Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын зөвлөлийн хуралдаанаар “Оргил рашаан сувилал" төрийн өмчит хувьцаат компанид хийсэн санхүүгийн шалгалтын тайланг танилцууллаа. Шалгалтаар хэд хэдэн ноцтой зөрчил илэрсэн байна.
Тодруулбал, тус компанин нь: Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүддээ хууль бусаар 20.5 сая төгрөгийн урамшуулал, томилолтын мөнгө олгосон, хуулийн фермтэй хамтран ажиллаж, сар бүр нэг сая төгрөг шилжүүлдэг байсан тендер, сонгон шалгаруулалт явуулалгүйгээр компанидаа хүнсний бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж худалдан авч байсан зэрэг зөрчил илэрчээ.
Тиймээс МХЕГ -ын улсын байцаагчид акт тогтоон, зөрчлөө арилгах албан шаардлагыг “Оргил рашаан сувилал” ТӨХК-ийн дарга О.Сэмэрт хүргүүлээд байгаа аж.
Н.Алт
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
Оргил рашаан сувилалын хашаанд хачин байшин барьсан нь бас Сэмэртэй холбоотой шүү дээ.
мөнгөтэй баячууд Сэмэрт битгий хэл Ерөнхийлөгч, Ерөнхий Сайд, Хуульд хүртэл үл захирагдана гэдэг жишээг Күкшүзён Батбаяр мэт бодитоор илэрхийлээд байгаа юм биш үү.
ТУз-ын гишүүдэд мөнгө өгөх асуудал ганц Оргил рашаан сувилалд биш ТӨК-нуудын биелүүлэхээс биш аргүйд хүрдэг давагдашгүй нэг хүчин зүйл гэдгийг МХЕГазар мэдсэн бол бүгдийг нь адилхан шалгах хэрэгтэй. Тийм гишүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцуул.Зөрчил гаргасан кампанид акт гэж тавьж байхаар тэр материалаа хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүлэвэл шалгалтын ач холбогдол бүр илүү баймаар юм байна даа