sonin.mn

Хоногийн хугацаанд нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн 4, гал түймрийн зөрчлийн 13, аврах ажиллагааны 2 дуудлага ирж нийслэлийн Аврах анги, харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах ангиудын бүрэлдэхүүн тухай бүр шуурхай арга хэмжээ авч ажиллалаа.
      
Объектын гал түймрийн тухай:   

-Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Иргэдийн эрх зүйн танхимын 2 дугаар байранд утаа гараад байна гэсэн дуудлагыг 09:53 цагт өгснөөр Аврах гал унтраах 10 дугаар ангийн тасгийг гаргахад “Алтан дорно хүч” ХХК-ны байранд цахилгааны утас шатаж байсныг аюулгүй болгосон.

-Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 8 дугаар байрны 5 дугаар орцонд утаа гараад байна гэсэн дуудлагыг 12:34 цагт өгснөөр Аврах гал унтраах 10 дугаар ангийн тасгийг гаргахад эзэнгүй айлд шимэгч амьтны утаатай хор байсныг шалгаж цагдаагийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.

-Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Зуун модны 2 дугаар гудамжинд  хог шатаж байна гэсэн дуудлагыг 13:37 цагт өгснөөр Аврах гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад эзэнгүй айлын хашаанд овоолсон хог шатаж унтраасан.

-Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Жаргалантын 6 дугаар гудамжинд хашаа, өвс шатаж байна гэсэн дуудлагыг 14:28 цагт өгснөөр Аврах гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад иргэн М-ийн хашаа, хог, жорлон, шар өвс шатаж байсныг унтраасан.

-Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн аманд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 14:44 цагт өгснөөр Аврах гал унтраах 14 дүгээр ангийн тасгийг гаргахад Н-ийн эзэмшилийн 3 айлын газрын шар өвс шатаж байсныг 00:20 цаг ажиллаж 2 тонн ус зарцуулан унтраасан.

-Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Рашаантын 18 дугаар гудамжинд хог шатаж байна гэсэн дуудлагыг 14:52 цагт өгснөөр Аврах гал унтраах 10 дугаар ангийн тасгийг гаргаж унтраасан.

-Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 35 дугаар гудамжинд хог шатаж байна гэсэн дуудлагыг 15:37 цагт өгснөөр Аврах гал унтраах 10 дугаар ангийн тасгийг гаргаж унтраасан.

-Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нэгдсэн эмнэлгийн урд талд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 15:50 цагт өгснөөр Аврах гал унтраах 30 дугаар ангийн тасгийг гаргаж цохиур ашиглан унтраасан.

-Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 56 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 06:03 цагт өгснөөр Аврах гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргахад 3х4 метрийн хэмжээтэй нүүрстэй амбаар шатаж байсныг 00:30 цаг ажиллаж 1 тонн ус зарцуулан унтраасан.

Цогцос гаргах:

-Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний зүүн талд Туул голд цогцос байна гаргаж өгнө үү гэсэн дуудлагыг 11:48 цагт өгснөөр Аврах ангийн Аврах эрэн хайх салбарын гаргахад нэр хаяг тодорхойгүй 20-25 орчим насны эмэгтэй хүний цогцос байсныг гаргаж дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.

-Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Цоглог хотхоны байрны гараашийн узелийн өрөөнд халуун ус алдаж тогонд хүн цохиулсан байна гаргаж өгнө үү гэсэн дуудлагыг 03:14 цагт өгснөөр Аврах ангийн Аврах шуурхай салбарын бүлгийг гаргахад 62 настай, эрэгтэй 380 вольтын хүчдэлд цохиулж нас барсан байсныг гаргаж дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.