sonin.mn

Энэ оны уран эохиолын салбар дахь Нобелийн шагналыг Францын зохиолч Патрик Модиано авахаар болсон. Түүнийг энэ шагналын эзнээр өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт тодруулсны дараа Nobelprize.org сайтаас түүнтэй холбогдож ярилцсаныг хөрвүүлэн хүргэе.

-Нобелийн шагнал авсанд баяр хүргэе.

-Баярлалаа. Миний сэтгэл ч бас их хөдөлж байна.

-Та шагнал авах тухай мэдээ сонсох үөдээ хаанаа байсан бэ?

-Би гудамжинд байсан. Охин маань надад энэ тухай дуулгасан.

-Охин тань гар утас руу залгаж, дуулгасан хэрэг үү?

-Тийм ээ. Би их баярласан. Дээр нь зээ хүү минь швед гаралтай болохоор энэ мэдээ надад давхар баяр бопсон.

-Тэгэхэд та Парисын төв хэсэгт байв уу. Яг аль гудамжинд явж байсан бэ?

-Би Люжсембургийн цэцэрлэгт хүрээлэнд байсан.

-Ямар сайхан юм. Таны хувьд Нобелийн шагнал авсан нь ямар утга учир, ач холбогдолтой вэ?

-Юуны түрүүнд маш гэнэтийн үйл явдал болсон. Би энэ шагналыг авна гэж бодож байсангүй. Сэтгэл маш их хөдөлсөн. Энэ үйл явдал намайг сэтгэлийн хөдөлгөөнтэй болголоо.

-Та маш удаан хугацаанд зохиол бүтээлээ туурвиж байна. Ихэвчлэн юуны тухай бичдэг вэ?

-Би нэлээд эртнээс, бүр тодруулбал хориод насандаа бичиж эхэлсэн. Түүнээс хойш их удаж байна. Бичнэ гэдэг миний хувьд ердийн, өдөр тутам хийдэг амьдралын минь нэг хэсэг болсон.

-Та 20, 30 ном бичсэн. Эдгээрээс аль нэгийг нь онцолж, таашаал авдаг бүтээл бий юу?

-Тэгэх хэцүү. Миний хувьд нэг л ном бичээд байгаа юм шиг санагддаг. Сүүлийн 45 жилийн турш нэг номоо тасралтгүй үргэлжлүүлж байх шиг сэтгэгдэл төрж байна. Тэгээд уншигч маань хэн гэдгийг ч мэдэхгүй,

-Та одоо дэлхий дахинаа алдаршлаа. Аль номыг тань унш гэж зөвлөх вэ?

-Хамгийн сүүлд бичсэн номыг маань унш гэж зөвлөе дөө. "Дүүрэгтээ төөрөхгүйн тулд ” /Pour que tu ne te perdes pas dans le quatier/. Энэ бол өөрийн хүрээлэлд ирээдүйгүй болдог тухай өгүүлдэг. Би сүүлд гаргасан номоо дандаа санал болгодог.

-Илүү ихийг хүсдэг гэж үү?

-Тийм.

-Та өнөөдөр гэр бүлиинхэнтэйгээ баяраа тэмдэглэх үү?

-Тэгнэ. Би гэр бүлийнхэнтэйгээ цуг байхыг хүсч байна. Дээр нь баяр баясгалан авчирч, намайг маш их баярлуулдаг швед зээ хүүтэйгээ хамт, Би энэ шагналаа түүнд зориулж байна. Тэгээд ч энэ шагнал эх орноос нь ирсэн.

-Та ирэх арванхоёрдугаар сард Шведэд очих уу?

-Тэгнэ. Мэдээж хэрэг.

-Гэр бүлтэйгээ хамт уу?

-Тийм.

-Танай ам бүл өнөр үү?

-Үгүй. Би ердөө хоёр охин, нэг зээ хүүтэй. Тийм ч өнөр биш.

-Баярлалаа.

Д.Мөнхболд

Эх сурвалж: