүйл гэвэл сүрлээр хучигдсан овоохой гэжээ.


Газраа хагалаад, ногоогоо тариад, ургацаа хураагаад авчихсан байхад цаашаа хийгээд байх юм ч байхгүй л дээ. Энэ тухай мөн л Оросын нэрт зохиолч В.Распутины 1950-1960-аад оны үеийн оросын жирийн тосгоны ард түмний амьдралыг харуулсан “Марияд өгөх мөнгө” гэдэг туужид ч бас бичсэн байдаг. Өөр ч олон зохиол бий л дээ. Нэг үгээр Оросын өргөн уудам нутагт талын нэг цацагдсан тосгодод амьдрал үнэндээ зогсдог юм байна. Цаг хугацааны энэ их “хоосон орон зай” мөнх мэт эргэлдэхүйд ямар ч хүн хөгжил дэвшлээс хоцрогдон хаягдаж байгаагаа зөн совингоороо мэдрэн (тэр үед мэдээлэл гэх юм бараг л байхгүйтай адил) тэсвэр тэвчээр алдан, хувь заяандаа өөрийн эрхгүй гомдон, зэрлэгшиж догшрон, өшөө хорсол нь буцлан түүнийгээ хамгийн ойр тойрны хүмүүсээсээ авах харгис хэрцгий араншинг нь улам өдөөдөг юмсанж. 



“Англи хүний онцлог бол хошин шогийн мэдрэмж юм гэдэг шиг орос хүний онцлог бол адын харгислал, хэрцгийллээс таашаал авах мэдрэмж юм шиг санагддаг. Хүний тэсвэр тэвчээрийн хязгаарыг судлан сонирхож байгаа юм шиг мөс шиг хүйтэн сэтгэлээр аюумшигт тарчлаалт бодож олдог”. Энэ миний үг биш, мөнөөх их зохиолч Максим Горькийн үг шүү.  


Горький цааш нь:–Энэ бол (Оросын хөдөө тосгод) хагас зэрлэг хүмүүсийн амьдрах орчин, оросуудын харгислал, хэрцгийлэл огт өөрчлөгдөлгүй зуун зууныг туулсан гээд түүнийгээ элдэв харгис эрүү шүүлтүүд бодож олдог, түүгээрээ зугаацдаг (цаг нөхцөөдөг?) тухай Горький жишээ дурдан бичсэн байх юм. Горький шүү дээ, монголчууд аа!


Орос тамлалыг чөтгөр шулам л зааж өгсөн гэлтэй, тийм аюумшигт нарийн ажилбартай. Энэ авирыг төрөлхийн “психоз”, “садизм” гэхээс өөрөөр тайлбарлах аргагүй. Оросын хөдөө тосгоныхон шиг эмэгтэйчүүдийг хайр найргүй, аймшигтайгаар зоддог газар хаана ч байдаггүй байх. “Эхнэрээ сүхдэж унагаад цээжин дээр нь чих тавин чагнахад амьсгаатай байвал цаадах чинь худлаа баашилж байна гэсэн үг, нэмээд гөв”, “Эхнэр хүн хоёр л удаа аятайхан харагддаг, эхнийх нь гэртээ анх авчрахад, дараагийнх нь оршуулахаар авч явахад”, “Эмэгтэй хүн, үхэр хоёрыг авч хэлэлцдэг шүүх гэж байдаггүй”, “Эмэгтэй хүнийг зодох тусам хоол улам амттай болдог” гэж бичжээ. Орос-Зөвлөлтийн их зохиолч Горький нь ингэж бичсэн байна шүү, би биш. Үүнийг httpc://baabar.mn/article/oros-aranshin гэж ороод эрхэм Баабарын орчуулгыг нь уншиж болно. Баабар орос оригоос нь монголчилсон.


Чухам ийм зан чанартай үндэстний онцлог дээр тулгуурлан сөрөн тэсвэрлэх их чадавхийг нь төсөөлж болно. Улс үндэстэн зүв зүгээр сууж байгаад учиргүй их тэсвэр хатуужил, сөрөх хүчтэй болчихно гэж байхгүй. Гадны аюулын өмнө, байгалийн гамшгийн өмнө хатууждаг бол Оросынх шал өөр. Оросын онцлог бол за монголчуудын байлдан дагуулалд нэг айхтар автсан байх. Алтан ордны улсыг нурааж аваад л эргэлтгүй сэхсэн. Догшин Иванаа больё, 1721 онд Нэгдүгээр Петрийг “Эзэн хаан” -аар өргөмжилж улс орноо Оросын Эзэнт Гүрэн хэмээн албан ёсоор зарласнаас хойш 300 гаруй жил хавь ойрынхоо хөрш улсууд, түүний дотор манай Монголд халдан довтолж хамж шимсээр 1914 оны орчимд 23 сая км² нутаг дэвсгэртэй болсон нь дэлхийн хуурай газрын ойролцоогоор 15%-ийг эзэлж байжээ. Дангаараа, ганцаараа шүү дээ. 


“Хватит, брат? Да, нет, нам нужно еще больше, больше!”. Энэ бол Орос Гүрний “Хар хайрцаг”-ны бодлого нь “Бүх дэлхийг эзлэх” явдал, хэдийгээр 15% гэдэг нь асар их газар нутаг боловч тэдэнд чамлагджээ.  

  

Оросын Эзэнт Гүрэн-Хаант Оросын залгамж Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс буюу СССР нь өнөөгийн ОХУ, Украин, Белорусс, Дундад Азийн 5 улс, Кавказын 3 улс, Балтийн 3 улс, Молдав зэрэг 15 улсыг нэгтгэсэн, Карело-Фин гээд бүр 16 дахь республиктай нэгэн Их Гүрэн 1922–1991 он хүртэл оршин тогтнож байсансан. Энэ улс мөн л Хаант Оросын нэгэн адил 23 сая км² нутаг дэвсгэртэй болсон. Дангаараа, ганцаараа шүү дээ. 


“Ооё Боже мой, теперь хватит, брат” ? “Да, нет, нам нужно еще больше, больше...весь мир”-Ийм л коммунист уриаг бидний үеийнхэн коммунист намын түүхээр заалгаж явж дээ. Бахархмаар ч, бас аймаар ч. 


“Бүх дэлхийг эзлэх” энэ үзэл нь Орос гүрэн чадал тэнхээнийхээ оргил цэгт хүрсэн Зөвлөлт Холбоот Улсын үед, тухайлбал 1950-иад оны эхээр хүчтэй илэрч Сталин Дэлхийн III дайн хийхээр зэхэж байсан нь одоо нэгэнт ил болсон. 1950–1980-аад онд Зөвлөлт Холбоот Улс өөрийнхөө нөлөөний “Коммунист засаглалтай социалист системийн ба социалист хамтын нөхөрлөл”-ийн гишүүн 14 улстай (манай БНМАУ мөн энд багтана) нийлээд дэлхийн хуурай газрын дөрөвний нэг (25%), дэлхийн хүн амын гуравны нэгийг (35%) эзэлж байсан. Ийм хүчээр III дайн хийж, даян дэлхийд коммунизм ялуулах гэж байж. Бурхан Оросуудад асар их газар нутаг олгохдоо шуналын бирдийг савнаас нь суллаж байгаагаа мэдээгүй юм байж л дээ. Бурхан алдаагаа зассан юм байлгүй дээ, Сталины адын хүслийг таалсангүй. Тэр 1953 онд үхжээ. 


