sonin.mn

Одоогоос 69 жилийн тэртээ 1945 оны 10 дугаар сарын 16-нд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага анхны хурлаа хийж байгуулагдсан бөгөөд энэ өдрийг 1981 оноос “Дэлхийн хүнсний өдөр” болгон дэлхий дахинд тэмдэглэх болжээ.

Жил бүр энэ өдрийг өлсгөлөн, ядуурал, хоол тэжээлийн дутагдал, хомсдлыг бууруулах, хүнсний баталгаат болон аюулгүй байдлыг хангахад чиглэсэн төр, олон нийт, хамтын нөхөрлөлийн анхаарлыг хандуулах зорилт дор тэмдэглэдэг. НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2014 оныг “Өрхийн аж ахуйн олон улсын жил” хэмээн зарласантай холбогдуулж энэ өдрийг “Өрхийн аж ахуй нь эх дэлхийг тэжээж, шим ертөнцийг тэтгэнэ” гэсэн уриан дор дэлхий даяар тэмдэглэх юм.

Дэлхий дахинд өнөөдөр хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхэлдэг 570 сая аж ахуйн нэгж байдгийн 500 сая нь өрхийн аж ахуйн хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг байна. Ази тивд гэхэд эдэлбэр газрын 85 хувийг үйлдвэрлэл эрхэлж, тивийнхээ хүн амын хүнсний хэрэгцээний 80 гаруй хувийг үйлдвэрлэж байна.

Манай улсад дээр дурдсан уриан дор “Дэлхийн хүнсний өдөр”-ийг НҮБ-ын ХХААБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газар, ҮХААЯ, Монголын ХАА-н хоршоологчдын үндэсний холбоо хамтран зохион байгуулж байна. Маргааш энэ хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулах юм.

Д.Өлзий

Эх сурвалж: