Хятадын Худалдааны яам 3-р сарын 19-нд хэвлэлийн бага хурал хийлгэж, тус яамны хэвлэлийн төлөөлөгч Хэ Юнчянь Парист болсон Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны хэлэлцээтэй холбогдуулан хэлэхдээ, хоёр тал Хятад, Америкийн төрийн тэргүүн нарын чухал нийтлэг ойлголтоор удирдамж болгон, тарифын зохицуулалт, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих, мөн өмнө хүрсэн зөвшилцлийг хадгалах зэрэг харилцан сонирхсон эдийн засаг, худалдааны асуудлуудаар илэн далангүй, гүнзгий, бүтээлч хэлэлцээ өрнүүлэн, улмаар шинэ ойлголцолд хүрсэн бөгөөд цаашид ч хэлэлцээг үргэлжлүүлэхээр тохиролцсон байна.
Хоёр тал эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлын механизмыг судлан бий болгох, Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны хэлэлцээний механизмыг үргэлжлүүлэн үр дүнтэй ашиглах, харилцан яриа, ойлголцлыг бэхжүүлэх, санал зөрөлдөөнөө зөв зохистой тогтоон барих, бодит хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар хоёр талын эдийн засаг, худалдааны харилцааг тогтвортой, эерэг чиглэлд хөгжүүлэхийг зорьсон гэжээ.
Г.Бямба
Даваа - 06 сарын 29,
2026

Сэтгэгдэл1
Трампын өндөр татвар өндөр тарифын өмнө Хятадын эдийн засаг огцом уруудсаар олон тооны жижиг дунд үйлдвэрүүд ар араасаа дампуурсаар олон тооны аж ахуйн нэгжүүд ар араасаа дампуурсаар гадаадын хөрөнгө оруулагчид хятадаас явсаар өдөрт сая сая хятадууд ар араасаа ажилгүй орлогогүй орон гэргүй гудамжинд гарсаар 800 сая хятадууд банкны зээлээ төлөх чадваргүй болж, нэг тэрбум хужаа аяга хоолны төлөө хүнд ажил хийгээд нэг тэрбум хужаа коммунист намынхаа эсрэг босоход бэлэн болж коммунист намын гишүүд хятадаас зугтааж, ши өвгөн 1 тэрбум хужаагийн гарт алуулахаас айж Хятадын баруун хязгаарт нүх ухаж хоргодох байраа бэлдэж байна