Эзэн Хаан Петр талийсан, Николай хаан цаазлуулсан, Ленин хорлогдсон, Сталин ч бас. Тэд үхэж далд орсон ч үзэл санаа нь “амьд” үлджээ. Энэ “өнө мөнх”-ийн үзэл санааг Ленин-Сталины залгамжлагчид тууштай үргэлжлүүлжээ. Н.Хрущев 1956 онд Унгарыг нядлаад, Берлиний ханыг босгоод, 1962 онд дэлхийн III дайныг эхлүүлчих шахсан, Л.Брежнев 1968 онд Чехословакийг нуга дараад, 1979 онд Афганы дайнд “мордсон”, Польшийг 1956, 1968 оных шиг болгох дөхсөн. Адаг сүүлд нь өөрсдөөр нь өөрсдийг нь даруулсан. 1982-1983 онд Андропов “Цөмийн дайн”-аар баахан сүрдүүлсэн. Уурандаа багтрахдаа ямар сайндаа өмнөд солонгосын агаарын тээврийн онгоцыг сөнөөж унагаж байхав. Тэгвэл 1990-ээд онд Ельцин дотоодын дайн (бүр 7 жил шүү!) хийсэн. Одоо энэ Путин бас дайн хийж байна. Тав дахь жилдээ Украинд алалцан байна. Орос үндэстний сөрөн тэсвэрлэх чадварыг л баримтаар нэрлээд байна.


Өмнөх “Украины ард түмний сөрөн тэсвэрлэх чадвар” сэдвээр миний бичсэн нийтлэлийн дор нэрээ бичээгүй уншигч ингэж бичжээ. 


“Путин, Оросын олон жилийн империйн бодлогыг мөхөөж чадлаа. Оросын эдийн засаг, нэр хүнд, гадаад харилцааг олон арван жилээр ухрааж чадлаа. Орос НАТО-тай улам их хиллэдэг боллоо. Орос Хятадаас бүрэн хамааралтай, түүхий эдийн хямд нийлүүлэгч хавсарга улс боллоо. Оросоос бүх хөршүүд нь жийрхэж холдлоо. Орос хоригт орж дэлхийн хөгжлөөс хол хоцорлоо. Путин чадлаа...” гэж.


Нэрээ бичээгүй бас нэгэн уншигч “Орос хүн бүр хар багаасаа дайны хэнээтэй болж өсдөг. Тоглодог тоглоом, уншдаг ном, үздэг кино, дуулдаг дуу нь бүгд дайн. Орос кинонуудын дийлэнхи нь дайн байлдаан. Байлдаангүй кинон дээр ч заавал нэг цэрэг офицерийн дүр байж л байдаг. Дайн байлдаан, цэрэг офицероор амьсгалдаг ийм улс өөр хаана ч байхгүй байх. Соц нийгмийн үед монголчуудын сэтгэхүй ийм болох дөхсөн шүү” гэж бичжээ. Энэ хоёр эрхмийн бичсэн дээр надад нэмж хэлэх юм алга. Яг л зөв олж харсан байна.  


Нөгөө пролетарийн их дууч Макси Горький руугаа эргэж оръё. Эссэ-бодрол бичигт нь ийм нэг аймаар өгүүлбэр явж байх юм. “Энд тэндгүй л гамшиг болж хүмүүс олноороо үхэж л байна. Гэтэл яг хэн үхээд байгаа билээ? Сул доройчууд л үрэгдэж байна. Ингэснээр амьд үлдсэнүүдийн амьдрал 5 дахин дээшилж байна шүү дээ” гэж. Энэ чинь “Орос философи” уу? Мао яг энэ философийг нь хуулбарлаж байгаад Хятадын ард түмийг ч тамд сайн унагасан даа. Хойд Солонгост одоо ч там үргэлжилж байна. 


Оросууд дэлхийн II дайныхаа тактикаар одоогийн Орос-Украины дайны “Махны машин”-д залуусаа хайр найргүй машиндуулдаг нь, Октябрийн цуст хувьсгалын дараахи 5 жилийн улаан хядлага нь, Сталины зориуд өдөөсөн 1930-аад оны “Их өлсгөлөн” нь, II дайны дараа цэргээс халагдаад гудамжинд хаягдсан оросууд амьд үлдэхийн төлөө бие биенээ хэрхэн хайр найргүй алж байсан нь, 1991 онд Зөвлөлт гүрнийг бутархад өмчийн төлөө мөн л бие биенээ хэрхэн хайр найргүй егүүтгэж байсны цаад нарийн учир шалтгаан нь энэ “Орос философи” юм биш үү?


