НҮБ-д суугаа Хятадын байнгын төлөөлөгч Фү Цун 3-р сарын 18-ны өдөр Аюулгүйн зөвлөлийн Сирийн асуудлаарх нээлттэй хуралдаанд үг хэлэхдээ, Сирийн байдлыг хэлэлцэхдээ бүс нутгийн ерөнхий нөхцөл байдлаас салгаж үзэх боломжгүйг онцлов. Тэрээр хэлэхдээ, Ойрх Дорнодын бүс нутаг бүхэлдээ аюулын ирмэг рүү түлхэгдэж байгаа бөгөөд Хятадын тал үүнд гүнээ санаа зовниж байна гэжээ.
Зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр байх нь бүс нутгийн иргэдэд улам их зовлон учруулж, бүс нутаг, тэрчлэн дэлхийн эдийн засагт ноцтой сөрөг нөлөө үзүүлж буйг тэрээр онцолсон байна.
Фү Цун хэлэхдээ, дайныг даруй зогсоох, зэвсэгт мөргөлдөөнийг цаашид өргөжүүлэхээс сэргийлэх, аль болох хурдан яриа хэлэлцээний замд эргэн орохыг Хятадын тал уриалж байна. Мөн энх тайвныг хангахын төлөө цаашид ч бүтээлч үүрэг гүйцэтгэхэд Хятад улс бэлэн байна гэв.
Г.Бямба
Баасан - 03 сарын 20,
2026
Сэтгэгдэл0