Би энд зөвхөн ХХ зууны харамсалт үйл явдлуудыг хагас хугас бичлээ. Түүнээс өмнөх үеийн түүхийг ухвал үүнээс дутуугүй аймшгийн юмнууд гарч ирнэ. 


Нэг үгээр энэ золгүй ард түмэн Их Гүрэн үүссэн цагаас эхлэн 300 гаруй жил ёстой л өөрсдийнх нь хэлдгээр “Хождение по мукам” буюу зовлон дундуур туучсаар энэ өдрийг хүрч байна. Жаргаж байсан он жилүүд, ээ дээ мөн ч цөөхөн л дөө. Оросын ард түмний сөрөн тэсвэрлэх чадвар нь энэ удаа мөхөл рүүгээ явж байгаа юм биш биз, 300 жил тэслээ шүү дээ. Ямар нэгэн юманд хязгаар гэж байдаг даа. 


Энэ цаг үе бол мэдээллийг нууж хаахад маш хэцүү болсон цаг. Оросын эрх баригчид 4 жилийн өмнөөс мэдээллийг хязгаарлаж байснаа сүүл рүүгээ бүр хаах зам руугаа орлоо. Фашист-нацист маягийн гэх үү тийм Рашист дэглэм жинхэнэ утгаараа Орос оронд тогтлоо. Гэвч юутай ч Горбачёвын 1985 оноос хойш 2022 он хүртэл 37 жил дэлхийн чөлөөт мэдээлэлтэй харьцаж байсан тосгоны орос тариачин эрхбиш юу болоод байгаагийн учир начрыг хагас хугас болтугай ч ойлгох байх болтугай. Үүнийг нэг нотлох жишээ нь 4 жилийн өмнө энэ дайныг эхлэхэл дэмжигчид 70-75% байсан нь одоо бүр шалдаа унаж 25% болсон гэж “Левада Центр” гэх Оросын өөрийнх нь агентлаг мэдээлж байна. 1987 онд байгуулагдсан “Левада Центр” нь сонгууль, дайн, эдийн засаг гэх мэт нийгмийн нэн эмзэг тулгамдсан асуудлуудаар олон нийтийн социологийн чөлөөт судалгаа явуулдаг Засгийн газраас хараат бус агентлаг юм. Түүний гаргасан судалгаа-санал асуултын дүн нь “Үнэн зөв, найдвартай” гэсэн үнэлгээг ЗХУ ба ОХУ-ын, мөн Барууны аль алиных нь эрдэмтэн судлаачид, сэтгүүлчид өгдөг. Бодитой, мэргэжлийн ур чадвараараа ихээхэн нэр хүндтэй болсон агентлаг. Түүний дүгнэлтэд одоо бараг хэн ч эргэлзэхээ больсон юм байна. Өнгөрсөн 7 хоногоос Украины хаврын сөрөг довтолгоон эхэлж маш эрчмтэй давшиж эхэллээ. Иймд дээрхи 25% орчим нь дахиад цаашаа унаж байх шиг байна. Оросын ялагдал ч “тоглоом” биш болоод явчих шиг боллоо шүү.  


Миний бодож байгаагаар олон зууны турш амьдралаар шалгагдсан Оросын ард түмний сөрөн тэсвэрлэх чадвар энэ удаа ёроолдоо хүрч байх шиг байна. Үүнийг би биш “Левада Центр” хэлж байгаа юм шүү. Би Оросыг үзэн ядагч биш, харин түрэмгий дайныг нь эсэргүүцэгч ээ!

 

Тодын Отгонбаяр (Лондон зураач)                         

2026.02.28